Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 293

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар баг 3-02 тоотод оршин суух Гаа овогт Гантөмөрийн Дэлгэрхишигийн /РД:ПЮ75101062/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ёнхор овогт Нанжидын Сүхтогоо /РД: ХО71030804/-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Дэлгэрхишиг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Гантөмөр овогтой Дэлгэрхишиг миний бие нь 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгт няравын ажилд томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ажлын байранд ямар нэг зөрчил гаргаагүй, ажилдаа чин шударгаар, мэргэжлийн дагуу үнэн ч сэтгэлээр ажилласан болно. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цэцэрлэгийн эрхлэгч Н.Сүхтогоогийн тушаалаар ажлаас  халагдсан. Миний бие нь хөрөнгө  үнэлгээний Вендо ХХК-ийн Замын-Үүд дэх салбарт хөрөнгийн үнэлгээний туслах мэргэжилтэн, даатгалын хохирол үнэлэгчээр ажилладаг. Вендо ХХК нь хийснээрээ цалин хөлс олгодог тул амьдралын баталгаа болох үндэслэл багатай тул давхар ажил эрхэлсэн. Тус цэцэрлэгийн эрхлэгч нь давхар ажил эрхэлсэн гэх шалтгаанаар ажлаас халсан. Миний эрхэлж байсан 2 ажил нь үйлчилгээний чиглэлийн ажил тул ажлаас халах тушаалд заасан хуулийн заалтуудад хамаарагдахгүй гэж үзээд уг тушаалыг  үндэслэлгүй буруу гаргасан тушаал гэж үзээд ажилд эгүүлэн оруулж өгөхийг хүсэж байна. Мөн няравын ажлын сарын цалин 416521 /дөрвөн зуун арван зургаан мянга таван зуун хорин нэг/ төгрөгийн цалинтай ба ажилд эгүүлэн орох хүртэлх хугацаанд  ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Дэлгэрхишиг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Дэлгэрхишиг нь Замын-Үүд сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчтай ярилцсны үндсэн дээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Дэлгэрхишиг нь хариуцагч Замын-Үүд сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Сүхтогоод  холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхийн ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь зохигчдын тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Дэлгэрхишиг нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Дэлгэрхишиг нь жилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

ШҮҮГЧ  Л.БАТЖАРГАЛ