| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00142/И |
| Дугаар | 134/ШШ2016/00154 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 134/ШШ2016/00154
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруугийн 7-01 тоотод байрлах “Төрийн банк” ХХК-ийг төлөөлж, Б.Ичинноров /РД:5341469, утас:94999228/-ын гаргасан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 21 тоотод оршин суух, Боржигон овогт Батмөнхийн Баттунгалагт /РД:ЕЙ84122905, эмэгтэй, утас:88877030/ холбогдох тэтгэврийн зээл 4 542 388 төгрөг 06 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийг төлөөлж Б.Ичинноров шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батмөнх нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Төрийн банк” ХХК-ийн Говьсүмбэр салбараас 7 902 297 төгрөгийн тэтгэврийн зээлийг 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Б.Батмөнх нь 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нас барсан тул тэтгэврийн санхүүжилт зогссон. Иймээс Б.Батмөнхийн тэтгэврийн үндсэн зээлийн үлдэгдэл 4 498 024 төгрөг 53 мөнгө, хүүний үлдэгдэл 4 364 07 төгрөг, нийт 4 542 388 төгрөг 06 мөнгийг хамтран зээлдэгч Б.Баттунгалагаас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.Баттунгалаг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төрийн банк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 4 542 388 төгрөг 06 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ичинноров нь хариуцагч Б.Баттунгалагт холбогдуулан тэтгэврийн зээл, зээлийн хүү 4 542 388 төгрөг 06 мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Баттунгалаг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 87 629 төгрөгийн тавин хувь болох 43 815 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 43 815 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Баттунгалагаас улсын тэмдэгтийн хураамжинд 43 815 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ичинноровын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох тэтгэврийн зээл, зэлийн хүү 4 542 388 төгрөг 06 мөнгийг хариуцагч Б.Баттунгалаг нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 87 629 төгрөгийн тавин хувь болох 43 815 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 43 815 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Баттунгалагаас улсын тэмдэгтийн хураамжинд 43 815 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ