| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/11951/И |
| Дугаар | 210/МА2026/00679 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00679
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/01028 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХК,
Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 39,470,176.46 төгрөг, нотариатын зардалд 61,500 төгрөг, нийт 39,531,676.46 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.Зээлдэгч *******, *******, ******* нар нь банктай 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* дугаар зээлийн гэрээ, ******* дугаар барьцааны гэрээг тус тус байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, мөн зээлдэгч *******, ******* нар нь банктай 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээ, ******* дугаар барьцааны гэрээг тус тус байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлж, эдгээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамж, ******* байр, 2 тоот хаягт байршилтай, 62.68 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
1.2.Зээлдэгч нар нь зээл авснаас хойш зээл тус бүрийн эргэн төлөлтийн хуваарийг тогтмол зөрчиж, өнөөдрийг хүртэл хугацаанд үүргээ сайн дураар биелүүлээгүй ба 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар ******* дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 19,494,680.56, зээлийн хүү 1,151,096.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,371.12 төгрөг, нийт 20,706,148.27 төгрөг, ******* дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 15,687,483.90 төгрөг, зээлийн хүү 3,020,978 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,566.29 төгрөг, нийт 18,764,028.19 төгрөг тус тус байна.
1.3.Иймд хариуцагч *******, *******, ******* нараас 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар зээлийн гэрээний үүрэгт 20,706,148.27 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээний үүрэгт 18,764,028.19 төгрөг, нотариатын зардалд 61,500 төгрөг, нийт 39,531,676.46 төгрөг гаргуулж, зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамж, ******* байр, 2 тоот хаягт байршилтай, 62.68 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Нэхэмжлэлийн шаардлагаас ******* дугаар зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүд 60,371.12 төгрөг, ******* дугаар зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүд 55,566.29 төгрөг, нийт 115,937.41 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн нэмэгдүүлсэн хүүг гэрээнд тусгайлан нарийвчлан заагаагүй.
2.2.Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 39,415,739.05 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 115,937.41 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 45******* зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******, *******, ******* нараас 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар зээлийн гэрээний үүрэгт 20,706,148.27 төгрөг, хариуцагч *******, ******* нараас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээний үүрэгт 18,764,028.19 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож,
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч *******, *******, ******* нараас нотариатын зардалд 61,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамж, ******* байр, 2 тоот хаягт байршилтай, 62.68 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425,808 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, ******* нараас 355,608 төгрөг, хариуцагч *******аас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Хариуцагч *******, *******, ******* нар нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 19,494,680.56 төгрөг, зээлийн хүү 1,151,096.56 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 15,687,483.90 төгрөг, зээлийн хүү 3,020,978 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч байгаа билээ.
4.2.Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* дугаар зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүү 60,371.12 төгрөг, ******* дугаар зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүү 55,566.29 төгрөг нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй шаардаж буй төлбөр болно. Учир нь эдгээр зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн тухай нарийвчлан тусгаагүй, мөн хуулиар нэмэгдүүлсэн хүүг зохицуулсан зохицуулалт байхгүй нь нэмэгдүүлсэн хүүг шаардах үндэслэлгүй.
4.3.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 115,937.41 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1.“Хууль зөрчсөн” гэх агуулгаар гомдол гаргасан байна. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12, 13-т тус тус дүгнэсэн. Зээлийн гэрээний 3.3-т “Зээлдэгч Хавсралт№1-д заасан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол гэрээний зөрчил гэж тооцогдох ба нэмэгдүүлсэн хүү бодох үндэслэл болно. Нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна.” гэж заасныг үндэслэн нэмэгдүүлсэн хүү шаардсан гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,470,176.46 төгрөг, нотариатын зардалд 61,500 төгрөг, нийт 39,531,676.46 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь зээлийн гэрээ тус бүрийн үндсэн зээл, зээлийн хүү болон нотариатын зардалд нийтдээ 39,415,739.05 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нэмэгдүүлсэн хүүд нийт 115,937.41 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.Зээлдүүлэгч “*******” ХК нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлдэгч *******, *******, ******* нартай ******* дугаар зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлдэгч *******, ******* нартай ******* дугаар зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 9-11, 21-24-р тал/
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.2.Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* дугаар барьцааны гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ******* дугаар барьцааны гэрээг тус тус байгуулан *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* гудамж, ******* байр, 2 тоот хаягт байршилтай, 62.68 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. /хх-ийн 13-16, 26-29, 32-р тал/
3.3.Зээлдүүлэгч “*******” ХК нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг зээлдэгч *******ын эзэмшлийн ******* дахь 8190003548 тоот дансанд, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг зээлдэгч *******гийн эзэмшлийн ******* дахь ******* тоот дансанд тус тус шилжүүлсэн, зээлдэгч нар нь ******* дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 47,722,508.54 төгрөг, ******* дугаар зээлийн гэрээний үүрэгт 6,526,031.57 төгрөг тус тус төлсөн, уг үйл баримтад талууд маргаагүй. /хх-ийн 33, 34-р тал/
3.4.Дээрх 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар барьцааны гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар барьцааны гэрээг тус тус үндэслэн, барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, улмаар 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр уг барьцаалбар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн давхар барьцааг бүртгэжээ. /хх-ийн 20, 31-р тал/
4.Талууд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар зээлийн гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариар зээлийн эргэн төлөлтийг тэнцүү төлөлттэйгөөр төлөхөөр тохиролцсон, хариуцагч тал нь шүүх хуралдааны явцад ******* дугаар зээлийн гэрээний үндсэн зээлд 19,494,680.56 төгрөг, зээлийн хүүд 1,151,096.59 төгрөг, ******* дугаар зээлийн гэрээний үндсэн зээлд 15,687,483.90 төгрөг, зээлийн хүүд 3,020,978 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардалд 61,500 төгрөг, нийт 39,415,739.05 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн буюу нэхэмжлэгч “*******” ХК-ийн гаргаж өгсөн тооцоололд хариуцагч тал маргаагүй, мөн нэхэмжлэгч “*******” ХК нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон зээлийн тооцоолол нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт 39,470,176.46 төгрөг, нотариатын зардалд 61,500 төгрөг, нийт 39,531,676.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус нийцсэн байна.
5.Мөн талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар барьцааны гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т тус тус заасан шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байх ба хуульд заасан журмын дагуу барьцаалбар үйлдсэн байна.
Иймд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар зээлийн гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцсэн, уг шийдэлд хариуцагч тал гомдол гаргаагүй.
6.Хариуцагч тал нь анхан шатны шүүхийн шийдвэрийн нэмэгдүүлсэн хүүд нийт 115,937.41 төгрөг гаргуулсан хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй.
Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар зээлийн гэрээний 3.3, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээний 3.3-т “Зээлдэгч Хавсралт№1-д заасан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол гэрээний зөрчил гэж тооцогдох ба нэмэгдүүлсэн хүү бодох үндэслэл болно. Нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна.” гэж тус тус зааснаас үзэхэд талууд зээлийн гэрээгээр зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон гэж үзнэ.
Түүнчлэн нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан А-106/298 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох тооцоолол”-ын дагуу Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ = Эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй зээлийн дүн * Зарласан хүүгийн хувь * Нэмэгдүүлсэн хүүгийн хувь * Хугацаа хэтэрсэн хоног гэсэн томьёогоор бодогдсон байх ба хариуцагч тал уг тооцоололд маргаагүй.
7.Харин нэхэмжлэгч “*******” ХК нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших хугацааны үүрэг шаардаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримталсан нь буруу болсон байх тул уг заалтыг хасаж, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагад хамаарах зохицуулалт болох Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг, мөн нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд буюу нотариатын зардалд 61,500 төгрөг гаргуулахаар шаардсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг бус мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримталсан өөрчлөлт оруулна.
7.1.Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг нэгтгэж, найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор тогтоох хэсгийн дугаарлалтуудад мөн өөрчлөлт орно.
8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/01028 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1, 2 дахь заалтуудыг нэгтгэн, 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******, *******, ******* нараас 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар зээлийн гэрээний үүрэгт 20,706,148.27 төгрөг, нотариатын зардалд 61,500 төгрөг, хариуцагч *******, ******* нараас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээний үүрэгт 18,764,028.19 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж, “3, 4, 5” гэсэн дугаарлалтыг “2, 3, 4” гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ч.МӨНХЦЭЦЭГ