Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1759

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа

улсын яллагч: Т.Жаргалсайхан

хохирогч : Д.М

 шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт И  овогт Б Б  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906055322296 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч  биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, И овогт Б Б, 19  оны 12 дугаар  сарын 20-ны өдөр  настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөр хамгаалалын инженер  мэргэжилтэй,  Фасат Инмжл ХХК-д инженер, ам  бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн дүгээр хороо  дугаар байрны   тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

          Холбогдсон хэргийн талаар:

          Б.Б нь согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар Шар хоолойн аманд байрлалттай CDELUXE гэх амралтын газарт иргэн Д.М нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч  Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Тухайн өдөр бид нар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Шар хоолойн аманд барилгачидын баяр тэмдэглэж байсан. Бид хоёр маргалдсан шалтгаан байхгүй. Би гаднаас нохойндоо хоол өгчихөөд ирэхэд намайг мөргөсөн. Миний хамар муруйсан, хамарны яс гэмтсэн, мөн толгой гэмтсэн. Би 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг хамрын ясны гэмтэл, нүдний шилний хохирол, мөн цаашид гарах эмчилгээний талаар нэхэмжилж байна. Би баримтаа бүрэн цуглуулж амжаагүй болохоор хавтаст хэрэг өгөөгүй юм. Шүүгдэгч Б.Б 1.500.000 төгрөгийг 11 сардаа багтааж өгнө гэсэн. Би нэмж нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

                    Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Фасад инмжл ХХК-ны ажилчид буюу 11-үүлээ Гачууртын эцэст байдаг GDELUXE гэх амралтын  газарт амрах гээд очицгоосон. Амралтын газарт очоод хоол унд идэцгээгээд, архи ууж бөөнөөрөө хөзөр, биллярд тоглоцгоосон. Тэгээд караокед байж байтал Д.М та нарыг баярлуулах гэж ирсэн юм уу гэж хэлээд ер нь бид нартай  маргах гээд байсан. Төд удалгүй ажилчид бөөнөөрөө нэг гэрт цуглаад ажил яриад сууж байхад Д.М “Б чам шиг ХАБ-н инженер байдаггүй юмаа” гэж хэлээд надтай ажлаас болж маргасан. Тэгээд Д.М орноосоо босоод над дээр хүрээд ирэхээр нь би намайг цохих гэж байгаа юм байна гэж бодоод Д.М хамар хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хүргэгдсэн. Би Д.М таньдаг болоод нэг сар орчим болж байна. Мөнгөн манай компанид гадна фасад хийдэг юм. Харин би ХАБ-ын инженер хийдэг юм. Бид нар барилгачдын баяр тэмдэглэж байсан болохоор бүгд л согтуу байсан гэжээ. /хх-н 8-9/              

                    Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр манай найз болох Б барилгын компанийн ажилчдын хамт, барилгачдын баяраар Гачууртын эцэст байх GDELUXE  амралтын газар амрах гээд очицгоосон. Тэнд очоод хоол унд идэж уугаад ууцгаасан. Тэгээд оройны 23.00 цагийн үед бөөнөөрөө гэр дотор орж хөзөр тоглоод сууж байгаад гэрийн үүдэнд очиж нэг нохойнд хоол өгчихөөд буцаад зуухны дэргэд иртэл зүс таних Б гэх залуу миний хажуугаар зөрөх гэж байгаад шууд хамарлуу нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгэхэд би газар толгойгоороо савж унасан. Б манай найзын компанид ажилладаг би түүнийг танихгүй. Б өглөөнөөс эхлээд уугаад байсан болохоор нилээн согтуу байсан. Б ямар нэгэн шалтгаангүйгээр намайг мөргөсөн гэжээ. /хх-н 10-13/    

                  Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 14 /  

                  Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 10886 тоот дүгнэлт:

                 1.Д.М биед тархи доргилт, хамрын уг нуруу, баруун доод зовхинд цус хуралт, хамрын баруун хажуу хэсэгт шарх, зүүн доод бага араа эмтэрсэн, баруун ухархайн дотор ханын хугарал, хамрын зүүн дээвэр ясны хугарал, таславчийн мурийлт тогтоогдлоо.

                 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

                 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  хөнгөн зэргийн гэмтэл болно.

                4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 15/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 16,17/

          Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 19/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 18 /,

          Б.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 26/, прокурорын тогтоол /хх-н 27-28/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-/

        Б.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 31-32/ зэрэг болно.

                         Б.Б нь согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх  дүүргийн 20 дугаар Шар хоолойн аманд байрлалттай CDELUXE гэх амралтын газарт иргэн Д.М нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл   нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон  

          Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... гэрийн үүдэнд очиж нэг нохойнд хоол өгчихөөд буцаад зуухны дэргэд иртэл зүс таних Б гэх залуу миний хажуугаар зөрөх гэж байгаад шууд хамарлуу нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгэхэд би газар толгойгоороо савж унасан. Б манай найзын компанид ажилладаг би түүнийг танихгүй. Б өглөөнөөс эхлээд уугаад байсан болохоор нилээн согтуу байсан. Б ямар нэгэн шалтгаангүйгээр намайг мөргөсөн гэсэн мэдүүлэг  /хх-н 10-13/    

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 10886 тоот дүгнэлтээр: Д.М биед тархи доргилт, хамрын уг нуруу, баруун доод зовхинд цус хуралт, хамрын баруун хажуу хэсэгт шарх, зүүн доод бага араа эмтэрсэн, баруун ухархайн дотор ханын хугарал, хамрын зүүн дээвэр ясны хугарал, таславчийн мурийлт тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  хөнгөн зэргийн гэмтэл болно.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж тогтоожээ. /хх-н 15

                    Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... караокед байж байтал Д.М та нарыг баярлуулах гэж ирсэн юм уу гэж хэлээд ер нь бид нартай  маргах гээд байсан. Төд удалгүй ажилчид бөөнөөрөө нэг гэрт цуглаад ажил яриад сууж байхад Д.М “Б чам шиг ХАБ-н инженер байдаггүй юмаа” гэж хэлээд надтай ажлаас болж маргасан. Тэгээд Д.М орноосоо босоод над дээр хүрээд ирэхээр нь би намайг цохих гэж байгаа юм байна гэж бодоод Д.М хамар хэсэгт нь нэг удаа мөргөсөн гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/   зэрэг болно.

         Б.Б нь намайг цохих гэж байна гэж бодоод урдаас түрүүлээд түүний нүүр лүү нь мөргөсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх ба түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги зөв тохирсон байна. Иймд  Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв

                  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

                 Хохирогч Д.М нь шүүхэд эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэл гаргаагүй, бид хоорондоо тохироод 1.500.000 төгрөгийг 11 дүгээр сарын 25-ны дотор  өгч авахаар тохиролцсон  болно гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

      Энэ хэргийн улмаас  Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

       Шүүх Б.Б хуулинд зааснаар өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлаж өмгөөлөгч авах тухай санал тавьсан боловч өмгөөлөгч авахгүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ гаргаж өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулалгүйгээр  хэргийг шийдвэрлэсэн болно.    

         Шүүх Б.Б ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан  тухайн зүйл хэсэгт заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.И м овогт Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Б.Б 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох  ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар    Б.Б нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 200.000 төгрөгийг  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.                        

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын  15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.                           

        5.Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

        8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН