Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 53

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                                 Хэргийн индекс:114/ 2017/0039/3

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр багийн 2 дугаар хороолол, Бурхантын 4-4 тоотод оршин суух Гонгорын Гантулга, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 6 дугаар хороолол, Шинэ хорооллын 1-24 тоотод оршин суух А нарын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/250, А/251 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

            Нэхэмжлэгч Г.Гантулга, Г.Ариунболд нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/250, А/251 дугаартай /Дархан-Уул аймгийн 14 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх 3600 м2 , 400 м2  талбай бүхий газруудыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон/ захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэ нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

 

            Нэхэмжлэгч Г.Гантулга, Г.Ариунболд нар нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/250, А/251 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д “ ...нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах...” гэж   заасан    эрхийнхээ    дагуу шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа тухайгаа бичгээр илэрхийлсэн хүсэлтээ 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд  ирүүлсэн    байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”  гэж  зааснаар   нэхэмжлэгч нарын   нэхэмжлэлээсээ   татгалзсан  нь   хуульд   харшлаагүй байх тул нэхэмжлэгч нарын татгалзалыг баталж, нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн 114/2017/0039/3 дугаар бүхий индекстэй  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

      

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гантулга, Г.Ариунболд нар нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/250, А/251 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, мөн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.НАРАНТУЯА