Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 5717

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

       

                              МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 27-24 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн  дугаар ЧП 55121915, Хийморь овогт  Ширбаварын  Батсуурийн  хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаад:Хүсэлт гаргагч Ш.Батсуурь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   Э.Отгончимэг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ш.Батсуурь шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 1989  онд  химийн хүрээлэнгээс Газар зүй цэвдэг судлалын хүрээлэнд шилжин ирж 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт 1989 онд бичилт хийгдсэн боловч ажилд орсон тушаал нь архиваас олдохгүй байна.Иймд 1989 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Шинжлэн ухааны академи газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

           Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Ш.Батсуурийн ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжтой  байна.

 

Ш.Батсуурь Шинжлэн ухааны академи газар зүй, цэвдэг судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байсан болох нь түүний  1981 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ХААЯ-ны Улсын газар зохион байгуулалтын хайгуул зураг төслийн институтээс олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт 1989 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ШУА-ийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн Газар зүйн цэвдэг судлалын хүрээлэнд шилжүүлсэн ажиллуулсан тухай хүрээлэнгийн захирлын 1989 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 8 тоот тушаалын бичилт, 1989  оны 2 дугаар сарын 1-ний өдөр ШУА-ийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн тус хүрээлэнгийн хөрсний секторт эрдэм шинжилгээний ажилтанаар авч ажиллуулсан тухай хүрээлэнгийн захиралын 1989 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 7 тоот тушаал, 1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаартай Шинжлэн ухааны академи газар зүй, цэвдэг судлалын хүрээлэнд  ажилтан ажилчдын 1989 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай захиралын тушаал, захиралын 1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаар тушаалын хавсралт, 1990 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай Шинжлэн ухааны академи газар зүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн ажилтан нарын албан тушаал, цалинг батлах тухай захиралын тушаал, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөр ажилд шилжих болсон тул эрдэм шинжилгээний  ажилтанаас чөлөөлсөн тухай хүрээлэнгийн захиралын 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 47 тоот тушаалын бичилт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хийморь овогт  Ширбазарын  Батсуурийг 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Шинжлэн ухааны академи газар зүй, цэвдэг судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байсныг сэргээн  тогтооусгай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаарзүйлийн 56.1.-д зааснаар  Ш.Батсуурийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

           

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН