Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 5625

 

 

 

 

 

 

 

 

     

 

       

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн  13 дугаар хороо, 3 дугаар хороолол 1 дүгээр байрны 63 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн  дугаар ЧП 61110761, Будла овогт Яйчилийн Наранцэцэгийн  хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаад:Хүсэлт гаргач Я.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   Э.Отгончимэг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Я.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Гутлын үйлдвэрээс НААҮ-ний ТМС-ийн гутлын мастер багшаар орж ажиллаад 1994 оны 9 сар хүртэл ажилласан.Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэвэрээ тогтоолгох гэтэл 1994 оны ажлаас гаргасан тушаал архиваас олдохгүй байгаа шалтгаанаар тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байдалд хүрээнд байна.Иймд  намайг НААҮ-ний ТМС-д 1988 оны 9 дүгээр сарын 19-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх мастер багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.  

 

           Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Я.Наранцэцэгийн ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжтой  байна.

 

Я.Наранцэцэг 1988 оны 9 дүгээр сарын 19-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл  Ардын боловсролын яамны харьяа нийтийн аж ахуй үйлчилгээний техник мэргэжлийн сургуульд мастер  багшаар ажиллаж байсан болох нь 1984 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Хөнгөн хүнсний аж үйлдвэрийн яамнаас олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт  1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гутлынн мастер багшаар Ардын Боловсролын яамны 351 дугаар томилолтоор авч ажилуулсан тухай НААҮ-ийн ТМС захиралын 1988 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 87 дугаар тушаалаар томилсон тухай бичилт, 1994 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөр байгууллагад шилжих босон тул гутлын мастер багшийн ажлаас чөлөөлсөн тухай захирлын 1994 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 65 тоот тушаалын бичилт, гэрч С.Даваанаа, Ц.Мягмардолгор нарын шүүхэд гаргасан тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Будла овогт Яйчилын  Наранцэцэгийг 1988 оны 9 дүгээр сарын 19-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл  Ардын боловсролын яамны харьяа нийтийн аж ахуй үйлчилгээний техник мэргэжлийн сургуульд мастер  багшаар ажиллаж байсныг сэргээн  тогтооусгай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаарзүйлийн 56.1.-д зааснаар Я.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН