Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 5702

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

            Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхжин худалдааны төвийн урд  талд өөрийн байранд байрлах, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн  хоёрдугаар  хэлтсийн хүсэлттэй

 

            Баянгол дүүргийн 4 дүгээр хоороо, Голден парк  хотхон 103 дугаар байрны 160 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн  дугаар ДҮ 75070718, Чимэддоржийн Сайнжаргалыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цолмонбаатар, эмчилгээнд хамрагдагч этгээд Ч.Сайнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг  нар оролцов.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон төлөөлөгч Ш.Цолмонбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ч.Сайнжаргал байнга архи хэрэглэдэг бөгөөд архинд донтох өвчтэй  болох нь эмнэлэгийн дүгнэлтээр тогтоогдсон, улмаар хамт амьдардаг хүмүүсийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж байнга дуудлага түүнийг албадан эмчилгээнд явуулж  өгнө үү гэжээ.

 

            Эмчилгээнд хамрагдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2 дүүгийн хамт амьдардаг, эхнэрээсээ салаад 10 сар болж байна, ажил хийдэггүй. Сүүлийн 10 гаруй хоног дараалан архи ууж байна.Би архины эмчилгээнд явмаар байна гэв. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Баянгол  дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Ч.Сайнжаргалыг архины албадан эмчилгээ явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

 

            Ч.Сайнжаргал байнга архидан согтуурч, бусдын амгалан байдлыг алдагдуулдаг  болох нь түүний ар гэрийн хүсэлт /дүү Мөнхбат, Б.Чимэдбалжир нар/, тэдний тайлбар өгсөн тэмдэглэл, хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

            Ч.Сайнжаргал 2010 оноос хойш Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 18 удаа эрүүлжүүжилдэж байсан болох нь тухайн байгууллагын бүртгэлийн тэмдэглэлээр нотлогдож байна.

 

            Ч.Сайнжаргал архинд донтох  өвчний 3 дугаар зэргийн эмгэг өвчтэй болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

            Иймд Ч.Сайнжаргалын өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан түүнд албадан эмчилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан Чимэддоржийн Сайнжаргалыг архины албадан эмчилгээнд хамруулсугай.

 

            2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Ч.Сайнжаргалыг албадан эмчилгээ хийлгэх газарт хүргэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар  хэлтэст даалгасугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН.