| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07030/и |
| Дугаар | 5431 |
| Огноо | 2016-10-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 5431
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Мерлеонглобал ХХКомпани болон түүний захирал P.Geunoks-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Д.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон төлөөлөгч Д.Отгонцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мерлеонглобал ХХКомпани 2012 оны 7 сарын 03-ны өдөр Шинэ бусад барааны төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа эрхлэхээр бүртгэлд /хуулийн этгээдийн бүртгэлийн дугаар 2601120703006/ бүртгэгдэж, манай татварын хэлтэст татвар төлөгчийн 5614279 тоот регистрийн дугаар авч, татвар төлөгчөөр бүртгүүлсэн байна. “Мерлеонглобал” ХХКомпанийн захирал РАРК овогтой Geunoks-ыг оршин суух хаяг тодорхойгүй байх тул хуулийн дагуу “Мерлеонглобал” ХХК-ийн захирал Р. Geunoks-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Мерлеонглобал ХХКомпани болон түүний захирал P.Geunoks-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хүсэлт гаргагч байгууллагын хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбар, татвар төлөгчийн 5614279 дугаартай карт, татвар төлөгчийн өрийн бүртгэл, татварын тооцооллын жагсаалт зэрэг баримтуудаас харахад Мерлеонглобал ХХКомпани болон түүний захирал P.Geunoks нь хариуцагч байх боломжтой байна.
Хэргийн материалын 6 дугаар хуудсанд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Мерлеонглобал ХХКомпанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь P.Geunoks гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч байгууллагын төлөөлөгчийг Монгол улсын улсын хилээр гарсан эсэх талаар лавлахад БНСУ-ын иргэн Park Geunoks нь Буянт-Ухаа боомтоор 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Бээжин-Улаанбаатарын Ом-224 дүгээр аяллын онгоцоор хилээр гарсан тухай бүртгэлд авагдсан тухай 05/1099 дугаар албан тоот ирсэн байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мерлеонглобал ХХКомпани болон түүний захирал P.Geunoks нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Занабазарын гудамж 27-1 тоотод оршин суух бүртгэлгүй болох нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Мерлеонглобал ХХКомпани болон түүний захирал P.Geunoks –ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Мерлеонглобал ХХКомпани болон түүний захирал P.Geunoks-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Мерлеонглобал ХХКомпани болон түүний захирал P.Geunoks / регистрийн дугаар 1113739, паспортын дугаар VO 1492490/ холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Д.Отгонцэцэгт даалгасугай.
4.Мерлеонглобал ХХКомпани болон түүний захирал P.Geunoks нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Өндөр гэгээн Занабазар гудамж 27-1 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар Баянгол дүүргийн татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН