| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2019/0017/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 18
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгчийн өмгөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч Л.Э,
Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын зөвлөх Б.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хунтайж овогт Лхагварагчаагийн Эхолбогдох эрүүгийн 1924000310014 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Улсын улсын иргэн, төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, Х овогт Л.Энь 2018 оны 11 дүгээр сард хохирогч Л.Пийн итгэмжлэн хариуцуулан 79 тооны адуун сүргийг Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн нутагт “Шургахын эх” гэх газарт маллаж байхдаа зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай хүрэн цавьдар гүү, халтар гүү, бор хээр гүү, нийт 3 тооны адууг бусдад зарж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж улмаар 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Ш.Сын итгэмжлэн хариуцуулан өгсөн 29 тооны адууг маллаж байхдаа Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн нутаг “Шургахын эх” гэх газарт 2018 оны 11 дүгээр сард бор халтар гүү, шар хээр гүү нийт 2 тооны адууг зарж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж улмаар 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Энь 2018 оны 11 дүгээр сард хохирогч Л.П итгэмжлэн хариуцуулсан 79 тооны адуу, хохирогч Ш.Сын итгэмжлэн хариуцуулан өгсөн 29 тооны адууг Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн нутаг “Шургахын эх” гэх газарт маллаж байхдаа Л.ПХ зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай хүрэн цавьдар гүү, халтар гүү, бор хээр гүү Ш.Сын бор халтар гүү, шар хээр гүү нийт 5 тооны адууг зарж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь:
Хохирогч Л.Пийн “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Л.Эг адуу авч Шургахын эхээр оторт гарна гэхээр нь өөрийн эзэмшлийн 79 толгой адууг түүнд Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн нутаг мод толгой гэх газарт хариуцуулж өгсөн. Түүнээс хойш арав гаран хоногийн дараа н.Х гэдэг залуу танай адуун сүргээс 3 тооны адуу байхгүй байна гэхээр нь Л.Э утсаар ярихад “Тасарчихсан байх би маргааш хайна” гэж хэлсэн. Маргааш орой нь Л.Э3 адуу олсон, адуун сүрэгт нь нийлүүлсэн гэхээр нь н.Хатанбатаас утсаар асуухад 3 адуу дутуу хэвээрээ байна гэсэн. 2018 оны 12 дугаар сарын дундуур Цоглог гэх өвөлжөөнд Л.Эг айлд байхаар нь гүүгээ асуухад олчихсон гэхээр нь хүмүүсийн хажууд загнаад яахав гээд явсан. 2019 оны 01 дүгээр сард эгч Энхжаргал нь утсаар Л.Эшинэ жил тэмдэглээд явсан. Адууг чинь харсан хүн байхгүй гэхээр нь С.Баярсайхантай адуу сүргээ хайгаад Завхан аймгийн Яруу сумын нутаг “Бага уран” гэх газраас олоод Л.Э 3 гүү байхгүй байгаа талаар утсаар хэлсэн. ...Л.Э уулзахад Завхан аймгийн Нөмрөг сумын иргэн Бубага гэдэг хүнд халтар хүрэн гүүг 500,000 төгрөг, хүрэн цавьдар гүүг 500.000 төгрөгөөр зарсан гэсэн. Нөгөө бор хээр гүүг 500,000 төгрөгөөр зарсан гэсэн. ...Би тэр үед ******* хар гүүг, хээр сарваатай ширээ гал тамгатай, хул гүү сарваатай ширээ гал тамгатай хоёр гүү авсан. ...******* нэг адууг 6000 төгрөгөөр харахаар тохирсон. ...Би алдсан 3 гүүгээ 2,100,000 төгрөгөөр үнэлж байна. ...Хоёр гүүг авчихсан. Нэг гүүний тал мөнгийг хөлсөндөө авчихвал гомдол байхгүй. Л.Энь 2019 оны 04 дүгээр сарын дундуур төлбөрийг барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 14-16 хуудас/,
Хохирогч Ж.С “...2018 оны 11 дүгээр сарын 04-ний орчим Л.Энхбаярыг адуу авч Шургахын эхээр оторт гарна гэхээр нь нэг адууг 6000 төгрөгөөр харахаар тохиролцож өөрийн эзэмшлийн 29 тооны адууг Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн нутаг бэлчирийн арын адууны хашаан дээр хариуцуулж өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Л.Эутсаар таны шар хээр гүү алга болчихлоо гэж хэлсэн. ...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай адуу Шургахаас уруудаад ирэхээр нь бүртгэж үзэхэд шар хээр гүүн дээр нэмээд бор халтар гүү алга болчихсон байхаар нь Л.Э утсаар ярихад наагуур чинь айлын адуунд байгаа гэсэн. ...2019 оны 01 дүгээр сарын 06, 07-ны орчим адуугаа дээшээ өгсөөж байтал Пүдгэр, Баяраа хоёр утсаар таны алга болсон адууны сураг Завхан аймгийн Нөмрөг сумаас гарч байна. Бид Л.Энхбаярын гэрт нь ирсэн байна гэхээр нь очоод ******* адуугаа асуухад бор халтар гүүг цохиулсан, нөгөө гүүг нь олж өгнө гэж хэлсэн. Миний алдсан бор халтар гүү нь зөв талын гуяндаа сартай хас тамгатай, шар хээр гүү нь хаан дээрээ жижиг хас тамгатай, зөв талын гуян дээрээ сартай хас тамгатай байсан. Бор халтар гүүг Аймгийн алдарт уяач ******* даага байхад нь 1 сая төгрөгөөр худалдаж авсан. Одоо гүү болсон болохоор 1,500,000 төгрөгөөр, шар хээр гүүг орон нутгийн ханшаар 700,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Л.Э халтар гүүг ******* гэдэг хүнд машины үнэнд 500,000 төгрөгөөр, шар хээр гүүг Завхан аймгийн Нөмрөг сумын иргэн Бубага гэдэг хүнд 500,000 төгрөгөөр зарсан гэдэг. Би бор халтар гүү, шар хээр гүүний оронд зөв талын гуяндаа ширээтэй гал тамгатай саарал зүсмийн гүү мөн адууг оторт авч гарсны хөлс 1 адууг 6000 төгрөгөөр бодож 477,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 1,150,000 төгрөгийг бэлнээр авч хохирол барагдсан тул гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 66-69 хуудас/,
Гэрч Д.А “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Л.Энадаас “Nonday CRV” маркийн 22-20 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Л.Энь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн орчим Завхан аймгийн Яруу сумын нутаг “Сонгино” гэх газарт манай ах н.******* өвөлжөөнд 6 тооны адуу авчирч өгсөн. Дараа нь 2.000.000 төгрөгийг манай эхнэр Отгонсүрэнгийн дансанд хийсэн. Дээрх 6 тооны адууны гурван хул морь, зөв талын гуяандаа ширээтэй гал тамгатай шар хээр гүү 1 ширхэг, бор халтар гүү 1 ширхэг, бор хээр гүү 1 ширхэг байсан. Нэг хул морийг Гансүх мөнгөөр нь худалдаж авсан. Нэг хул морийг Содко сартай хээр мориор сольж авсан. Шар хээр гүүг ******* хээр соёолон гүүгээр сольж авсан. Үлдсэн 5 тооны адууг ачаад Завхан аймгийн Нөмрөг сумруу явж байх үед найз ******* нэг хул морийг мөнгөөр худалдаж авсан. 4 тооны адууг Нөмрөг сумын төв оруулаад ******* сартай хээр морь, бор хээр гүү, хээр соёолон үрээг зарсан. Бор халтар гүүг манай суманд гуанз ажиллуулдаг Ёндоо ахад зарсан...” гэсэн мэдүүлэг /хх 22-23 хуудас/,
Гэрч Б.О “...Манай нөхөр Д.А нь Л.Э өөрийн эзэмшлийн “Nonday CRV” маркийн машиныг зарсан. Тэрний өрөнд 2,000,000 төгрөгийг Завхан аймгийн Яруу сумын иргэн Цэрэнбат нь Л.Эөгчих гэсэн гээд миний дансанд хийсэн байсан. 3 сая төгрөгөнд 5 тооны адуу өгсөн гэсэн. 5 адуунаас нэг морийг Содко цагаан шийртэй сартай хээр мориор сольж авсан. Нэг морийг Г мөнгөөр нь авсан. 5 тооны адууг ачаад явж байх үед найз ******* нэг хул морийг худалдаж авна гээд Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг Балбархай гэдэг газарт буулгасан. Нөмрөг сумын төв рүү бор хээр гүү, сартай цагаан шийртэй хээр морь 1 ширхэг, нэг бага шиг хээр морь байсан. Тухайн адууны тамгыг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 24-25 хуудас/, Гэрч *******“...Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн иргэн Л.Энь өөрийн 4 тооны адууг өгье нядлуулахаар хэцүү байна. Та 2,000,000 төгрөгөнд авчихаач би машины мөнгө төлөх гэсэн юм гэхээр нь машин зарсан Д.А эхнэр Б.О дансанд 2,000,000 төгрөг хийсэн...”гэсэн мэдүүлэг /хх 26-27 хуудас/,
Гэрч Н.О “...Өдрийг сайн санахгүй байна. Манай өвөлжөөнд Л.Энь Д.*******ын цагаан машины өртгөнд 6 тооны адуу өгсөн. ******* солихыг нь солиод үлдсэн хэдийг машиндаа ачаад явсан. Хул морь 3 ширхэг, халтар гүү 1 ширхэг, хээр гүү 1 ширхэг, бор гүү 1 ширхэг байсан тамга тэмдгийг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 28-29 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ч.П “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны үед Д.*******ыг машинаа зарсан мөнгөнд адуу авсан зарна гэхээр нь хээр гүү нь залуу номхон жороо байхаар нь өөрийн хээр зүстэй соёолон үрээгээр сольж авсан. Одоо тэр гүү нь манай адуунд унагалчихсан байгаа. Тэр үед манай суманд гүүг 700,000 төгрөгөөр авч байсан. Одоо унагатай болохоор 900,000 төгрөгөөр үнэлнэ. ...Л.П гэдэг хүн уг гүүг үзээд өөрийн адуу мөн байна гээд нэгэнт энэ гүүг та өөрөө адуугаар сольж авсан. Танай адуунд дассан мөн Л.Э3 адууны хохирлыг бүрэн барагдуулсан болохоор энэ гүүг аваад байх шаардлага байхгүй гэсэн болохоор надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 18-19 хуудас/ Гэрч П.Б “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Д.А сартай хээр бүдүүн морийг 650,000 төгрөг, улаан хээр соёолон үрээг 500,000 төгрөг, бор хээр хязаалан гүүг 400,000 төгрөгөөр нийт 3 тооны адуу худалдаж авсан. Уг адууны гэрэл зургийг утсаар авсан байгаа. Уг гурван адууг нядлаад Улаанбаатар хот руу мах, арьстай нь цуг явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 80-81 хуудас/, Гэрч С.Ё “...2018 оны сүүлээр Д.А бор халтар гүүг 550,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг гүүг Д.******* машин худалдсан өртгөнд авсан гэж байсан. Худалдаж авсан адуугаа хашаандаа гаргаж махыг нь цайны газартаа хэрэглэж арьс ширийг нь замын хүнд худалдсан...” гэсэн мэдүүлэг /хх 82-83 хуудас/,
Гэрч А.А “...2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр найз Д.******* нь Тэлмэн сумын Шургах багийн иргэн ******* машины өртгөнд авсан 5 адууг зарна гээд ачиж явахаар нь Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг Балбархай гэдэг газарт хул, зөв талын гуяндаа ширээтэй гал тамгатай адууг 600,000 төгрөгөөр худалдаж аваад үлдсэн. Одоо энэ адуу манай адуунд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 84-85 хуудас/,
Гэрч Б.С “...Д.А нь Завхан аймгийн Тэлмэн сумын Л.Э цагаан машинаа зарсан. Үнэнд нь 6 ширхэг адуу авсан зарна гэхээр нь би зөв талын гуяндаа ширээтэй гал тамгатай хул морийг өөрийнхөө адуунд байсан сартай хээр мориор сольж авсан. Одоо энэ адуу манай адуунд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 99 хуудас/,
Гэрч М.Л: “...Л.Энь 2018 оны 11 дүгээр сарын дундуур Сундуйжав, Пүдгэр, Баярсайхан нарын 100 орчим адууг сарын 5000 төгрөгөөр хариулж өгөхөөр оторт гарсан юм. Уг хүмүүсийн адуу малыг дутаасан гэсэн. С надтай ойрхон байдаг болохоор энэ талаар яриад алдсан гүүнийхээ оронд авсан гүүг манай адуунд байлгаж байгаад авсан. Л.Энь Нөмрөг сумаас цагаан өнгийн машин худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх 87-88 хуудас/, Гэрч С.Баярсайханы “...Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Шургахын эхний мод толгой гэх газарт ******* 38 тооны адууг хүлээлгэж өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 25-наас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл харах хөлсөнд 1,100,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. 2019 оны 01 дүгээр сард Л.Энхбаярын эгч Энхжаргал утсаар яриад ирж адуугаа ав гэхээр нь очсон. Би адуугаа 3-4 хоног хайж байгаад Нөмрөг сумын нутаг “Хөх” гэх газраас олж авсан. Тухайн үед манай нутгийн Ж.С, П гэдэг хүмүүс мөн адуугаа өгсөн байсан. Тэр хоёр ч гэсэн адуугаа хайсаар олж автал Ж.С адуунаас хас тамгатай хоёр гүү алга болсон гэж байсан. Энхбаяртай уулзахад Ж.С нэг гүүг нь мэдэхгүй, нэг гүүг нь Нөмрөг сумын Хайрхан багийн иргэн гэдэг айлын гадаа нядлаад маханд өгчихсөн гэж хэлсэн. нэг саарал гүү авсан. Мөн П н адуунаас 3 сувай гүү дутсан гэхэд Л.Э гэх айлын гадаа нядалсан гэж хэлсэн. Миний хул үрээ, хүрэн шүдлэн үрээ дутсан байсныг олж өгнө гэсэн. Пүрэвдорж хоёр унагатай гүү адуунаас нь авахаар нь би яаж хоосон байхав гээд зөв гуяндаа ширээтэй гал тамгатай саарал зүсмийн /хөх/ ногоон шүдлэн үрээ авсан...” гэсэн мэдүүлэг /хх 77-79 хуудас/,
Гэрч О.Б “...Би Л.Э хүрэн, халтар ширээтэй чандмань тамгатай 2 байдас адууг нэгийг нь 360,000 төгрөг, нөгөөг нь 350,000 төгрөгөөр худалдаж авсан. Адууг Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн Мод толгойн тэнд байсан өвөлжөөнд хашсан байсан. Худалдаж авсан 2 адуугаа Завхан аймгийн Нөмрөг сумын Д.А машинд ачиж явсан. Би Л.Э бэлэн 150,000 төгрөг өгөөд маргааш өглөө нь Д.А дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн. Би 2 адууг нядалж Улаанбаатар хот руу явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 30-31 хуудас/
Гэрч Д.А “...Он сарын сайн санахгүй байна. О.Батдорж нь хүнээс 2 тооны адуу худалдаж авсан. Хашаанд буулгамаар байна гэхээр нь Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн нутаг “Мод толгой” гэх газарт очиход Завхан аймгийн Тэлмэн сумын иргэн Л.Э 2 тооны адуу худалдаж авсан. Тэр 2 адууг ачаад Нөмрөг сумын төв рүү орж О.Батдоржийн хашаанд буулгаж өгсөн. Маргааш нь Л.Эхөдөө явлаа карт байхгүй гээд О.Б авах 500,000 төгрөгийг миний ХААН банкны 5006436829 дугаарын дансаар дамжуулан авсан...” гэсэн мэдүүлэг /хх 32- 33 хуудас/ болон гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож байна гэж үзлээ. Мөн шүүгдэгч Л.Э “...Би Ж.С 29, Л.Пийн 79 тооны адууг онд оруулна гэж авснаас Ж.С 27, Л.Пид 76 тооны адуу хүлээлгэж өгсөн. .. Завхан аймгийн Нөмрөг сумын иргэн Д.А “Nonday Crv” маркийн 22-20 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Д.*******ад машины үнэнд 2,000,000 төгрөг бэлнээр, 3,000,000 төгрөгөндөө 1 адууг 500,000 төгрөгөөр бодож 6 тооны адуу өгсөн. 6 тооны адууны нэг нь П адуу, хоёр нь Ж.С адуу, гурав нь миний өөрийн адуу байсан. П адуунаас хоёр адууг Завхан аймгийн Нөмрөг сумын ******* нэгийг нь 350,000 төгрөгөөр тооцож зарсан. Д.*******ад өгсөн бор хээр гүү зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай. Харин Нөмрөг сумын ******* өгсөн хүрэн цавьдар гүү, халтар гүү нь хоёулаа зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай байсан. Л.Пид 3 адууных оронд хар гүү хээр даагатай, хул гүү хонгор даагатай өгсөн. Үлдсэн хохирлыг адуу харсны хөлсөнд тооцоод хохирлыг бүрэн барагдуулсан. Ж.С хор халтар гүү, шар хээр гүү нь хоёулаа зөв талын гуяндаа сартай хас тамгатай байсан. д нэг адууных нь оронд зөв талын гуяндаа ширээтэй гал тамгатай саарал гүү өгсөн. Нөгөө адууных нь оронд мал харсны 477,000 төгрөг, бэлэн 1,200,000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Э дээрх үйлдлийн улмаас хохирогч Л.Пид 2,100,000 төгрөг, хохирогч Ш.Сд 2,200,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг болон Завхан аймгийн Хөрөнгө үнэлгээний Төв ХХК-ний комиссын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “...Зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай хээр гүү 8 настай, 1 ширхэг 700,000 төгрөг, цавьдар гүү 7 настай, 1 ширхэг 700,000 төгрөг, халтар гүү 7 настай, 1 ширхэг 700,000 төгрөг нийт 2,100,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх 37хуудас/, мөн тус комиссын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “...Аймгийн алдарт уяач Базаррагчаагийн хурдан халтар азарганы төл 5 настай зөв талын гуяндаа сартай хас тамгатай бор халтар гүү 1 ширхэг 1,500,000 төгрөг, 6 настай зөв талын хаан дээр хас тамгатай, зөв талын гуянд сар хас тамгатай шар хээр гүүг 1 ширхэг 700,000 төгрөг, нийт 2,200,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх 74 хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Э холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. Прокуророос шүүгдэгч Л.Э холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгон хэргийг шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Л.Энхбаярын хохирогч Л.П, Ж.С нарын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу адууг маллаж байхдаа Л.Пийн 3 тооны адууг зарж 2,100,000 төгрөг, Ж.С 2 тооны адууг зарж 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Л.Энь хэрэг хариуцах чадвартай болох нь Завхан аймгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай “...Л.Энь сэтгэцийн хувьд хөнгөн оюуны хомсдол эмгэгтэй байна. Л.Энь гэмт хэргийн үед дээрх эмгэгтэй байсан бөгөөд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан. Л.Энь хэрэг хариуцах чадвартай болно” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Энь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогч нарт хохирол төлбөрийг барагдуулсан болох нь хохирогч нарын “...хохирол барагдсан тул гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг болон тэдгээрийн прокурорт гаргасан “...Хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо хохирлын талаар маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт зэргээр нотлогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Л.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзаж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Л.Энь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол, төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний нэхэмжлэгч Ч.*******ийн эзэмшлийн зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай 1 тооны хээр гүүг битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/07 дугаартай тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгогт Л.Э бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор төлөхөөр тогтоосугай,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай,
5. Шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хэрэгт иргэний нэхэмжлэгч Ч.П эзэмшлийн зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай 1 тооны хээр гүүг битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/07 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай,
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ