| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07261/и |
| Дугаар | 5636 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 5636
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянхонгор аймгийн 3 дугаар баг, Дуурсахын 7 дугаар гудамжны 9-А тоотод орин суух, регистрийн дугаар ВЮ 86032702, Харчин овогт Хүнбишийн Цэцэгбалын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Замчдын гудамж 48 дугаар байрны 13 тоотод оршин суух, регистрийн дугаар ХИ 76101773, Харагчууд овогт Дүгэрсүрэнгийн Даваадоржид холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Цэцэгбал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.Даваадоржтой зээлийн гэрээ байгуулж, 1 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн.Ингээд зээл төлөх хугацаа болоход Д.Даваадорж нь хүсэлт гаргаж, зээлийн хугацааг сунгахыг хүссэний дагуу 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл сунгасан юм.Гэтэл Д.Даваадорж 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 300 000 төгрөг өгч, түүнээс хойш удаа дараа шаардсаар атал утсаа авахгүй, зээлийн үлдэгдлийг хэзээ, хэрхэн төлөх талаар мэдэгдэхгүй өнөөдрийг хүрч, зээлийн үлдэгдэл болох 700 000 төгрөгийг төлөлгүй, намайг хохироосоор байна.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу бидний хооронд 2016 оны 5 дугаар сарын 0-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийн үлдэгдэл болох 700 000 төгрөгийг иргэн Д.Даваадоржоос гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Цэцэгбал хариуцагч Д.Даваадоржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Д.Даваадорж 700 000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Цэцэгбалд төлсны улмаас нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 350 төгрөгийн 50 хувь болох 10 675 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 10 675 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Х.Цэцэгбалд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д.Даваадоржоос зээлийн гэрээний үүрэгт 700 000 /долоон зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Х.Цэцэгбал татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 10 675 /арван мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Цэцэгбалд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН