Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 134/ШШ2016/00149

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, “Сүмбэр Буянт” ХХК-ийн байр 103 тоотод байрлах, “ГСБЭХ” Хадгаламж зээлийн хоршоо /РД:4611187, утас:98549911/-ны нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ТБ-ын 15 тоотод оршин суух, Боржигон овогт Чогдонгийн Ганзоригт /РД:ЗЮ65030512, эрэгтэй, утас:89962394/ холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4 355 402 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ГСБЭХ” Хадгаламж зээлийн хоршоог төлөөлж Н.Түмэн-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Ганзориг нь “ГСБЭХ” ХЗХ-оос 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 3 900 000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлсэн. Хариуцагч Ч.Ганзориг нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, эргэн төлөлт хийхгүй, зээлийн гэрээний зохих заалтуудыг зөрчсөн болно. Хариуцагч Ч.Ганзориг нь 2016 оны 06 дугаар сарын 27-нд зээлийн хүү 115 322 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 678 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 03-нд зээлийн хүү 9 498 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15 502 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын  12-нд зээлийн хүү 22 772 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 226 төгрөг төлсөн боловч үндсэн зээлийн эргэн төлөлтийг огт хийгээгүй болно. Иймд хариуцагч Ч.Ганзоригоос үндсэн зээл 3 900 000 төгрөг, зээлийн хүү 452 810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 592 төгрөг нийт 4 355 402 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Ганзориг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ГСБЭХ” Хадгаламж зээлийн хоршооны гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 4 355 402 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ГСБЭХ” Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Ч.Ганзориг холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4 355 402 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ч.Ганзориг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 84 636 төгрөгийн тавин хувь болох 42 318 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 42 318 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Ч.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамжинд 42 318 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч “ГСБЭХ” Хадгаламж зээлийн хоршоонд олгох нь хуульд нийцнэ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “ГСБЭХ” Хадгаламж зээлийн хоршооны гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4 355 402 төгрөгийг хариуцагч Ч.Ганзориг нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 84 636 төгрөгийн тавин хувь болох 42 318 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 42 318 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Ч.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамжинд 42 318 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч “ГСБЭХ” Хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.НАРАНЧИМЭГ