| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07311/и |
| Дугаар | 5664 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 5664
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгант 29-ийн 15 тоотод оршин суух, улсын бүртгэлийн дугаар РД 5606845, Инвестос Банк Бус Санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дүгээр хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 54 дүгээр байр 13 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЕЙ 72020907, Бейс овогт Баттөмөрийн Гэрэлмаад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 78 661 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Инвестос Банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Гэрэлмаа 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 77 тоот Зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлсэн.Зээл төлөх хуваарийн дагуу зээлдэгчийн 77 тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн төлбөрийг бүрэн дуусгавар болох байсан боловч зээлдэгчийн удаа дараагийн хүсэлтүүдийг хүндэтгэн үзэж зээл төлөх нөхцөл боломж олгож байсан боловч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй зээлдүүлэгчид хүндрэл учруулсан.Мөн зээлийн барьцаанд байгаа ГД-000175153, Y-2205043595 дугаартай 41,34 кмв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иймээс “Инвестос” ББСБ нь иргэн Б.Гэрэлмаатай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн зээлийн нийт дүнг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцож үзэхэд үндсэн зээл 45 000 000 төгрөг, үндсэн хүү 29 160 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44 509 000 төгрөг нийт 78 669 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хариуцагч Б.Гэрэлмаагаас зээлийн гэрээний үүрэгт 78 669 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 78 669 000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хариуцагчтай тохирч эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Гэрэлмаа шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “Инвестос” ББСБ-д 78 669 000 төгрөгийг 2016 оны 11 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулна, хэрэв хугацаандаа барагдуулахгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Инвестос” Банк бус санхүүгийн байгуулага хариуцагч Б.Гэрэлмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78 669 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “Инвестос” ББСБ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 78 669 000 төгрөгийг хариуцагч Б.Гэрэлмаа нь 3 сарын хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохирч эвлэрэлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна.
Дээрх барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 54 дүгээр байрны 13 тоотод байршилтай 2 өрөө бүхий орон сууц Б.Гэрэлмаагийн өмчлөлийн хөрөнгө болох ньүл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000175153 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.
Нөгөө талаар хариуцагч Б.Гэрэлмаа төлбөрийг эвлэрлийн гэрээгээр тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзахгүй гэж тайлбар гаргасан байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551 295 төгрөгийн 50 хувь болох 275 647 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 275 647 төгрөгийг улсын орлогоос, 275 647 хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгуулагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Инвестос Банк Бус Санхүүгийн Байгууллагын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 78 669 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Б.Гэрэлмаа 2016 оны 11 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551 295 төгрөгөөс 275 647 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 275 647 төгрөгийг улсын орлогоос, 275 647 хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгуулагад олгосугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Гэрэлмаа төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 54 дүгээр байр 13 тоот хаягт байрлах, 41,34 кмв талбайтай, 2 өрөө орон сууцыг захирамжийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН