| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/06872/и |
| Дугаар | 5679 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 5679
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос Өргөө 2 Энгельс 21 дүгээр байрны 114 тоотод оршин суух, регистрийн дугаар ФД 80061507, Бэрсүүд овогт Баярвайн Нэргүйн хүсэлттэй
Гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагчийн төлөөлөгч А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Нэргүй шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон түүний төлөөлөгч А.Батбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.Нэргүй найз залуутайгаа хамт амьдрахын тулд 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдөр танихгүй өмнө нь нэг ч удаа харж байгаагүй хаана оршин суудгийг нь мэдэхгүй Солонгос Улсын иргэнтэй Ши Дун Сү-тэй хуурамчаар гэр бүл болсон.Гэр бүл болох зорилго нь Солонос Улад зорчих, оршин суух зөвшөөрөл авах байсан.Улмаар 2008 оны 5 дугаар сард БНСУ-д оршин суух зөвшөөрөл аваад найз залуу Бат-Оршихтойгоо хамтран амьдрах болсон.Тэдний дундаас 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү Тэргэл төрсөн.Иймд Шин Дун Сү-тэй гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн байх тул уг баталгааг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.Нэргүй Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Шин Дун Сү-тэй гэрлэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Б.Нэргүй нь Шин Дун Сү-тэй 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн 0085400 тоот гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Dong su нь Буян-Ухаа боомтоор 2008 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Сөүл-Улаанбаатарын Ом-302 дугаар аялалын онгоцоор орж, 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар-Сөүлийн Ом 301 дугаар аялалын онгоцоор хилээр гарсан болох нь гадаадын иргэн, харьяатын газрын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05/1100 тоот баримтаар нотлогдож байна.
Б.Нэргүй нь Бүгд Найрамдах Солонгос Улсад оршин суух зөвшөөрөл авч, найз залуу Бат-Оршихтой хамт амьдрах зорилгоор түүнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь түүний төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Улмаар БНСУ-ын Сөүл хотод 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Бат-Оршихын Тэргэл төрсөн байх ба түүний эхийн мэдээлэл дээр Баярвайн Нэргүй гэж төрсний бүртгэлд бүртгэгдсэн байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Б.Нэргүй нь Шин Дун Сү-тэй гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн байх тул тэдний гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-д заасныг баримтлан 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлсэн Бэрсүүд овогт Баярвайн Нэргүйн /ФД 80061507/ Шин Дун Сү /1969 оны 5 сарын 02/ нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Б.Нэргүйн улмын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН