Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 301

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Капитрон банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр баг 23 дугаар байр 2б тоотод байрлах “Голдланд ХХК  /РД:5222788/-т холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 68306444 төгрөг гаргуулах, зээлийн болон барьцааны гэрээний зүйл болох эзэмших эрхийн 0234068 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 100501995 дугаартай, Дорноговь аймаг, Замын-Үүд сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 360 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, мөн өмчлөх эрхийн 000309550 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-0714000556 тоот дугаартай, Дорноговь аймаг, Замын-Үүд сум 1 дүгээр баг 23-р байрны 2Б тоотод байрлах 11 м.кв талбайтай 1 өрөө хувийн орон сууц зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүү, С.Хандсүрэн,  нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Капитрон банкны Замын-Үүд тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Голдланд” ХХК нь тус банктай 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 3016-14/048 тоот Зээлийн гэрээ байгуулан 60.000.000 (Жаран сая) төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийг хүнд даацын автомашин худалдан авахад зориулан олгосон бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

- Эзэмших эрхийн 0234068 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 100501995 дугаартай, Дорноговь аймаг, Замын-Үүд сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 360 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,

- Өмчлөх эрхийн 000309550 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү0714000556 тоот дугаартай, Дорноговь аймаг, Замын-Үүд сум 1 дүгээр баг 23 дугаар байрны 2Б тоотод байрлах 11 м.кв талбайтай 1 өрөө хувийн сууцыг тус тус барьцаалан гэрээ байгуулж орон нутгийн газрын алба болон холбогдох улсын бүртгэлийн албанд бүртгүүлж баталгаажуулсан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралтаар баталсан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр 1.770.000/Нэг сая долоон зуун далан мянган/ төгрөгөөр төлөхөөр талууд тохирсон.

Гэтэл зээлдэгч “Голдланд” ХХК нь зээлийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд банкны зүгээс албан мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөг хүртэл зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа нь Зээлийн гэрээний 2.1.10, 7.1.5, 10.2 дахь зүйлүүдэд заасан үндэслэлийг бүрдүүлээд байна.

Иймд, Иргэний хуулийн 225, 284, 451 дүгээр зүйлүүдийг баримтлан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт өнөөдрийн байдлаар:

 Үндсэн зээл: 51.750.802 /Тавин нэгэн сая долоон зуун тавин мянга найман зyун хоёр/ төгрөг

 Зээлийн хүү: 16.351.334 /Арван зургаан сая гурван зуун тавин нэгэн мянга гурван зуун гучин дөрвөн/ төгрөг

 Нэмэгдүүлсэн хүү: 204.307 /Хоёр зуун дөрвөн мянга гурван зуун долоон/ төгрөг.

Нийт: 68.306.444/Жаран найман сая гурван зуун зургаан мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөг болж байгаа. Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

1. Капитрон Банк болон зээлдэгч “Голдланд” ХХК-ийн хооронд байгуулсан 3016-14/048 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 68.306.444 /Жаран найман сая гурван зуун зургаан мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулах.

2. Капитрон Банк болон зээлдэгч “Голдланд” ХХК-ийн хооронд байгуулсан 301614/048 тоот зээлийн барьцааны гэрээгээр тус зээлд барьцаалсан эзэмших эрхийн 0234068 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 100501995 дугаартай, Дорноговь аймаг, Замын-Үүд сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 360 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, мөн өмчлөх эрхийн 000309550 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-0714000556 тоот дугаартай, Дорноговь аймаг, Замын-Үүд сум 1 дүгээр баг 23-р байрны 2Б тоотод байрлах 11 м.кв талбайтай 1 өрөө хувийн орон сууц зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Капитрон банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 26-р зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу Шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэлх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжлэх болно гэжээ.

Хариуцагч “Голдланд” ХХК-ийн захирал Д.Батбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Капитрон банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч  “Голдланд” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 68306444 төгрөг гаргуулах,  зээлийн болон барьцааны гэрээний зүйл болох эзэмших эрхийн 0234068 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 100501995 дугаартай, Дорноговь аймаг, Замын-Үүд сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 360 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, мөн өмчлөх эрхийн 000309550 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-0714000556 тоот дугаартай, Дорноговь аймаг, Замын-Үүд сум 1 дүгээр баг 23-р байрны 2Б тоотод байрлах 11 м.кв талбайтай 1 өрөө хувийн орон сууц зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Голдланд” ХХК-ийн захирал Д.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Капитрон Банк болон зээлдэгч “Голдланд” ХХК-ийн хооронд байгуулсан 3016-14/048 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Голдланд ХХК-аас 68306444 төгрөгийг гаргуулан Капитрон банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний зүйл болох 0234068 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 100501995 дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 360 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, өмчлөх эрхийн 000309550 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-0714000556 тоот дугаартай, Дорноговь аймаг, Замын-Үүд сум 1 дүгээр баг, 23 дугаар байрны 2Б тоотод байрлах 11 м.кв талбайтай 1 өрөө хувийн сууц зэргээр үүргийн гүйцэтгэлээс хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 499483 төгрөгийн 50 хувь болох 249741,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400941 тоот данснаас буюу улсын орлогоос 249741,5 төгрөгийг, хариуцагч “Голдланд” ХХК-аас 249741,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч  Капитрон банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.

4. Хариуцагч “Голдланд” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

5 . Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ