Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2016/05235

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2016/05235

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах, Хас банк ХХК-ийн “Хүчит шонхор” тооцооны төв /хуулийн этгээдийн регистрийн дугаар 2578697/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэгийн 13 дугаар гудамж, 220 тоотод оршин суух, Бүгжин овогт Түмэнсүхийн Ууганбаяр /регистрийн дугаар ЛК78110604/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэгийн 13 дугаар гудамж, 220 тоотод оршин суух, Орлой овогт Жамбалсүрэнгийн Цогтгэрэл /регистрийн дугаар ЛК80011131/ нарт холбогдох,

“8,656,778 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа, хариуцагч Т.Ууганбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүү, хариуцагч Ж.Цогтгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Т.Ууганбаяр нь Хасбанктай 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1580008531 дугаартай зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Энэ гэрээнд зээлдэгчийн нөхөр Ж.Цогтгэрэл нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэгийн 13 дугаар гудамжны 220 тоотод байрлах хувийн сууц, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэгийн 13 дугаар гудамжны 220 тоотод байрлах өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар зэрэг болно. Зээлдэгч Т.Ууганбаяр нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1580008531 дугаартай зээлийн гэрээний төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.

Т.Ууганбаяр, Ж.Цогтгэрэл нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй, гэр бүлийн маргаантай байна би төлөхгүй гэж бие биерүүгээ түлхэх үйлдлүүдийг гаргаж зээлийн гэрээний 3.2.1-д заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ. 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлдэгч Т.Ууганбаяр зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөрийг харуулбал 1580008531 дугаартай гэрээний үндсэн төлбөр 7,916,489 төгрөг, хүү 722,244 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,546 төгрөг, нийт 8,649,278 төгрөг болсон байна.

Иймд 1580008531 дугаартай зээлийн гэрээний 5.1-д заасны дагуу зээлийн гэрээ цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,649,278, нотариатын төлбөр 7,500 төгрөг нийт 8,656,778 төгрөгийг Т.Ууганбаяр, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Цогтгэрэл нараас гаргуулахаар зааж өгнө үү” гэжээ.

 

Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Хас банкны нэхэмжлэлтэй Ж.Цогтгэрэл, Т.Ууганбаяр нарт холбогдох 8,649,278, төгрөгийг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож доорхи нөхцлөөр эвлэрч байна. Үүнд: Зээлийн гэрээний дагуу хуримтлагдсан төлбөр болох 3,729,311 төгрөгийг хариуцагч Ж.Цогтгэрэл, Т.Ууганбаяр нар 2016 оны 7 дугаар сарын 28-ны дотор 50 хувь буюу 1,864,656 төгрөгийг тус бүр хариуцан төлнө, үлдэгдэл зээлийн төлбөр, хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч Ж.Цогтгэрэл, Т.Ууганбаяр нар нь 50 хувь буюу ижил хэмжээгээр хариуцан төлье гэснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн тул бидний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь Т.Ууганбаяр, Ж.Цогтгэрэл нарт холбогдуулан 8,649,278, төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдааны үед зохигч эвлэрч Зээлийн гэрээний дагуу хуримтлагдсан төлбөр болох 3,729,311 төгрөгийг хариуцагч Ж.Цогтгэрэл, Т.Ууганбаяр нар 2016 оны 7 дугаар сарын 28-ны дотор 50 хувь буюу 1,864,656 төгрөгийг тус бүр хариуцан төлнө, үлдэгдэл зээлийн төлбөр, хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч Ж.Цогтгэрэл, Т.Ууганбаяр нар нь 50 хувь буюу ижил хэмжээгээр хариуцан төлөхөөр харилцан тохиролцов.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн,  гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч ХАС банк ХХК-ийн “Хүчит шонхор” тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ууганбаяр, Ж.Цогтгэрэл нарт холбогдох 8,649,278 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч харилцан тохиролцож, зээлийн гэрээний дагуу хуримтлагдсан төлбөр болох 3,729,311 төгрөгийг хариуцагч Ж.Цогтгэрэл, Т.Ууганбаяр нар 2016 оны 7 дугаар сарын 28-ны дотор 50 хувь буюу 1,864,656 төгрөгийг тус бүр хариуцан төлнө, үлдэгдэл зээлийн төлбөр, хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч Ж.Цогтгэрэл, Т.Ууганбаяр нар нь 50 хувь буюу ижил хэмжээгээр хариуцан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,458 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ууганбаяр, Ж.Цогтгэрэл нараас улсын тэмдэгтийн хураамжид 153,458 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХАС банк ХХК-ийн “Хүчит шонхор” тооцооны төвд олгосугай.

 

  1. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.УНДРАА