| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2019/0023/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 26
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхбатаар тэмдэглэл хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,
Шүүгдэгч Ж.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн 1924000430021 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *төрсөн, 23 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Ж Ш /регистрийн дугаар: /*/.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Ж.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг “Элстийн ам” гэх газраас иргэн Ц.Э-ын адуун сүргээс Р.Эын эзэмшлийн 1 тооны хээр зүстэй адууг хулгайлж, 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Э, гэрч Ц.Э, А.М, С.Р, М.Н, Ч.Г, яллагдагч Ж.Ш нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ж.Шд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, Ж.Шгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны морийг битүүмжилсэн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5/13 дугаартай прокурорын тогтоол, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хохирогч Р.Эын хүсэлт болон шүүгдэгч Ж.Шгийн хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шинжлэн судлагдсан, хохирогч Р.Э, гэрч Ц.Э, А.М, С.Р, М.Н, Ч.Г, яллагдагч Ж.Ш нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг “Элстийн ам” гэх газраас иргэн Ц.Эын адуун сүргээс Р.Эын эзэмшлийн 1 тооны хээр зүстэй адууг хулгайлж, 300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Иймд Ж.Шгийн үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.Ш-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Ж.Шг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Ш-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Р.Эын прокурорт гаргасан: “...Надад учруулсан хохиролоо барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй, бид хоорондоо эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, шүүгдэгч Ж.Шгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогч Р.Э-д хохирлын мөнгө 300,000 төгрөгийн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг, прокурор Б.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан: “...Шүүгдэгч Ж.Ш нь хохирогч Р.Э-д хохирлын 300,000 төгрөг төлсөн. Одоо түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэсэн тайлбаруудаар нотлогдож байна.
Прокурор нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлэхдээ шүүгдэгч Ж.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны морийг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасан байх боловч шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, эрх хэмжээнийхээ хүрээнд прокурорын санал болгосон хорих ялыг хөнгөрүүлэн, тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ нас гүйцсэн, хээр алаг зүсмийн морийг уналга болгож ашигласан байх тул уг морийг улсын орлого болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.
Түүнчлэн шүүгдэгч Ж.Шгаас гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Ж.Шг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ж.Шд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст эдлүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5/13 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн, Ж.Шгийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан нас гүйцсэн, хээр алаг зүсмийн морийг улсын орлого болгуулахаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ж.Ш нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Шд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН