Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 134/ШШ2016/00159

 

     Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн гаргасан

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 98 дугаар байрны 03 тоотод оршин суух, Одгон овогт Дамдины Мөнхбатыг /РД:ЕЙ74030814/ албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийг төлөөлж, саатуулах, баривчлах байрны эмч ажилтай Б.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь Д.Мөнхбатыг албадан эмчилгээнд явуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсээс шүүхэд гаргасан хүсэлтэнд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 98 дугаар байрны 03 тоотод оршин суух, Одгон овогт Дамдины Мөнхбат нь удаа дараа архидан согтуурч, нийгмийн хэв журмыг зөрчсөн байх тул Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндэслэлээр албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна. Учир нь Д.Мөнхбатын дүү Д.Отгонбаяр нь түүнийг албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт холбогдох шинжилгээнүүдийг өгч, эм нарын дүгнэлтээр албадан эмчилгээнд явуулах шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Д.Мөнхбат нь 2015 оноос хойш 10 удаа саатуулагдсан, 3 удаа шүүхээр баривчлагдсан гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь Д.Мөнхбатыг албадан эмчилгээнд явуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Одгон овогт Дамдины Мөнхбат /РД:ЕЙ74030814/ нь согтуурах донтой өвчтэй, удаа дараа эрүүлжүүлэгдэн нийгмийн хэв журмыг зөрчиж, захиргааны хариуцлага хүлээсэн, сайн дураараа эмчлүүлэхээс зайлсхийдэг болох нь Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ...цаашид архины хордлого тайлах эмчилгээ, архины дуршил буулгах шаардлагатай гэсэн дүгнэлт, Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаартай шийтгэвэр, мөн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 146 дугаартай шийтгэвэр, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай шийтгэвэр, эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хх-ийн 14-24 дугаар хуудас/, Д.Отгонбаярын Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, Цагдаагийн хэлтсийн мэдээллийн сангаас ирүүлсэн захиргааны зөрчилд холбогдон арга хэмжээ авагдсан талаарх лавлагаа  зэргээр тогтоогдож байна.

 

     Иймд Д.Мөнхбатыг архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, нийгмийн хэв журам зөрчиж сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан үндэслэлээр албадан эмчлэх газарт явуулан албадан эмчилж, түүнийг албадан эмчлэх газарт хүргэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар Одгон овогт Дамдины Мөнхбатыг /РД:ЕЙ74030814/ албадан эмчлэх газарт явуулж, албадан эмчилсүгэй.

2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Д.Мөнхбатыг албадан эмчлэх газарт хүргэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгчийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар шийдвэрийг өвчтэй этгээд эс зөвшөөрвөл шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.НАРАНЧИМЭГ