| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 197/2025/13349/И |
| Дугаар | 210/МА2026/00829 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амражсны тэтгэмжийн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/00829
2026 04 15 210/МА2026/00829
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дүгээр сарын 02-ны өдрийн 197/ШШ2026/02854 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
Ээлжийн амралтын олговор 481,167.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан дутуу олгосон ээлжийн амралтын олговор 481,167.17 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч *******г гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ээлжийн амралтын цалинд сул зогсолтын үеийн олговрыг оруулахгүй тул хасаж тооцно гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар гомдол гаргах хугацааг зөв тогтоож чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхээс уг үндэслэлийг залруулна.
3.1. Нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* холбогдуулан гаргасан ээлжийн амралтын олговор 481,167.17 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах тул нэхэмжлэгч ******* нь мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргах шийдвэрлүүлэх эрхтэй.
3.2. ******* 2022 оны 08, 09 дүгээр сарын цалинд ээлжийн амралтын олговрыг олгосон тул нэхэмжлэгч ******* нь ээлжийн амралтын мөнгө дутуу олгосонтой холбоотой эрхээ зөрчигдснийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс мэдэх боломжтой байсан гэх үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь өөрийн авч байсан цалин хөлснөөс Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журамд заасны дагуу ээлжийн амралтын мөнгийг тооцоолох, мөн анхаарал болгоомжтой хандснаар ээлжийн амралтын мөнгө дутууг мэдэх боломжтой тул ээлжийн амралтын сүүлийн мөнгийг олгосон 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш түүний гомдол гаргах эрхийн хугацааг тоолох үндэслэлтэй.
3.3. *******гийн ээлжийн амралтын мөнгө дутуу олгосон маргаантай асуудлаар гомдол гаргах эрхийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд үүнээс хойш 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* ХХК-ийн дүгнэлт гарсан, үүний дараа*******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан, гомдлыг комисс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдлыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэрлэсэн зэрэг нь нэгэнт өнгөрсөн гомдол гаргах эрхийн хугацааг тасалдсан гэж үзэх, хугацааг дахин шинээр тоолох хууль зүйн үндэслэл болохгүй.
3.4. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэх дүгнэлт үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...нэхэмжлэгч ******* нь ээлжийн амралтын мөнгийг 2022 оны 09 дүгээр сарын сүүлийн цалин дээр авсан тул тухайн өдөр эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэх давж заалдах гомдлыг хангана.
4. Нэхэмжлэлийг гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тул хариуцагч ээлжийн амралтын мөнгө дутуу олгосон эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.
5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дүгээр сарын 02-ны өдрийн 197/ШШ2026/02854 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар хариуцагч ******* холбогдуулан гаргасан ээлжийн амралтын олговор 481,167.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,085 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Н.ОЮУНТУЯА