| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07128/и |
| Дугаар | 5574 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 5574
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9 Скайтел плазад байрлах, Скайтел ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 7-6 тоотод оршин суух, регистрийн дугаар УП 89093077, Халх овогт Пүрэв-Очирын Тэлмэнд холбогдох
Гэрээний үүргийн 181 442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Тэлмэн манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний 96997929 дугаарын эзэмшигч болсон. Тэлмэн нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 2014 оны 12 сарын байдлаар төлбөр 206 003 төгрөгийг төлөхгүй байгаа тул үйлчилгээг хаасан.Төлбөрөө төлөхийг сануулсан боловч төлөхгүй байна.Иймд Тэлмэнгээс төлбөрийн үлдэгдэл 206 003 төгрөг, барьцаа 30 000 төгрөгийг хасаад 176 003 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг нийт 181 442 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Скайтел ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч П.Тэлмэн нэхэмжлэлийн шаардлага болох ярианы төлбөрийн үлдэгдэл 181 442 төгрөгийг бүрэн төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХКомпани хариуцагч П.Тэлмэнд холбогдуулан гэрээний үүргийн үлдэгдэл 181 442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч П.Тэлмэн ярианы төлбөрийн үлдэгдэл 181 442 төгрөгийг төлсөний улмаас нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 6050 төгрөгийн 50 хувь болох 3025 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 3025 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХКомпанид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Скайтел ХХКомпанийн нэхэмжлэлтэй П.Тэлмэнд холбогдох ярианы төлбөрийн 181 442 /нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Скайтел ХХКомпани татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 3025 /гурван мянга хорин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН