| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 137/2016/0322/И |
| Дугаар | 296 |
| Огноо | 2016-11-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 296
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 13-01 тоотод оршин суух, Боржигон овогт Чойжоогийн Чанцалдулам РД:/УС57101506/-д холбогдох,
Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл, хугацаа хэтэрсэн торгууль, нийт 3298103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдан зарцуулах, зээл олгох, эргэн төлүүлэх журмын дагуу Cyм хөгжүүлэх сангийн хөрөнгийг зохистой ашиглах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарласаны үндсэн дээр 2011 оноос эхлэн зээлийг олгоэ эхэлсэн. Tyc cyмын иргэн Ч.Чанцалдулам Цагаан идээний чиглэлээрх төслийг Засаг даргын Тамгын газарт ирүүлснээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон комисс уг төслийг хэлэлцэн дэмжиж, холбогдох дүгнэлтийг гаргасан. Үүний дагуу Ч.Чанцалдуламын “Цагаан идээний чиглэлээрх ” төсөлд Сумын 3aсаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 24 -ны өдрийн А/94 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас 3000000 / гурван сая/ төгрөгийн зээлийг олгохооор шийдвэрлэсэн. Сумын Засаг даргаас иргэн Ч.Чанцулдуламтай “Сум хөгжүүлэх сангийн 2013 оны 04 дүгээр сарын 25 -ны өдрийн 67 тоот” гэрээг байгуулж, 3 сая төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч Ч.Чанцалдулам нь энэхүү хугацаанд зээл эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул иргэн Ч.Чанцалдуламын нийт зээлийн үлдэгдэл 2425076 төгрөг, зээлийн торгууль 873027 буюу нийт 3298103 /Гурван сая хоёр зуун ерэн найман мянга нэг зуун гурав/төгрөгийг гаргуулж өгнө үү. / 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тооцооллыг гаргав. /
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Чанцалдулам нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ зээлж авсан мөнгөө ямар нэг байдлаар төлнө гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор С.Болорчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Хариуцагч Ч.Чанцалдулам нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, ямар нэг маргаан гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгаагүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Ч.Чанцалдуламд холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл, хугацаа хэтэрсэн торгууль, нийт 3298103 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Чанцалдулам нь нэхэмжлэлийн шаардлага болох 3298103 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл, хугацаа хэтэрсэн торгууль, нийт 3298103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Чанцалдулам нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 67720 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 33860 төгрөгийг хариуцагч Ч.Чанцалдуламаас гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Ч.Чанцалдулам нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ