Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 141

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Улсын яллагч У.Анхжаргал,

Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******ад холбогдох эрүүгийн 1926001820115 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн С.Х

Шүүгдэгч С.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 38894.42 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр найз Д.Ц-с экскаватор, хуурай паажуур хоёрыг нь гуйж авсан. 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагаас 16 цаг хүртэл ажиллаад буусан. Маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед дахин нэг эксковатор аваачиж эхэлж ажиллаж байсан газраа буулгаад эхэлж авчирсан эксковатороо жалгаа өгсүүлээд өөр газар байрлуулаад эксковатороо дөнгөж асаагаад ажиллуулж байтал хэсгийн төлөөлөгч *******, нэг хүнтэй ирээд үйл ажиллагааг зогсоосон. 2001 онд үйлдвэрлэгдсэн  эксковатор, нэг хуурай паажуур нь Ц-н эзэмшлийнх, харин сүүлд авчирдаг нь А гэдэг хүнийх. Тэр эксковаторыг ажиллуулаагүй. Паажуур дээр байсан шигшсэн шороог ******* цагдаа угаалгаад алтыг хурааж авсан. Хохиролд 38895 төгрөг төлсөн. Энэ хэрэгт гэм буруутай хэдгээ хүлээн зөвшөөрч, буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн бүгд үнэн зөв. Хөнгөн ял оноож өгнө үү гэв. 

Хохирогч Ц.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “...”*******” гэх газар нь гар аргаар алт олборлогч иргэдийн нөлөөгөөр эвдэгдсэн байсан. Байгалийн жамаар сүүлийн үед нөхөн сэргээгдэж байгаа. Тухайн газарт Алтан дорнод монгол ХХК-ийн жижиг талбай жалгын эхэн хэсэгт байдаг. Иргэн С.Х-н ашигт малтмалын олборлолт явуулсан гэх газарт би очоогүй. Гэхдээ тухайн газар орчимд ямар нэгэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй газар байхгүй. Тийм чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл ч байхгүй. С.Х-д нөхөрлөл болон бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ болон тусгай зөвшөөрөлгүй байхгүй. С.Х нь 2019 оны 03 дугаар сард “*******” гэх газар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай хүсэлт ирүүлж байсан. Одоогоор шийдвэр гараагүй. Нөхөрлөл байгуулна гэж явж байсан. Одоогоор нөхөрлөлөө байгуулаагүй. Иргэн С.Х-н ашигт малтмалын олборлолт явуулсан гэх хоёр талбайн нэг хэсэг нь “Алтан дорнод монгол” ХХК-ийн эзэмшил тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалтай гарсан. Тухайн газарт Алтан дорнод монгол ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон боловч үйл ажиллагаа явуулаагүй байсан. Хохирлын үнэлгээгээр экологи эдийн засагт гарсан хохирлыг нэхэмжилнэ. Хохирлоо төлчихвөл миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

Гэрч Ц.М мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Т намайг утсаар дуудаад хоёулаа хамт хөдөө ажлаар яваад ирье гэсэн. Тэгээд миний эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоцикльтой Өвөрхангай аймгийн ******* сумын Баянтээгийн уурхайгаас зүүн зүгт 10 орчим километр зайд байх “*******” гэх газар үдээс хойш 16 цагийн үед ирэхэд улаан өнгийн хар толгойтой улсын дугааргүй 2 ширхэг эксковатор, 2 ширхэг хуурай паажуур, 2 ширхэг улаан шар өнгийн цахилгаан үүсгэврийн мотор, мөн 4 хүн байсан. Урдаасаа хойд зүгт чиглэсэн сайранд цуварч зогссон байсан. Хойд талд нь зогсож байсан эксковатор ажиллаж байсан. Урд талд нь зогсож байсан эксковатор ажиллаагүй зогсож байсан. Тухайн “*******” гэх газар ажиллаж байсан хүмүүсийг танихгүй. Уг газар нь эвдэгдсэн, өмнө нь ухагдаж байсан талбай байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/,

Гэрч Н.М-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 13-ны орой 19-20 цагийн үед С.Х ахын хамт улсын дугааргүй улбар шар өнгийн “Доосан-55” маркийн эксковатор 1 ширхэг, хуурай паажуур 1 ширхэг, мотор 1 ширхэг, шороо угаах 2 түмпэн зэргийг ачин Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газар ирсэн. С.Х ах бид хоёр техникүүдээ буулгачихаад 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өглөөнөөс 04 дүгээр сарын 15-ны 16 цаг хүртэл ажиллаж байтал цагдаа ирээд үйл ажиллагааг зогсоосон. Уг газарт бид хоёроос өөр хүн ажиллаагүй. Өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр металл хайгчтай С.А, Р.Н нар ирчихээд байж байтал цагдаа нар ирээд тэр хоёр ажиллаагүй явчихсан. Хуучин эвдэгдсэн талбай байсан. 2 хэсэг талбайгаас багахан шороо шигшилсэн. Хэсгийн төлөөлөгч Г.******* ирээд хуурай паажуур дээр байсан шороог бид 2-оор угаалгасан. Гаргасан алтыг цаасанд боож авсан. Хэмжиж үзээгүй. 0.1-0.2 грамм орчим л алт гарч ирсэн. С.Х ах намайг сарын 700000 төгрөгийн цалинтай эксковатор бариадах гэхээр нь ирсэн. Бид хоёр амаар л тохиролцсон. Бид хоёр өмнө нь хамт ажиллаж байгаагүй. Зөвшөөрөлтэй байсан эсэхийг нь би мэдэхгүй, надад хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55 хуудас/,

Гэрч С.А-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цагийн орчимд Р.Н-н хамт металл хайгчтай Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газар очсон. Бид 2 металл хайгчаар газар чагнаж явтал эксковатор байхаар нь очсон. С.Х, Н.М хоёр улбар шар өнгийн “Доосан-55” маркийн 2 эксковатор, 2 хуурай паажуур, тог гаргадаг 2 мотортой байсан. Бид хоёрыг очиход дээд талынх нь эксковатор ажиллаж байсан. Нөгөөдөх нь ажиллаагүй байж байсан.  Бид 2 тэр хавиар нь газар чагнаж байгаад юм сонсогдохгүй болохоор нь тэр хоёртой хамт сууж байтал цагдаа ирсэн. Бид 2 тэнд шороо угааж алт олборлоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/,

Гэрч Р.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн үд дунд цаг хэд болж байсныг мэдэхгүй байна С.А-н хамт “*******” гэх газар очиход 2 эксковатор байсан. 1 эксковатор нь ажиллаж байсан. С.Х, Н.М хоёр л байсан өөр хүн байгаагүй. С.А өвгөн хайчаараа шороо чагнаж яваад дуугарахгүй байна гээд сууж байтал цагдаа ирсэн. Бид хоёр тэнд шороо угааж, алт олборлоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 хуудас/,

Гэрч Д.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Уг техникүүд нь миний эзэмшлийн техник байгаа юм. Манай найз С.Х Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвөөс миний эксковаторыг аваад Өвөрхангай аймгийн ******* сум руу явсан. Удаагүй 2-3 хоногийн дараа цагдаад баригдсан гэж надад хэлсэн. Надад түрээс төлнө эксковатороо түр өгөөч гэхээр нь найз нөхөд юм болохоор би өгөөд явуулсан. Бид хоёр хоорондоо амаар тохирсон. Надад ямар нэг түрээсийн мөнгө өгөөгүй. Эдгээр нь миний өөрийн эзэмшлийн техник. Улсын дугаар гаалийн бичиг баримт надад байхгүй. Би 2017 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотоос ченжээс 4 сая төгрөгөөр авч байсан. Хуурай паажуурыг нь 3 сая төгрөгөөр хүнээр хийлгүүлж байсан юм. Тухайн үеийнх нь худалдах, худалдан авах гэрээ нь надад байгаа. Манай дүү Д.Ц хотод байдаг болохоор миний өмнөөс гэрээ байгуулж надад авч өгсөн. Эксковаторын нь гэсэн улсын дугаартай. Гэрчилгээ нь надад байхгүй. Наранбаяр гэдэг хүний нэр дээр гэрчилгээ нь байдаг. Тэр хүнтэй би уулзаж байгаагүй. Уянга гэх хүнээс л авч байсан. Манай дүү Улаанбаатар хотын харьяалалтай болохоор нотариатаар худалдах худалдан авах гэрээг батлуулж авсан. Найздаа ямар нэгэн гомдол санал байхгүй. Өөрийнхөө эксковатор, хуурай паажууруудаа буцааж авмаар байна. Би эксковатороо 10 саяаар үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 хуудас/,

Шүүгдэгч С.Х-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ”...2019 оны 04 дүгээр сарын 13-ны орой 17 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “*******” гэх газар “Доосан 55” маркийн эксковатор 1 ширхэг, хуурай паажуур 1 ширхэг, мотор 1 ширхгийг замын унаагаар хамаатны дүү болох Н.М-н хамт аваачин буулгасан. 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагаас 16 цаг хүртэл ажиллаад буусан. Маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед дахин нэг эксковатор аваачиж ажиллах газраа буулгаад нэг эксковатороо дөнгөж асаагаад ажиллуулж байтал хэсгийн төлөөлөгч *******, нэг хүнтэй ирээд үйл ажиллагааг зогсоосон. Хуурай паажуур дээр шигшсэн байсан шороогоо ерөөсөө угааж амжаагүй байж байтал ******* цагдаа надаар угаалгаад гарсан алтыг нь мөнгөлөг цаасанд боогоод саванд хийсэн. 2 метал хайгчтай хүн ирээд буцаад явсан. 2016 онд Хан уул, Тэмээн сайр гэх газруудад, 2019 оны 03 дугаар сард ******* гэх газруудад бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлтээ Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч нарт гаргаж байсан. Надад ямар нэгэн зөвшөөрөл ирж байгаагүй. Би тухайн газарт зөвшөөрөлгүй ажилласан. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэх хүнээс түрээсээр 2001 онд үйлдвэрлэгдсэн “Доосан 55” маркийн эксковаторыг хуурай паажуурын хамт авсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажиллаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөн  дахин 2002 онд үйлдвэрлэгдсэн “Доосан 55” маркийн эксковаторыг хуурай паажууртай нь хамт түрээсээр авчраад ажиллаж байсан газраа дөнгөж буулгаад ажиллуулж эхлээгүй байтал цагдаа ирсэн. 2 мотор нь миний эзэмшлийнх, эксковатор, хуурай паажуур нь ын эзэмшлийнх. Миний шигшсэн шороог угаалгаж ******* цагдаа алтыг нь авсан. Цахилгаан дэнсэн дээр хэмжихэд 1.1 грамм зааж байсан. Миний ажилласан газар нь хуучин эвдэгдсэн уулын жалга сайр байсан. Би хоёр хэсэг багахан талбайд үйл ажиллагаа явуулсан. Н.М-г би цалинжуулна гэж хэлээд аваад явсан. Намайг  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг ******* мэдэхгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож байна. Хохирлоо төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49, 98-99 хуудас/,

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Монслов” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19/034 дугаартай шинжээчийн: 

1. Иргэн С. Х нь 16.88м2 болон 15.37м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбай нь ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. /АМГТГ-ын 2019.04.29-ний өдрийн албан бичгийг хавсаргав./

2. Иргэн С.******* нь 16.88 м2 болон 15.37 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн хэмжилтээр тогтоогдсон. 

Эвдрэлд орсон 16.88м2 талбайн солбилцлын цэгүүд: 

ХӨ 45° 43’34.75”    ЗУ 101° 39’ 37.16”, 

        ХӨ 45° 43’34.92”    ЗУ 101° 39’ 37.20”, 

        ХӨ 45° 43’35.03”    ЗУ 101° 39’ 37.27”, 

        ХӨ 45° 43’35.07”    ЗУ 101° 39’ 37.20”, 

        ХӨ 45° 43’34.75”    ЗУ 101° 39’ 37.07”,

Эвдрэлд орсон 15.37м2 талбайн солбилцлын цэгүүд: 

ХӨ 45° 43’ 33.89”    ЗУ 101° 39’ 36.67”, 

ХӨ 45° 43’33.89”     ЗУ 101° 39’ 36.98”, 

ХӨ 45° 43’34.03”     ЗУ 101° 39’ 36.91”.

Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох" аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр нь тооцож үзлээ. Үүнд: 16.88м2 талбайн эдэлбэр газарт учрах хохирол 352.12 төгрөг, газрын хэвлийд учрах хохирол 7596.0 төгрөг, хөрсөн бүрхэвчинд учрах хохирол 516.97 төгрөг, ургамлан нөмрөгт учрах хохирол 511.7 төгрөг, 

15.37м2 талбайн эдэлбэр газарт учрах хохирол 320.62 төгрөг, газрын хэвлийд учрах хохирол 6916.5 төгрөг, хөрсөн бүрхэвчинд учрах хохирол 470.73 төгрөг, ургамлан нөмрөгт учрах хохирол 465.92 төгрөг,  нийт 17150.56 төгрөг.

3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-д зааснаар 16.88м2  талбайн эдэлбэр газарт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 352.12x3=1056.36 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д зааснаар газрын хэвлийд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7596.0x2=15192 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 2-т зааснаар хөрсөн бүрхэвчинд учирсан хохирлын  экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 516.97x3=1550.91 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлан нөмрөгт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 511.7x5=2558.5 төгрөг,

15.37м2  талбайн эдэлбэр газарт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 320.62x3=961.86 төгрөг, 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д зааснаар газрын хэвлийд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 6916.5x2=13833 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 2-т зааснаар хөрсөн бүрхэвчинд учирсан хохирлын  экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 470.73x3=1412.19 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлан нөмрөгт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 465.92x5=2329.6 төгрөг, нийт 38894.42 төгрөг. 

4.  Өвөрхангай аймгийн ******* сумын 2-р багийн нутаг дэвсгэр “*******” нэртэй газарт иргэн С. *******ын хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-т заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй байна./БОАЖЯ-ны 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06б/2630 дугаар бүхий албан тоотыг хавсаргав” гэсэн дүгнэлт /хх-ийн 71-84 хуудас/,

Геологийн төв лабораторийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89-91 хуудас/,

Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 641 дугаартай: Танай 2019.04.24-ний өдрийн 43/1654 албан тоотын хамт мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Д.Л-н ирүүлсэн Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ******* гэх газар С.Х нь хууль бусаар ашигт малтмал олборлохдоо олсон гэх шаргал өнгийн 1054.49мг металлыг хүлээн авч ХФ 2019/0693 тоот захиалгаар алтны сорьц тогтоох шинжилгээг гүйцэтгэсэн. Сорьц тогтоох шинжилгээг 2 зэрэгцээ тодорхойлдог, тухайн дээжийн бохирдлоос хамааран ирүүлсэн дээжийн анхны жингээс хорогдол гардаг. Уг шинжилгээний явцад 25мг алтны хорогдол гарсан болно. Үлдэгдэл дээж болох 1029мг алтыг буцаан хүлээлгэж өгсөн байна” гэсэн албан бичиг  /хх-127 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №04/36 дугаартай: “2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж, 2012 онд Монгол Улсад орж ирсэн, Doosan SL 55VG  маркийн, улсын дугааргүй, улбар шар өнгийн, дизель хөдөлгүүртэй дунд оврын эксковаторын өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 18000000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 21-23 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №04/37 дугаартай: “Төмөр, хуурай паажуур 1 ширхэг 800000 төгрөг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг 400000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 28-30 хуудас/, 

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №05/29 дугаартай: “Алт 1.068 гр, нийт 79744 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-36-38 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1926001820115 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 94 хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-10 хуудас/,

2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15 хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хүлээн авсан тэмдэглэл /хх-11-12 хуудас

2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-18-19/,

Шүүгдэгч С.Х-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 95 тоот тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Х.Хангай, Х.Эрхэс нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-102, 103, 104, 106, 107-108 хуудас/,  

2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Төрийн банк”-ны 100900013040 тоот дансанд 38895 төгрөг тушаасан баримт /хх-126 хуудас/,

Хохирогч Ц.Ц-н 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн “...Өвөрхангай аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Ц би С.Хад холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон бөгөөд С.Х нь газарт учруулсан нөхөн төлбөр болох 38895 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн хүсэлт зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч С.Х-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, 1.029 мг ашигт малтмал буюу алт олборлож, байгаль орчинд 38894.42 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. 

Шүүгдэгч С.Х нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Ц /хх-ийн 44-45/, гэрч Ц.М /хх-50-51/, Н.М /хх-53-55/, С.А /хх-56-57/, Р.Н /хх-58-59/, Д.Ц /хх-62-63/ нарын  мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-10/, эд зүйлд үзлэг хийж хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-12/, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Монслов” ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19/034 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-71-84/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №04/35, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №04/36,  2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №04/37,  2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №05/29 дугаартай үнэлгээний тайлангууд /хх-21-31, 36-38/, Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 641 дугаартай албан бичиг /хх-127/, шүүгдэгч С.Х-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч С.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно. 

Шүүгдэгч С.Х-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Х нь гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол болох 38895 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болох нь Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн банкин дахь 100900013040 тоот дансанд 38895 төгрөгийг шилжүүлсэн Төрийн банкны 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн  бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч С.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг  нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч С.Х-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Х-д шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж, засрал хүмүүжлийн байдалд болон хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Мөрдөгчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Doosan SL55VG маркийн улсын дугааргүй, 20387 арлын дугаартай эксковатор 1 ширхэг, хуурай паажуур 1 ширхэг, СК-Yamaha маркийн цахилгаан үүсгүүрийн мотор 1 ширхэг, хууль бусаар ашигт малтмал олборлож олсон орлого болох 1.029 мг алт, түүний үнэлгээ 79750 төгрөг зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ. Шүүгдэгч С.Х-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  техник хэрэгсэл болох 2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Doosan SL55VG маркийн улсын дугааргүй, 20387 арлын дугаартай эксковатор, хуурай паажуур зэрэг нь иргэний нэхэмжлэгч Д.Ц-н өмчлөлийн эд зүйл болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан иргэний нэхэмжлэгч Д.Ц /хх-62-63/, гэрч Д.Ц /хх-68/ нарын мэдүүлэг, С.У, Д.Ц нарын хооронд хийгдсэн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-65/, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн М.Наранбаяраас С.Уянгад олгосон 2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Doosan SL55VG маркийн улсын дугааргүй, 20387 арлын дугаартай эксковаторыг худалдах тухай итгэмжлэл /хх-68/ зэргээр, мөн иргэний нэхэмжлэгч Д.Ц нь шүүгдэгч С.Х-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох гэж  байгааг болон өөрийн өмчлөлийн техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулж байгааг мэдээгүй болох нь иргэний нэхэмжлэгч Д.Ц, шүүгдэгч С.Х нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Doosan SL55VG маркийн, улсын дугааргүй, 20387 арлын дугаартай эксковатор 1 ширхэг, хуурай паажуур 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Д.Ц-д буцаан олгож,   

Шүүгдэгч С.Х-с түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  Doosan SL55VG маркийн, улсын дугааргүй, 20387 арлын дугаартай эксковаторын үнэ болох 18000000 /арван найман сая/ төгрөгийг, хуурай паажуурын үнэ 800000 /найман зуун мянган/ төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулж,  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.029 мг хэмжээтэй алт нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нь гэрч Ц.М /хх-50-51/, Н.М /хх-53-54/ нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12/, цагдаагийн дэслэгч Г.*******ийн илтгэх хуудас /хх-13/, Геологийн төв лабораторийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, тус төвийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 641 дугаартай албан бичгээр, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “СК-Yamaha” маркийн цахилгаан мотор нь шүүгдэгч С.Х-н өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Н.М-н мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул “СК-Yamaha” маркийн цахилгаан мотор, 1.029 мг /нэг мянга хорин ес/ хэмжээтэй алт зэргийг улсын төсөвт шилжүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Прокурорын зөвшөөрлөөр мөрдөгч нь шүүгдэгч С.Х-с 1.029 мг алт, түүний үнэ 79750 төгрөгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.029 мг алтыг улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн тул түүний үнэлгээ болох  79750 төгрөгийг улсын орлого болгох шаардлагагүй гэж үзлээ.

Иймд гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.029 мг алтны үнэлгээ болох РS5559283, NZ4740165, АК5720256, АJ9362642, АG9631006, АК3820107, АG9648348 серийн дугаартай 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 7 ширхэг, АN9573071 серийн дугаартай 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АV7160218, АS2469541, АU1512543, АТ4332270 серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, JN8020845, PS6503963, AQ7048664, АК4539548, ZN7057257, AJ4695521, AJ2628726 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 7 ширхэг, АТ0154387 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг буюу нийт 79750 төгрөгийг шүүгдэгч С.Хад буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 38895 төгрөг төлсөн,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн С.Х-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овгийн С.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жил зургаан сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч С.Х-д тэнссэн хугацаанд ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч С.Х-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд болон хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Шүүгдэгч С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 38895 төгрөг төлсөн,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох Doosan SL55VG маркийн, улсын дугааргүй, 20387 арлын дугаартай эксковаторын үнэ 18000000 /арван найман сая/ төгрөг, хуурай паажуурын үнэ 800000 /найман зуун мянган/ төгрөгийг, мөн “СК-Yamaha” маркийн цахилгаан моторыг шүүгдэгч С.Х-с тус тус гаргуулж  улсын төсөвт оруулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.029 мг хэмжээтэй алтыг улсын  төсөвт шилжүүлж,  2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Doosan SL55VG маркийн, улсын дугааргүй, 20387 арлын дугаартай эксковатор 1 ширхэг, хуурай паажуур 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Д.Ц-д,  гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.029 мг алтны үнэ болох РS5559283, NZ4740165, АК5720256, АJ9362642, АG9631006, АК3820107, АG9648348 серийн дугаартай 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 7 ширхэг, АN9573071 серийн дугаартай 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АV7160218, АS2469541, АU1512543, АТ4332270 серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, JN8020845, PS6503963, AQ7048664, АК4539548, ZN7057257, AJ4695521, AJ2628726 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 7 ширхэг, АТ0154387 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, нийт 79750 төгрөгийг шүүгдэгч С.Х-д тус тус буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.