| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0141/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 142
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,
Шүүгдэгч: О.Ц,
Нарийн бичгийн дарга: Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн О-ын Ц-д холбогдох 1928001990151 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г овгийн О-ын Ц
Шүүгдэгч О.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, 2 дугаар баг 7-18 тоотод оршин суух иргэн Д.Оын орон байранд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч 50 инчийн Монел брэндийн зурагт 1 ширхэг, Акира брэндийн тоос сорогч 1 ширхэг, ногоон өнгийн хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, 4х5 хэмжээтэй хивс 1 ширхэг, 10 метр хулдаас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, нийт 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч О.Ц яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр О-ын гэрт халдаж унадаг дугуй 1 ширхэг, зурагт 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, хивс 1 ширхэг, 10 метр хулдаас хулгайлсан.
Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 14-ний өглөө гэрээсээ гарч яваад сумын төвөөс 20 км зайд зохион байгуулагдсан адуучин тэмцээн үзээд орой гэртээ 20 цагийн үед ирэхэд гэрийн цоож эвдээд буцаагаад зүүчихсэн байсан. Тэгээд гэртээ орсон чинь манай 50 инчийн Монел брэндийн зурагт, Аkira брэндийн тоос сорогч, хүүхдийн унадаг ногоон өнгийн дугуй, хивс, хулдаас алга болсон байсан. Би өөрийн найзууддаа манай хулгай орсон байна гэж хэлж байсан. 50 инчийн Монел брэндийн хар өнгийн зурагт Улаанбаатар хотоос Баялаг ундраа дэлгүүрээс 800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Akira брэндийн улаан өнгийн тоос сорогч Улаанбаатар хотын Нарантуул захаас 150.000 төгрөгөөр худалдан авч байсан, ногоон өнгийн хүүхдийн унадаг дугуйг 280.000 төгрөгөөр Нарантуул худалдааны төвөөс авч байсан, 4*5 харьцаатай ногоон өнгийн хивс Нарантуул захаас 600.000 төгрөгөөр худалдан авч байсан, 10 метр шар өнгийн хулдаас 120.000 төгрөгөөр худалдан авч байсан. Эдгээр эд зүйлийг би 2019 оны 04 сард бүгдийг нь худалдан авч байсан. Би хулгайд алдсан эд зүйлээ хүлээгээд авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 21-22-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Цогт-Овоо сумын төв дээр үхрээ харах гээд явж байхад Норовдалай дэлгүүрийн хажууд Ө гэж хочилдог Ц гэх залуу таараад унадаг дугуй зарна гэж хэлэхээр нь би ямар үнэтэй дугуй вэ гэж асуухад Ц 30.000 төгрөгөөр зарна гээд би охиндоо тухайн дугуйг авсан чинь манай охин эрэгтэй хүүхдийн дугуй гээд голоод байна гэсэн. Тэгэхээр нь би худалдаж авъя хаана байгаа юм бэ гэж асуухад Ц О-гийн хашаанд байгаа гэж хэлсэн. Би гэр лүүгээ яваад мөнгө аваад тэгээд О-гийн хашаанд хүрээд очиход хүүхдийн ногоон өнгийн унадаг дугуй байсан. Би тухайн унадаг дугуйг 30.000 төгрөгөөр худалдаж авсан. Би 30.000 төгрөгөө төлүүлж авмаар байна. /хх-ийн 24-25-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын 15-нд би гэртээ байж байтал үдээс хойш манай хашааны гадаа зүс таних хүн ирсэн. Тэгээд гэртээ орж цай уугаад гэрээс гарсан. Тэгсэн гадаа гарч ирээд тэр зүс таних хүн надад ах тантай нэг наймаа хийх гэсэн юм. Надад хүүхдийн унадаг дугуй, 50 инчийн зурагт 1 ширхэг, 4x5 метр хивс 1 ширхэг, тоос сорогч, 10 метр хулдаас зэрэг эд зүйлүүдийг зарна гэсэн. Тэгэхээр нь чи ямар учиртай эд зүйл зараад байгаа юм гэж нөгөө хүнээс асуухад тэр хүн надад би эхнэрээсээ салсан байгаа тэгээд би аймаг орох гэсэн юм зардлын мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би тэр эд зүйлүүдийг худалдаж авсан. 50 инчийн зурагтыг 100.000 төгрөг гэснээс би 50.000 төгрөгийг бэлэн өгч үлдэгдэл 50.000 төгрөгийг дараа өгөхөөр тохирсон байсан. 4x5 метр хивс 1 ширхэг, тоос сорогч, 10 метр хулдаас зэрэг эд зүйлүүдийг бөөнд нь 80.000 төгрөгөөр авсан. Би нийт 130.000 төгрөгийг бэлнээр өгч дээрх эд зүйлүүдийг авсан. Эдгээр эд зүйлүүдийг авсан 130.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 27-28-р хуудас/
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 14-ны өглөө гэрээсээ гарч яваад сумын төвөөс 20 км-т зайд зохион байгуулагдсан адуучин тэмцээн үзээд орой гэртээ 20 цагийн үед ирэхэд гэрийн цоож эвдээд буцаагаад зүүчихсэн байсан тэгээд гэртээ орсон чинь манай 50 инчийн Монел брэндийн зурагт, Akira брэндийн тоос сорогч, хүүхдийн унадаг ногоон өнгийн дугуй, хивс, хулдаас алга болсон байсан би өөрийн найзуудаа манай хулгай орсон байна гэж хэлж байсан. 50 инчийн Монел брэндийн хар өнгийн зурагт Улаанбаатар хотоос Баялаг ундраа дэлгүүрээс 800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Akira брэндийн улаан өнгийн тоос сорогч Улаанбаатар хотын Нарантуул захаас 150.000 төгрөгөөр худалдан авч байсан, ногоон өнгийн хүүхдийн унадаг дугуйг 280.000 төгрөгөөр Нарантуул худалдааны төвөөс авч байсан, 4*5 харьцаатай ногоон өнгийн хивс Нарантуул захаас 600.000 төгрөгөөр худалдан авч байсан, 10 метр шар өнгийн хулдаас 120.000 төгрөгөөр худалдан авч байсан. Эдгээр эд зүйлийг би 2019 оны 04 сард бүгдийг нь худалдан авч байсан. Би хулгайд алдсан эд зүйлээ хүлээгээд авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай төрсөн ах А-ых байдаг юм. Ахын эхнэр хүүхдүүд байдаг. Сургуулийн хүүхдийн амралттай байсан болохоор гэрт нь хүн байгаагүй. Би гэрийн түлхүүрээ өөрийн биедээ авч явдаг. /хх-ийн 29-30-р хуудас/
Гэрч О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэртээ манай шинэ хүргэн охин Мөнхтуяа, Ариунханд манай эхнэр Сэмжид нар байж байхад Ц нэг дугуй түрээд ороод ирээд Ө байна ах сайн уу гэхээр нь би гэрт оруулаад хоол идүүлсэн. Манай хүргэн нэг архи авч ирсэн байсан. Жоохон архи уусан. Ө үүдэн дээр суугаад тамхи татаж байгаад намайг дуудаад ах Ц миний хивс хулдаас байгаа юм дүү нь орой Улаанбаатар хот руу автобусаар явна дүү нь эхнэр, хүүхдээсээ салсан ганцаараа гэрийн эд зүйлээ аваад ирсэн, 30.000 төгрөгөөр зарна гэхээр нь би эхнэр, хүүхдээсээ асуухад аваад ир үзье гэсэн. Тэгээд Ц намайг хамт яваад ирээч гэхээр нь за тэгье гэж хэлээд хамт явсан чинь сумын төвийн баруун урд зүгт байх нэг хашаанд 2 айл байсан зүүн талын гэрийг нь Ц манай гэр хэлсэн. Цоож зүүгээд орхисон байсан. Цоожийг нь Ө аваад гэрт орсон чинь гэрийн хойд талд хуйлаатай 1 хивсэнцэр 1 хулдаас байсныг авсан. Тэгээд буцаад гэртээ очоод эхнэр хүүхдэд үзүүлсэн чинь манай эхнэр, хүүхэд үзээд авчихаар юм байна гэсэн. Тэгээд 30.000 төгрөгөөр худалдаж авсан. Ц зурагт, тоос сорогч байгаа авах уу гэхээр нь манай гэрийнхэн хэдээр зарах юм бэ гэж хэлсэн чинь Ц зурагтыг нь 100.000 төгрөг, тоос сорогчийг нь 50.000 төгрөгт зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь манай охин Мөнхтуяа үзэж харья гэсэн. Тэгээд Ц намайг дагуулаад ахиж 2 удаа яваад 50 инчийн том зурагт, тоосны мангас нэртэй тоос сорогч байсан. Тэгээд гэрт очоод эхнэр, хүүхэд үзээд авахаар болоод зурагтыг нь 100.000 төгрөгөөр, тоос сорогчийг нь 50.000 төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдаж авсан. Оын гэр тухайн хашаанд байдгийг мэдэж байсан. Тэгэхдээ аль гэрийг нь мэдэхгүй байсан. Ц тэр зурагт эд зүйл авсан гэрийг өөрийнхөө гэр гэж надад хэлсэн. /хх-ийн 31-32-р хуудас/
Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сард адуучин тэмцээний үеэр Ө манай гэрт ороод ирсэн. Манай нөхөр О манай хүүхдүүд байсан. Манай нөхөр О Ө-тэй уулзаад байсан. Тэгээд манай нөхөр Ө зурагт, тоос сорогч, хулдаас, хивс зарна гэнээ гэхээр нь би хэний эд зүйл юм яагаад зарах гээд байгаа юм бэ гэсэн чинь Ө буюу Ц би эхнэр хүүхдээсээ салсан өөрийнхөө эд зүйлийг зарж байна гэж хэлэхээр нь би дараа нь янз бүрийн юм болохгүй биз, ах, дүү, төрөл садангийн хүмүүс чинь юу гэж байна гэж хэлсэн. Ө би өөрийнхөө юмыг зарж байна дараа асуудал байхгүй гээд Ө манай нөхрийг аваад явсан. Тэгээд удалгүй зурагт, тоос сорогч, хулдаас, хивс аваад ирчихсэн байсан. Би хүүхдээсээ 90.000 төгрөг аваад Ө-д өгсөн. Хулгайн гэдгийг сүүлд цагдаа ярихад мэдсэн. /хх-ийн 33-34-р хуудас/
Гэрч О.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотод амьдардаг. Өмнөговь аймагт ирээд 2 сар болж байна. Цогт-Овоо суманд манай ээж А, манай эгч Цэгмид, дүү Б, Ж, От нар ажиллаж амьдардаг юм. Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Цогт-Овоо сумын төвд орж ирээд манай эгч Цэгмид хөдөө мал малладаг сумын төв дээр нэг гэр байдаг юм хашаанд О гэж залуу амьдардаг юм байна лээ. Би хэдэн хоног архи уугаад 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр архины мөнгө олдохгүй байхаар нь О-ын гэр цоожтой болохоор нь хаалганы цоожийг хөшөөд гэрт нь ороод унадаг дугуйг гэрээс нь авч яваад О гэж нэг айлд очсон чинь О-гийн хүргэн нь аймгийн төвөөс ирчихсэн байсан. О нэг шил архи гаргаж уугаад би архи хамт ууж сууж байгаад манай гэрт миний хулдаас дэвсгэр байгаа чи авах уу гэсэн чинь О аваад ирээ гэж хэлэхээр нь би хамт очоод аваад ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт Отгонбаатарын гэрт очоод хулдаас дэвсгэрийг нь аваад дамжилж гарч ирээд аваад явсан. Тэгээд О-гийн гэрт очоод 20.000 төгрөгөөр зарсан. Үлдсэн архиа ууж суугаад би тоосны мангас, зурагт худалдаж авах уу миний зурагт тоос сорогч байгаа юм гэж хэлэхэд О-гийн дунд охин аваад ир ах үзье гэж хэлсэн. Тэгээд би Ог хоёулаа хамт яваад ирье гэж хэлсэн. Тэгээд Отой хамт О-ын гэрт ороод тоос сорогч зурагтыг нь аваад зурагтыг нь 50.000 төгрөгөөр, тоос сорогчийг нь 10.000 төгрөгөөр зарсан. Дугуйг нь нэг Төөгөө гээд ус түгээдэг залууд 30.000 төгрөгөөр зарсан. Тэгээд Отой хамт дэлгүүр яваад нэг шил архи авч ирж уугаад Отой уусан. Гэрээс нь ганцаараа гарч яваад хар Цогоо болон Мөнх, Бат-Өлзий нартай архи уугаад маргааш нь манай ээж хүргэн ах эгч суман дээр ирээд тэгээд хөдөө гэр лүү хамт явсан. /хх-ийн 35-36-р хуудас/
Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 394 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Монел брэндийн 50 инчийн ЛЕД зурагт 1 ширхэг 650.000 төгрөг, Тоос сорогч 1 ширхэг 120.000 төгрөг, 5х4 хэмжээтэй хивс 1 ширхэг 200.000 төгрөг, хулдаас 10 метр 60.000 төгрөг, унадаг дугуй 1 ширхэг 150.000 төгрөг, нийт 1.180.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хх-38-40-р хуудас/,
Шүүгдэгч О.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотод эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай аав Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвд нас бараад би Улаанбаатар хотоос 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Цогт-Овоо суманд ирсэн. Тэгээд аавынхаа 49 хоногийг дуустал ээж Алтанцэцэгийн хамтаар Цогт-Овоо сумын төвд байсан. Тэгээд аавын 49 хоног дуусгаад Цогт-Овоо сумын Бортээг багт байх хүргэн ах Алдарсайханы гэрт очиж 8 сар хүртэл хөдөө байсан. 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр найз Бээжингийн хамтаар Цогт-Овоо суманд очсон. Цогт-Овоо сумын төв дээр очоод танил найзуудтайгаа уулзаад архи уусан. Цогт-Овоо сумын төв дээр очиж 3 хоног архи уугаад архины мөнгө олдохоо байсан. Тэгээд архи хайж яваад О гэдэг найзынхаа гэрээр очсон чинь О-ын гэр нь цоожтой байхаар нь цоожийг нь гараараа татсан чинь онгойхгүй байхаар нь гэрийн хажууд байсан төмрийг аваад хаалганы цоожийг нь хөшсөн чинь онгойсон юм. Тэгээд О-ын гэрийн хаалганы цоожийг эвдэж гэрт нь ороход гэрийн баруун урьд талд нь унадаг дугуй байхаар нь тэр дугуйг аваад гарсан. Унадаг дугуйг унаад хойшоо яваад Дэнж хороололд байх О гэдэг найзындаа очсон. Тэгсэн О-гийн гэрт нь хүргэн гээд нэг залуу ирчихсэн байсан. Тэгсэн О манай хүргэн авч ирж өгсөн гээд нэг шил архи гаргаж өгсөн. Тэр архийг О бид хоёр хувааж уусан. Тэгээд тэр архийг ууж дуусгачихаад О-гийн гэрээс гараад явж байгаад Төөгөө гэдэг залуутай гудамжинд тааралдаад дугуй авах уу гэсэн чинь авъя гэж хэлсэн. Тэгээд би явчихаад ирье гээд яваад өгсөн. Тэгээд удалгүй эргэж ирээд 30.000 төгрөг авч ирээд нөгөө дугуйг аваад явсан. Тэгээд О-гийн гэрт ороод Од хандаад манайд зурагт, хулдаас, дрож байгаа авах уу гэсэн чинь авъя, аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ог хамт явъя гэж хэлээд бид хоёр хамт О-ын гэр лүү алхаж явсан юм. Би алхаж явах замдаа миний зурагт, дрож, хулдаас О-ын гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд О бид хоёр О-ын гэр лүү ороод зурагт, хулдаас, дрож, тоос сорогч зэргийг аваад гарсан. Би зурагт бариад О хулдаас, дрож, тоос сорогч гурвыг нь бариад гарсан. Бид хоёр алхаад О-гийн гэрт очсон. Тэгээд О-гоос 90.000 төгрөг авсан. Тэгээд бид хоёр дэлгүүр лүү яваад дэлгүүр орж нэг шил архи, ундаа зэргийг аваад буцаж О-гийн гэрт орж уусан юм. Тэр архиа ууж дуусгаад би төв рүү гараад явсан. Төвд явж байгаад Монк, Бат-Өлзий, Цогоо нартай таараад дэлгүүр орж 2 шил архи авж Монкийн гэрт орж нөгөө 2 архиа уучихаад гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод амарсан. Маргааш орой нь А ах манай ээж нар ирж намайг авсан. Бусдад хохирол төлбөр байхгүй, төлөөд барагдуулчихсан. /хх-ийн 48-49-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 06-р хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13-р хуудас/
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15-16-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18-р хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 51-63-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, 2 дугаар баг 7-18 тоотод оршин суух иргэн Д.О-ын орон байранд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч 50 инчийн Монел брэндийн зурагт 1 ширхэг, Акира брэндийн тоос сорогч 1 ширхэг, ногоон өнгийн хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, 4х5 хэмжээтэй хивс 1 ширхэг, 10 метр хулдаас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, нийт 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Ц нь Б.О-ын гэрт хууль бусаар нэвтэрч 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 394 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Монел брэндийн 50 инчийн ЛЕД зурагт 1 ширхэг 650.000 төгрөг, Тоос сорогч 1 ширхэг 120.000 төгрөг, 5х4 хэмжээтэй хивс 1 ширхэг 200.000 төгрөг, хулдаас 10 метр 60.000 төгрөг, унадаг дугуй 1 ширхэг 150.000 төгрөг… гэснээр, мөн хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Ц нь хохирогч Б.О-ын Монел брэндийн 50 инчийн ЛЕД зурагт 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, 5х4 хэмжээтэй хивс 1 ширхэг, хулдаас 10 метр, унадаг дугуй 1 ширхэг хулгайлж, түүнд 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эд зүйлсийг буцаан хүлээлгэн өгч, хохирогч Б.От хохирол төлбөргүй болсон нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би хулгайд алдсан эд зүйлээ хүлээгээд авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Ц нь хулгайлсан унадаг дугуйг Г-т 30.000 төгрөгөөр, Од 50 инчийн ЛЕД зурагт, 4х5 метр хивс, тоос сорогч, 10 метр хулдаас зэрэг эд зүйлийг 130.000 төгрөгөөр худалдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Г, О нарын иргэний нэхэмжлэгчээр болон гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч Г, О нарт хохирлыг барагдуулсан болох нь хэрэгт авагдсан хохирол төлсөн талаарх баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Ц нь иргэний нэхэмжлэгч Г, О нарт мөн төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Ц нь 50 инчийн Монел брэндийн зурагт 1 ширхэг, Акира брэндийн тоос сорогч 1 ширхэг, ногоон өнгийн хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, 4х5 хэмжээтэй хивс 1 ширхэг, 10 метр хулдаас зэрэг эд зүйлсийг хулгайлахдаа, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны дагуу хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүх шүүгдэгч О.Ц-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Улсын яллагч: Шүүгдэгч О.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулах санал гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирогч Б.О-т эд зүйлсийг биет байдлаар буцаан олгож, иргэний нэхэмжлэгч Г, О нарт хохирлыг төлж, хор уршиг арилсан тул хуульд заасан хорих ялаас хөнгөрүүлж 1 жилийн хорих ял оноож өгнө үү? гэх санал гаргав.
Шүүгдэгч О.Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол, хор уршиг их биш, бүрэн төлөгдсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн шалгуурыг хангаж байгаа тул түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон.
Шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч нар болон хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА