Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 5415

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт  гаргагч:Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 60-88 тоотод  байрлах,  Девелопинг Энтерпренюриал Монголиа банк бус санхүүгийн байгууллагын Б.Цэрэн-Очир, Ц.Болорболд нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Г.Хүрэлтогоо,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг  нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Девелопинг Энтерпренюриал Монголиа Банк Бус Санхүүгийн Байгууллага шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг.Б.Цэрэн-Очир нь манай байгууллагатай 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 14/3 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50 сая төгрөгийг 12 сарын хугацаатай зээлүүлсэн. ээлийн хугацаа дуусаад зээлдэгч зээлийн төлбөр болон хүүгээ төлж чадахгүй байсан улмаас барьцаа хөрөнгө болох байрыг худалдаж борлуулахаар болсон. этэл барьцаанд тавьсан байрыг хөлсөлж сууж байсан А.Батмөнх гэж хүнээс Б.Цэрэн-Очир 20 сая төгрөг зээлж аваад хүүнд нь байрандаа суулгасан байсан.Ингээд А.Батмөнх гэж хүнд байраа зарахаар тохиролцоод 20 сая төгрөгийг суутгаад зөрүү мөнгийг нь А.Батмөнх Б.Цэрэн-Очирт өгөхөөр ярилцаад А.Батмөнх Улаанбаатар хотын банкнаас 50 сая төгрөгийн зээл авахаар болсон. Гэтэл 50 сая төгрөгийн зээлийн барьцаанд уг байрыг тавих шаардлага үүссэн учир Б.Цэрэн-Очир, А.Батмөнх болон манай банк бус санхүүгийн байгууллага 4 талаас байлцаж ярилцаад уг байрыг манай барьцаанаас чөлөөлүүлж Улаанбаатар хотын банкны барьцаанд тавихаар болсон.А.Батмөнх нь Улаанбаатар банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50 сая төгрөгийг авахаар зээлийн шийдвэр гарчихсан байсан учир манайх тохирсон ёсоор 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт манай байгууллагын зүгээс уг байрыг чөлөөлөх бичиг явуулж байрыг чөлөөлсөн.Ингээд Б.Цэрэн-Очир нь А.Батмөнхөд байраа худалдаж, А.Батмөнх байрыг Улаанбаатар хотын банкны барьцаанд тавиад зээлээ авахад бэлэн болгоод байрандаа орсон.Ингээд банк 50 сая төгрөгийг манай байгууллагад өгөх гэтэл Б.Цэрэн-Очир болон уг байрны хамтран өмчлөгч Болорболд нарын гарын үсэг хэрэгтэй болсон.Гэтэл  Б.Цэрэн-Очир алга болчихоод банкин дээр ирэхгүй байгаа.Уг байрны хамтран өмчлөгч болох Ц.Болорболд нь мөн олдохгүй байгаа.Тиймээс Б.Цэрэн-Очир, Ц.Болорболд нарыг эрэн сурвалжлуулж өгнө үү.Б.Цэрэн-Очир, Ц.Болорболд нар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25/1 байрны 802 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй. Эхнэр нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багын 20-7 тоот хаягтай. Ц.Болорболд 88033445, Б.Цэрэн-Очир 95963646, хүү Ц.Оргилболд 99088721 дугаартай утастай гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Девелопинг Энтерпренюриал Монголиа Банк Бус Санхүүгийн Байгууллагын Б.Цэрэн-Очир, Ц.Болорболд нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Хүсэлт гаргагч байгууллагын  хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбар, Девелопинг Энтерпренюриал Монголиа банк бус санхүүгийн байгууллагатай  хийсэн зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээнээс харахад Б.Цэрэн-Очир, Ц.Болорболд нар  хариуцагч байх боломжтой байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч нарыг улсын хилээр гарсан эсэх лавлахад Ц. Болорболд нь Буян-Ухаа боомтоор 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар Москва-Берлингийн Ом-135 дугаар аяллын онгоцоор гарч, 21-ний  өдөр Берлин-Москюа-Улаанбаатарын-Ом 136 дугаар аяллын онгоцоор орсон, Б.Цэрэн-Очир нь Замын-Үүд боомтоор 10 дугаар сарын 09-ний өдөр хилээр  гарч, орсон тухай  бүртгэлд авагдсан тухай  1/4263  дугаар албан тоот  ирсэн байна.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Цэрэн-Очир, Ц.Болорболд нар нь иргэний цахим үнэмлэхэд бичигдсэн хаягтаа оршин суудаггүй болох нь Хан-Уул  дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын  тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэднийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох үндэстэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                      ТОГТООХ нь: 

 

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Б.Цэрэн-Очир, Ц.Болорболд нарыг эрэн сурвалжилсугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Цэрэн-Очир, Ц.Болорболд нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Мөрдөн байцаах газрын эрэн сурвалжлах  газарт даалгасугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

            3. Б.Цэрэн-Очир /регистрийн дугаар ХН 63091075/, Ц.Болорболд /регистрийн дугаар ДЕ 87022600, утас:88022445, 99088721/ холбогдох мэдээллийг Мөрдөн байцаах газрын эрэн сурвалжлах газарт гаргаж өгөхийг хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Г.Хүрэлсүхэд   даалгасугай.

 

4.Б.Цэрэн-Очир, Ц.Болорболд нар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 хороолол 25/1-1 байр 802  тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН