| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07505/и |
| Дугаар | 5592 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 5592
|
|
|
|
|
|
|
| 2016 оны 10 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2016/05287 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэрт байрлах, решистрийн дугаар 5388457, Юнивишн ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны 53 тоотод оршин суух, регистрийн дугаар ХК 76122010, Эрдэнэбатын Зоригтод холбогдох
Гэрээний үүрэгт 1 359 973 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Юнивишн ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манайх хариуцагч Э.Зоригтой харилцан тохиролцож 2015 оны 11 сарын 24-ний өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан IРТV Гурвалсан үйлчилгээний 33098746 гэрээний дугаарт нь Саlаху S 6 маркын гар утасыг 12 сарын хугацаатай/ 2015 оны 11 сараас 2016 оны 11 сар/ хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 12-р сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.Үүнд: 33004656 гэрээний дугаарт авсан гар утас утасны лизингийн төлбөр болох нийт 906,649 төгрөг, гэрээний 4-р зүйлийн 4.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувмйн алданги болох 453,324 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Зоригт шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Юнивишн ХХКомпанийн нэхэмжилсэн 1 359 973 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 700 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 700 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Юнивишн ХХКомпани хариуцагч Э.Зоригтод холбогдуулан гэрээний үүрэгт 1 359 973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Юнивишн ХХКомпани нэхэмжилсэн 1 359 973 төгрөгийг хариуцагч Э.Зоригт бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 710 төгрөгийн 50 хувь болох 18 355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 18 355 төгрөгийг улсын орлогоос, 18 355 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Юнивишн ХХКомпанийн нэхэмжилсэн гэрээний үүрэгт 1 359 973 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Э.Зоригт бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 710 төгрөгөөс 18 355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 18 355 төгрөгийг улсын орлогоос, мөн 18 355 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН