| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/03462/И |
| Дугаар | 101/ШШ2016/04932 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2016/04932
| 2016 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2016/04932 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1Б хэсэг, Улаанхуаран 2105 тоот хаягт байрлах “Жаагий” ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар: 5254833/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Дүүргийн тамгын газрын урд өөрийн байранд байрлах, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 55 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох,
1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Жанчивдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, хариуцагчийн төлөөлөгч Ч.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жаагий” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компанийн ажилтан “Залуу зохион бүтээгч 2010”-д оролцож байх үед 55 дугаар сургуулийн Т.Хүрэлжав гэх багш Цахим тоон удирдлагат сийлбэрлэгч /цаашид ЦТУС гэх/ авах санал тавьсан боловч үнэ өндөр гээд авч чадахгүй байсан. Тэр үед бид 4,5 сая төгрөгөөр худалдана гэсэн билээ.
“Жаагий” ХХК нь “Улаанбаатар-Түншлэл 2011” олон улсын үзэсгэлэнд ЦТУС машинаар оролцож байхад тус үзэсгэлэнг үзэж байсан 55 дугаар саргулуийн дээрх багш манай сургууль мэргэжил сургалттай байдаг ба бэрхшээлтэй хүүхдүүдийг хөнгөвчилсөн байдлаар сургадаг, санхүүгийн хувьд тийм ч их чадамжтай биш гэх зэргээр ярилцаж ЦТУС-ийг 1,5 сая төгрөгөөр үнэ буулгаж 3 сая төгрөгөөр авах санал тавьсан билээ. Энэ дагуу 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр №01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж ЦТУС-ийг нэхэмжлэгч тал 3 сая төгрөгийн үнэтэй хийж захиалагч талд нийлүүлэхээр болсон ба урьдчилгаа 2 сая төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл 1 сая төгрөгийг төхөөрөмжийг хүлээн авсны дараа өгөхөөр тохирч гэрээнд тусган гарын үсэг зурсан билээ. Урьдчилгаа болох 2 сая төгрөгийг тэр даруй нэхэмжлэгч тал бэлнээр авсан юм.
Нэхэмжлэгч тал нь 9 сарын хугацаа хойшлуулсан байдалтайгаар уг захиалгыг гүйцэтгэсэн ЦТУС-ыг уг сургуульд авч ирж тавин багшид нь хүлээлгэн өгсөн билээ. Энэ үед хүлээн авсан актыг комисстойгоор хийдэг юм гээд хүлээн авсан гарын үсэг өгөхөөс уг Т.Хүрэлжав багш татгалзан комиссийг бүрдэх хугацааг товлон надад мэдэгдсэн. Уг хугацаанд дээрх комисс бүрэн байгаагүй ба дараа дараачийн удаад очиход ч комисс нь бүрдэхгүй байсан. Ингээд бид аргагүйн эрхэнд уг машиныг ажиллаж байгаа байдлаар тухайн хичээлийн танхимд нь бичлэг хийж авсан билээ. Нэгэнт комисс хүлээн аваагүй гэх шалтгаар үлдэгдэл мөнгийг төлөхгүй жил шахам болсон.
Үүний дараа 2013 оны 9 дүгээр сарын 24-нд бид уг төхөөрөмжийг хүлээлцэж, акт үйлдэн үлдсэн мөнгийг авах гэхэд хүлээлгэн өгсөн хугацаа 2012 он байтал энэ хугацааг 2013 оноор хийх гээд байсан тул бид тохиролцож чадаагүй болно. Үүний дараа 2014 онд нэг очиход уг багшийг тэтгэвэрт гарсан, хариуцах хүн байхгүй гэх зэрэг шалтаг тоочин үлдэгдэл мөнгө бас олгогдоогүй болно.
Иймд нэгэнт уг төхөөрөмж эдний сургуульд өгөгдсөн нь ба бүрэн ажиллагаатай байсан нь нотлогдох тул эдний хүлээн авах комисс акт үйлдэх эсэхээс үл хамааран үлдэгдэл мөнгө болох 1 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 55 дугаар бүрэн дунд сургууль шүүхэд гаргасан тайлбартаа: Тус нэхэмжилсэн асуудал нь одоогоос бараг 5 жилийн өмнөх асуудал байна. Тухайн үед “Залуу зохион бүтээгч 2011” уралдаан тэмцээнд манай сургуулийн багш Т.Хүрэлжав шавийнхаа хамт бүтээлээрээ оролцож шилдэг бүтээлээр шалгаран модон эдлэлийн цехийн иж бүрэн тоног төхөөрөмж олгов гэсэн батламж өгсний дагуу энэ тоног төхөөрөмжийг худалдан авах мөнгөн шагнал болох 8,725,000 төгрөгийг БСШУЯ-ны техник технологийн сангаас тус сургуулийн дансанд 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн байна. Харин 7 дугаар сарын 25-ны өдөр “Паблик компасс” ХХК-ийн дансанд тус сургуулиас компьютер удирдлагатай сийлбэрийн машины үнэ болох 5,125,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.
Бид энэ машиныг худалдан авахад мөнгө дутуу өгсөн байгаа талаар одоо л мэдэж байгаа ба “Жаагий” ХХК тухайн үед нь үүнийгээ нэхэмжлэхгүй яагаад 5 жилийн дараа нэхэмжлэх болсныг, мөн урьдчилгаа авсан өдрөөс хойш бараг 2 жилийн дараа компьютерийн удирдлагатай сийлбэрийн машиныг хүлээн авсан эзэнгүйгээр хүлээлгэн өгсөн нь ойлгомжгүй байна.
Нөгөөтэйгүүр сургуулийн архивт “Жаагий” ХХК-тай хийсэн худалдах-худалдан авах гэрээ огт байхгүй байна. Тус компанийн шүүхэд өгсөн баримтад худалдах-худалдан авах гэрээг компанийнхан тухайн үед ажиллаж байсан сургалтын менежер асан Т.Отгонбаяртай байгуулсан ба “Жаагий” ХХК нь сургуулийг бүрэн төлөлөөх эрх зүйн чадамжгүй хүнтэй хоорондоо хувиараа тохиролцон гэрээ байгуулсан байна. Сургуулийн сургалтын менежерийн тамга бол сургалтын үйл ажиллагаанд л хэрэглэгддэгээс бус аливаа худалдан авах үйл ажиллагаанд хэрэглэгддэггүй билээ. Мөн түүнчлэн уг машиныг сургуульд хүлээлгэн өгсөн актад сургуулийн зүгээс ямар ч гарын үсэг байхгүй байгааг анхаарах нь зүйтэй.
Энэ компьютерийн удирдлагатай сийлбэрийн машины үнэ сургуулиас тухайн үедээ зориулалтын дагуу “Паблик компасс” ХХК-д бүрэн шилжүүлсэн, мөн худалдан авах үйл ажиллагааны тухайд сургуулийн төсвийн шууд захирагчтай хийсэн сургуулийн тамга тэмдэгтэй гэрээ байхгүй байгаа тул энэ асуудалд сургууль огт хамаагүй, “Жаагий” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Нэгэнт сургуулийн захирганад мэдэгдэлгүйгээр хоорондоо хувиараа тохиролцон гэрээ хийж ажилласан тул энэ асуудлаа гэрээ хийсэн хүмүүс л хоорондоо зохьцож шийдвэрлэх нь зүйтэй болов уу гэжээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Жаагий” ХХК нь 55 дугаар сургуулиас 1,000,000 төгрөг нэхэмжилсний 400,000 төгрөгөөс татгалзаж 600,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 3 сарын хугацаанд буюу 7, 8, 9 дүгээр сарын 24-ний өдөр 200,000 төгрөгийг 3 удаа төлж барагдуулах эвлэрлийн гэрээ хийлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жаагий” ХХК нь хариуцагч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 55 дугаар бүрэн дунд сургуульд холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны үед зохигч эвлэрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 400,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 600,000 төгрөгийг 2016 оны 7, 8, 9 дүгээр саруудын 24-ний өдөр сар бүр 200,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрэв.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА