Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/00961

 

 

2026 04 29 210/МА2026/00961

 

 

******* ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам, даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 197/ШШ2026/06233 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Гэм хорын хохирол 9,790,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Золбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохирол 9,790,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ ...2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр******* нь Subaru Forester маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 15.7 дахь заалтыг зөрчиж манай байгууллагын lexus RX350 маркийн ******* улсын дугаартай автомашиныг мөргөж хохирол учруулсан гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч, зам тээврийн осолд lexus RX350 маркийн автомашины жолооч бас буруутай, хохирлыг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

3.1. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 16:30 цаг орчим Баянзүрх дүүргийн 14 хороо Шөнийн зах худалдааны төвийн баруун урд уулзварт******* нь Subaru Forester маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь

 

 

уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч яваа явган зоригчид зам тавьж өгнө гэснийг зөрчиж, *******ын жолоодож явсан lexus RX350 маркийн ******* улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан. /1хх-14-25х/,

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс энэхүү зам тээврийн осолд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж*******ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасны дагуу 100,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан. /хх-18-19х/

 

3.2. Хэрэгт авагдсан Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, ажлын хөлс төлсөн баримтаар зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн lexus RX350 маркийн ******* улсын дугаартай автомашинд 9,238,000 төгрөгийн хохирол учирч, үнэлгээ хийлгэхэд 552,000 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдсон. /хх-26-28х/

 

3.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь******* ХК-тай байгуулсан фидуцийн гэрээний дагуу lexus RX350 маркийн ******* улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг******* ХК-д шилжүүлсэн байна.

Хас банк ХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу уг автомашинтай холбоотой хохирол шаардах эрхийг ******* ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан тодорхойлолтоор тогтоогдсон. /хх-10х/.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч*******ийн зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэл нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч арилгах үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлтэй.

Мөн хариуцагч нь зам тээврийн осол гарахад lexus RX350 маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явсан *******ын буруутай үйлдэл нөлөөлсөн гэж маргасныг анхан шатны шүүх хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч тайлбараа нотлоогүй талаар дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирол учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* нь тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа нэхэмжлэгчийн автомашинд хохирол учруулсан тул тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигчийн хувьд уг гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагч хохирлыг төлөх үүрэггүй, харин Subaru Forester маркийн ******* улсын дугаартай автомашины өмчлөгч ******* хохирлыг хариуцах үүрэгтэй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 499.3 дахь заалтуудыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх боловч хэргийн шийдэлд нөлөөлөөгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулахгүй үлдээв.

 

7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШШ2026/06233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

Н.ОЮУНТУЯА