Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 389

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Түмэндэлгэрийн Эрдэнэцэцэг /РД:ЛМ85011202/, Хавхчин овогт Батсүхийн Ууганжаргал /РД:ЛМ83042013/ нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Хавхчин овогт Ууганжаргалын Эрдэнэт-Од, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Хавхчин овогт Ууганжаргалын Энэрэлт-Од нарыг эх Боржигон овогт Түмэндэлгэрийн Эрдэнэцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Хавхчин овогт Ууганжаргалын Эрдэнэт-Одод 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/  хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Хавхчин овогт Батсүхийн Ууганжаргалаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч Т.Эрдэнэцэцэг нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Хавхчин овогт Ууганжаргалын Энэрэлт-Оддоо хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

    7. Нэхэмжлэгч Т.Эрдэнэцэцэг нь хариуцагч Б.Ууганжаргалаас бэлнээр авахаар нэхэмжилсэн 385 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 3 адуу, 10 эр ямааны үнэ 1 440 000 төгрөгийг бэлнээр, 10 эм хонь, 25 эм ямааг тус тус малаар нь өгч авахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул эвлэрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн      56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөг  3 325 000 төгрөг ноогдох улсын тэмдэгтийн хураамж 70 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ууганжаргалаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэцэцэгт олгож, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих     1 964 400 төгрөгнөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 46 380  төгрөг, эд хөрөнгийн үнэ 2 940 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 61 990 төгрөгний тал хувь 30 995 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах /Б.Энхцэцэг/-т даалгасугай.
    
     10 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

    11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.     

                  


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ЭРДЭНЭЗУУ