Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 46

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүгдэгч Г.У-д, түүний өмгөөлөгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн ******* дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Г-н У-д холбогдох 201726010255 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, , урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, ******* овгийн Г.У

Шүүгдэгч Г.У нь ялтай байх хугацаандаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* дүүргийн 26 дугаар хороо ******* 9 дүгээр гудамжны 03 тоотод оршин суух хохирогч Б.Б-н байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт, алтан нуухтай хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан 2150000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ,  давтан үйлдлээр 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэ” нэртэй худалдааны төвийн 1 давхрын өрөөнүүдэд нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж, хохирогч Х.Н-д 1307500 төгрөгийн, Ч.Г-д 13880000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 17337500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгò õîëáîãäæýý. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Улаанбаатар хотод болон Өвөрхангай аймгийн ******* суманд үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна. Хохирогч Б.Б-д хохиролд 600000 төгрөг төлсөн. Хохирогч Х.Н, Ч.Г нарт учруулсан хохирлоо төлж барагдуулна. Хөнгөн ял оноож өгнө үү” гэв.

Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны
01 дүгээр сарын 12-ны өдөр ...19 цаг 20 минутын орчимд гэртээ ирсэн чинь манай байшингийн цонх онгорхой хулгай орсон шинжтэй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч хандсан. Цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамт гэр лүү
ороход манай 32 инчийн Самсунг ЛСД зурагт, дунд гарын халтар манан хөөрөг, хувцас индүүдэхэд тавьдаг байсан цагаан өнгийн даавуу алга болсон байсан. Самсунг брендийн хар өнгийн 32 инчийн зурагт, ямар ч хээ хуар байхгүй цулгуй даавуу 2м х 2м  хэмжээтэй, халтар манан чулуутай бор өнгийн улаан өнгийн толгойтой, ясан халбагатай, алтан нуухтай хөөрөг байсан...”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20 хуудас/,

Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Миний хувьд одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Г.У гэдэг хүнээс 600000 төгрөг бэлнээр авсан.  Дунд гарын алтан нуухтай, шүрэн толгойтой хөөрөг байсан юм. Энэ хөөрөгний мөнгөө бас гаргуулаад авчихсан. Уг хөөрөгний мөнгөө 600000 төгрөг дотроо шингээгээд авчихсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81 хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Манай нөхөр Б.Б нь 1965 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн.  ...Би нөхөртэйгээ 1990 онд гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон. Бусадтай маргалдаад муудалцаад байдаггүй, үр хүүхэд, гэр бүлийнхэндээ анхаарал халамж сайтай хүн байсан. Элдвийн муу зуршил байхгүй. Талийгаач нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зуурдаар нас барсан. Манай гэрт хулгай орж зурагт, хөөрөг алга болсон. Манай нөхрийн барьж байсан хөөрөг байгаа юм. Хаш цагаан өнгийн, улаан өнгийн толгойтой, шаргал алтан нуухтай хөөрөг барьж байсан. Тийм хүрэн толгойтой халтар манан хөөрөг байгаагүй. Андуурагдаад бичигдсэн байх, анхнаасаа үнэлүүлэхдээ хаш цагаан хөөрөг гэж үнэлүүлсэн. Үнэлгээний комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Манай нөхөр 2014 оны үед Хархорин захаас худалдан авч байсан. Үе дамжсан, эртний зүйл байхгүй. Хаш цагаан өнгөтэй, улаан толгойтой, шаргал алтан нуухтай хөөрөг байсан. Үнэлгээг амьд ахуйдаа үнэлүүлсэн тул талийгаачийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд үнэ ханшийн талаар сайн мэдэхгүй. Одоо тухайн үед хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар сайн мэдэхгүй байна. Талийгаач хөөрөг болон зурагтны мөнгийг барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж амьд сэрүүндээ хэлж байсан. Одоо үнэлээд нэхэмжлээд байх зүйл байхгүй. Хохирлын мөнгө гэж 600000 төгрөг авсан. Тэр 600000 төгрөгөнд хөөрөг болон зурагтын мөнгө багтсан тул хохирлыг бүрэн төлсөн гэж үзэж байна. Талийгаач хохирлоо барагдуулж авсан гэж байсан тул миний зүгээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” /2ххийн 20 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 04/057 дугаартай:  

 

  1. ******* дүүргийн 26 дугаар хороо *******гийн 9 дүгээр
    гудамжны 3 тоотод хулгай орж эд зүйлс алдагдсан гэх хэргийн газраас
    илрүүлсэн гэх 1 гэж дугаарласан 1 ширхэг, 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

 

  1. Шинжилгээнд тэнцсэн 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь 2013 онд Г овогтой У гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна. Мөн 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон сан дахь гарын дардаснуудтай тохирохгүй байна.

 

  1. Шинжилгээнд тэнцсэн 1 гэж дугаарласан 1 ширхэг, 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөрүүд нь папилон сан дахь гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 32 хуудас/,

 

Яллагдагч Г.У-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 172 хуудас/,

 

“*******” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 507 дугаартай: Самсунг маркийн 32 инчийн зурагт 1 ширхгийн үнэлгээ 150000 төгрөг, цагаан хаш хөөрөг 1 ширхгийн үнэлгээ 2000000 төгрөг, нийт хохирлын дүн 2150000 төгрөг” гэсэн  үнэлгээний тайлан /3хх-ийн 91-93 хуудас/,

Яллагдагч Г.У-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ”... Миний бие 2017 оны 01 дүгээр сарын дундуур яг хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Орой 20 цагийн үед манай СХДүүргийн 26 дугаар хороо ******* 1-5 тоотод байх гэрээс холгүй байдаг хаягийг нь мэдэхгүй нэг айлын хашааг даваад орсон. Манай СХД 26-р хороо Алтан Овоон 1-5 тоот нь Улаанчулуутын хогийн цэг явах төв зам дагуу байрладаг юм. Уг айлын хашаа нь бор өнгийн оохроор оохордсон, хашааныхаа дээгүүр цагаан өнгийн эмжээртэй, цэнхэр өнгийн төмөр, гүйдэг хаалгатай хашаа байсан санаж байна. Хашаанд ороход улаан өнгийн тоосгон, дээвэр нь гурвалжин байшин байсан. Байшингийн хаалга нь бор өнгийн бүргэд хаалгатай. Тэгээд би нэг давхрын хаалганы хажуу талын вакум цонхны дээш нээгддэг салхивчийг нь түлхэж орсон. Байшин дотор том өрөөний буланд бор өнгийн зурагтын тавиур байсан ба тавиур дээр 32 инчийн Самсунг маркийн зурагтыг аваад гарсан. Уг тавиурын доод талд ДВД тоглуулагч зэрэг эд зүйлс харагдаж байсан. Зурагтаа аваад шууд тэр даруй замаас гарч такси бариад 10 дугаар хороололд  байх нэг байрны подваль руу ордог ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 120000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Би тухайн үед өвлийн хар өнгийн куртка, хөх өнгийн жинсэн өмд, арзгар ултай гуталтай байсан. Гутлын улны мөр нь тимберланд гутлын улын мөртэй ижил байсан. Би хөөрөг аваагүй, байхгүй байсан. Би зурагт аваад л гарсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 166 хуудас/,

Хохирогч Х.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн “... 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 07 цаг 53 минутад манай манаач Доньдсүрэн над руу утсаар залгасан байсныг би мэдээгүй. Манай нөхөр Ч рүү хулгай орсон гэж ярихаар нь мэдээд нөхөртэйгөө хамт дэлгүүр дээрээ ирэхэд “DDISH”-ийн лангууны гаднах цонхны хамгаалалт төмрийг сууриас нь салгаж аваад зуухны хаалганы хажууд түшүүлээд тавьчихсан байсан. Бид нар оролгүй байж байгаад цагдаа дуудсан. Манай лангуунаас паскан дотор байсан 50 орчим мянган төгрөг, 1 нөүтбүүк, бугуйн мэдрэгчтэй /хүүхдүүд зүүдэг/ гар утас 1 ширхэг, паск байсан шургуулган дотор “IPhone 4” маркийн гар утас 1 ширхэг байсан нь алдагдсан байсан. Хар өнгийн “Lenovo I5” маркийн сүүлийн үеийн нөүтбүүк 1 ширхэг, хар өнгийн цагаан саарал гэртэй “Iphone 4” маркийн гap утас 1 ширхэг, шаргал хүрээтэй хар өнгийн жижиг мэдрэгчтэй бугуйн ухаалаг утас, паскан дотроос 50000 орчим бэлэн мөнгө, яг хэд байсныг нь мэдэхгүй байна. Манай хүүхдийн хар, цагаан эрээн хосолсон, эрэгтэй хүүхдийн сурагч үүргэвч цүнх зэрэг эд зүйлс алга болсон. Мөн цонхны хамгаалалт төмөр, лангууны жижиг хятад цоож 3 ширхэг зэргийг эвдсэн байсан. Алдагдсан эд зүйлээ нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 хуудас/,

Хохирогч Ч.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн “... Би “Эрдэнэ” төвд хувиараа “Их наяд” нэртэй ломбард ажиллуулдаг. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээрээ ирээгүй амарч байсан. 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагийн үед “Эрдэнэ” төвийн эзэн Ц ах дэлгүүрт хулгай орсон байна гэхээр нь ирэхэд манай лангууны хаалгыг хөшиж онгойлгоод доторх төмөр сейфийг дээд хэсгээр нь хөшиж ангайлгаад дотроос нь миний бүртгэлийн том дэвтрийг гаргаад сүүлийн 1 хуудсыг нь урчихсан, хавчуулсан байсан баримт бичгүүд нь байхгүй болчихсон байсан. 10 гялаантай 2 ширхэг мөнгөн эмээлийн гялаанууд, мөнгөн хазаар 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, нэг нь орчин цагийн хийцтэй жижиг халтар манан хөөрөг, нөгөөх нь шинэ цагийн цагаан хаш хөөрөг 2 ширхэг, нийт 21 ширхэг мөнгөн аяга 6 нь хуучны үндсэн тагштай, 15 нь шинэ цагийн дунд гарын мөнгөн аяганууд, мөнгөн хормойн боолт 1 ширхэг, “Сони” маркийн хар өнгийн нөтебүүк 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би 2017 оны 05 дугаар сарын 10-ны үеэр байсан байх. Одоо он сарыг нь сайн санахгүй байна. Намайг Улаанбаатар хотод байхад Лхагвасүрэн мөрдөгч утсаар залгаж дуудаад танай ломбарднаас алдсан эд зүйлүүдийг олсон байна, мөн байна уу, ирээд үз гэсэн. Тэгээд ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст очиход надад эд зүйлүүд үзүүлсэн ба тухайн эд зүйл дотор манай ломбарднаас алдсан хуучин цагийн тагштай мөнгөн аяга 4 ширхэг, 1 ширхэг модон аяга, шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, эмээлийн тоног 1 ширхэг, цагаан хаш хөөрөг зэрэг эд зүйлүүд байсан. Тэгээд Л мөрдөгч одоо уг эд зүйлүүдийг хүлээлгэж өгөхгүй. Өвөрхангайд очиж байгаад хүлээлгэж өгнө гэсэн. Дээрх эд зүйлүүдийг авсан байгаа. Бусад эд зүйлүүдийг аваагүй. Эд зүйлүүдийг ломбарданд тавьсан хүмүүсийн хохирлыг би өөрөө хариуцаж төлж барагдуулж байгаа учраас энэ хэрэгт би цаашид хохирогчоор оролцоно. Үнэлгээний 2 номерт байгаа 1 ширхэг хазаар үнэлгээ нь 1200000, үнэлгээний 3 номерт байгаа эмээлийн тоноглол үнэлгээ нь 2000000, үнэлгээний 5 номерт байгаа 2 ширхэг аяга үнэлгээ нь 1600000, үнэлгээний 6 номерт байгаа 1 ширхэг аяга үнэлгээ нь 700000 төгрөг, үнэлгээний 7 номерт байгаа 2 ширхэг аяганы 1 ширхгийг нь авсан үнэлгээ нь 500000 төгрөг, үнэлгээний 8 номерт байгаа 1 ширхэг мөнгөн аяганы модон тагшийг нь бол авсан байгаа. Мөнгийг нь салгаад авчихсан байсан. Модон тагшийг нь 100000 төгрөгөөр үнэлнэ. Үнэлгээний 9 номерт байгаа 7 ширхэг аяганаас 2 ширхгийг нь авсан. Тус бүрийг нь 80000 төгрөгөөр үнэлж байгаа болохоор 2 ширхэг нь 160000 төгрөг болно. Үнэлгээний 13 номерт байгаа 1 ширхэг цагаан хаш хөөрөг үнэлгээ нь 800000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг авсан байгаа. Нийт буцааж авсан эд зүйлүүдийн үнэлгээ нь 7060000 төгрөгийн эд зүйлээ буцаан авсан. Би гомдолтой байна. Алдсан эд зүйлүүдээ олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 69-70, 72-73 хуудас/,

Гэрч Э.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “... Би 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ******* дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албанд жижүүрийн мөрдөн байцаагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Г.У-д холбогдох хэрэгт эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Наранбаатарын хамт уг хэргийн газарт үзлэг хийсэн. Үзлэгт нийтийн байрны 06 тоотод байх өрөөний шаланд байсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс дээж аваагүй ба мэргэжилтнээр гэрэл зургаар харуулсан. Дээж аваагүй учраас шинжээч томилон дүгнэлт гаргуулаагүй. Эрүүгийн төлөөлөгч Наранбаатар нь тайлбарлахдаа Г.У гэгч нь өөрийн түрээслэж байсан 06 тоот өрөөнд байсан толийг хагалж өөрийгөө гэмтээгээд оргон зугтахыг завдсан гэж тайлбарлаж байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 117-118 хуудас/,

Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Г.У-г ******* дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрэн сурвалжилж байсан болохоор танина. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.А над руу утсаар ярьж Г.У Өвөрхангай аймгийн ******* сумын Xүнс барааны зах дотор байрлах ломбарднаас хулгай хийсэн талаар хэлсэн. Тэгээд Г.У-г хайж явсаар хаягийг нь сайн санахгүй байна Баянгол дүүрэгт байрлах нийтийн байрны 06 тоотод байна гэх мэдээлэл авагдаж шалгахад Г.У тухайн байранд байсан ба тухайн үед гэртээ байх толио хагалж гараа зүсэж, амиа хорлох үйлдэл гаргасан. Тухайн байранд байсан эд зүйлсийг хураан авч гэрэл зургаар бэхжүүлсэн. 2017 оны 05 сарын эхээр байх одоо он сарыг нь санахгүй байна. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Л хулгай орсон гэх ломбардны эзэн Ч.Г гэх хүнтэй хамт ирээд Г.Уын байсан байрнаас хураан авсан эд зүйлүүдийг Ч.Г-д үзүүлж харуулаад ломбарднаас алдсан эд зүйлүүдийн зарим нь мөн байна гээд хуучны мөнгөн аяга 4 ширхэг, 1 ширхэг модон тагш, эмээлийн 10 цагаан, 1 ширхэг мөнгөн хазаар, 2 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга, 1 ширхэг цагаан хаш хөөрөг, 1 ширхэг ягаан эрээн өнгийн цүнх зэргийг аваад явсан. Мөн тухайн газарт хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг мөрдөн байцаагч Д.Л хэргийн материалд хавсаргана гээд авсан. Бусад зүйлсийг СХД-ийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ууганбаяр хадгалж байгаа.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 119 хуудас/,

Гэрч Д.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн “... Би өмнө нь хэргийг нь шалгаж байсан гэдэг утгаараа Г.У-г танина. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Би Г.У-д холбогдох 201715000094 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулсан ба 2017 оны 05 дугаар сарын эхээр байсан байх Г.У Улаанбаатар хотын ******* дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст баригдсан байсан. Мөн Өвөрхангай аймгаас хулгайлсан эд зүйлүүд нь байна гэж мэдээд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод очиж ******* дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч Б.Н гэх цагдаатай уулзсан. Тухайн үед хохирогч Ч.Г-тай хамт очсон. Тэгээд Г.У-с хурааж авсан эд зүйлүүдийг хохирогч Ч.Г-д үзүүлж ломбарднаас алга болсон эд зүйлүүдийг таниулж авсан. Тэгээд Өвөрхангай аймаг руу буцаж ирээд хохирогч Ч.Г болон Х.Н нарт эд зүйлүүдийг нь хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 120-121 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №55 дугаартай криминалистикийн шинжээчийн:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 14 ш гарын мөрний 1,2,3,4,5,6,7,8,10,11,12,13,14 тунгалаг өнгийн наалтуузанд бэхжигдсэн гарын мөрүүд тэнцэнэ. Харин 9 дугаартай тунгалаг өнгийн наалтуузанд бэхжигдсэн гарын мөр  шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүдийг Адис-Папилон санд 2017-017-өвх дугаартайгаар кодлон оруулав.

3. Адис-Папилон санд mn005810000265 дугаартай Боржигон овогтой Ганболдын У РД:ЙО92092815, Хархорин сум 423-р ангид 147.2-оор 3.5 жилийн хорих ял эдэлж байгаа гэсэн тайлбар бүхий дардасны баруун гарын алганы мөртэй 4 дугаартай тунгалаг өнгийн наалтуузанд бэхжигдсэн гарын мөртэй 31 точиктой 4414 индекстэйгээр, баруун гарын ядам хурууны мөртэй 13 дугаартай тунгалаг өнгийн наалтуузанд бэхжигдсэн гарын мөр 10 точик 1516 индекстэйгээр, зүүн гарын алганы хээтэй 1 дугаартай тунгалаг өнгийн наалтуузанд бэхжигдсэн гарын мөр 9 точик 7219 индекстэйгээр тохирч байна.” гэсэн дүгнэлт /2хх-ийн 109 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №53 дугаартай криминалистикийн шинжээчийн:

Шинжилгээнд ирүүлсэн 3ш цоожинд эвдэгч багажны мөр байна.

2. Цоожнууд хэвийн үйл ажиллагаатай бөгөөд 1 гэж дугаарласан цоожны дөрний хоёр тал хугарсан, 3 гэж дугаарласан цоожны түгжих тээглүүрийн зах ирмэг ташуу байрлалтай тэгш бус хэлбэртэйгээр гэмтсэн, түгжих тээглүүр дөрний ухлаадаст бүрэн суухгүй байна.

1, 3 гэж дугаарласан цоожнуудыг цохиж онгойлгосон байна.

  1. Шинжилгээнд ирүүлсэн цохигч багажны хошуу төмрөөр цоожнуудыг эвдсэн

байна” гэсэн дүгнэлт /2хх-ийн 98-104 хуудас/,

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1хх-ийн 59 хуудас/,

Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 201715000094 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /2хх-ийн 131 хуудас/,

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 348 дугаартай “яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /3хх-ийн 85-86 хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 30-40 хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 5-10 хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 212-213 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №04/03 дугаартай “Ч.Г, үнэлгээгээр тогтоогдсон дүн 13880000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 84-89 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №04/02 дугаартай “Х.Н, үнэлгээгээр тогтоогдсон дүн 1257500 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 90-94 хуудас/,

Хохирогч Б.Б-н нас барсны бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 97 хуудас/,

Шүүгдэгч Г.У-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 165-166, 2хх-ийн 2хх-133-134, 3хх-89-91хуудас/,

Шүүгдэгч Г.У-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06/262 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-135, 2хх-200, 2хх-136,  1хх-167, 1хх-102 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэлээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож,  яллагдагч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байна гэж үзэн шүүгдэгч Г.Уод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.У нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн ******* дүүргийн 26 дугаар хороо ******* 9 дүгээр гудамжны 03 тоотод оршин суух хохирогч Б.Б-н байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт, алтан нуухтай, хаш хөөргийг хулгайлж 2150000 төгрөгийн хохирол,

 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрдэнэ” худалдааны төвд хууль бусаар нэвтэрч, хохирогч Х.Н бэлэн 50000 төгрөг, 1000000 төгрөгийн үнэ бүхий “Lenovo” брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, 150000 төгрөгийн үнэ бүхий “Iphone-4” маркийн гар утас 1 ширхэг, 70000 төгрөгийн үнэ бүхий бугуйн ухаалаг утас 1 ширхэг, 5000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүүхдийн цүнх 1 ширхгийг хулгайлж, гэмт хэрэг үйлдэхдээ 3 ширхэг цоож, вакум цонхны хамгаалалт төмөр зэргийг эвдэж нийт 1307500 төгрөгийн хохирол,  

 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрдэнэ” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Их наяд” ломбарданд хууль бусаар нэвтэрч хохирогч Ч.Г-н 1800000 төгрөгийн үнэ бүхий битүү ороолттой, 5 ширхэг товруутай мөнгөн хазаар 1 ширхэг, 1200000 төгрөгийн үнэ бүхий хээтэй 5 ширхэг товруутай мөнгөн хазаар 1 ширхэг, 2000000 төгрөгийн үнэ бүхий эмээлийн мөнгөн тоноглол, 500000 төгрөгийн үнэ бүхий эмээлийн мөнгөн тоноглол, 1600000 төгрөгийн үнэ бүхий 6 инчийн, үндсэн тагштай, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 700000 төгрөгийн үнэ бүхий 6 инчийн, модон тагштай, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 1000000 төгрөгийн үнэ бүхий 5 инчийн, үндсэн тагштай мөнгөн аяга 2 ширхэг, 400000 төгрөгийн үнэ бүхий 4 инчийн, үндсэн тагштай мөнгөн аяга 1 ширхэг, 560000 төгрөгийн үнэ бүхий 5 инчийн, хуванцар тагштай мөнгөн аяга 7 ширхэг, 560000 төгрөгийн үнэ бүхий 4 инчийн, хуванцар тагштай мөнгөн аяга 8 ширхэг, 250000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хормойн боолт 1 ширхэг, 1500000 төгрөгийн үнэ бүхий даваа толгойтой, ясан халбагатай, мөнгөн нуухтай халтар манан хөөрөг 1 ширхэг, 800000 төгрөгийн үнэ бүхий даваа толгойтой, гуулин нуухтай, ясан халбагатай, дунд гарын хаш хөөрөг 1 ширхэг, 300000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, 600000 төгрөгийн үнэ бүхий “Sony” брэндийн зөөврийн компьютер 1 ширхгийг хулгайлж, гэмт хэрэг үйлдэхдээ вакум хаалганы цоож, сейфны хаалгыг эвдэж 13880000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Уын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б  /хх-20, 81/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б /2хх-20/, хохирогч Х.Н /2хх-66-67/, хохирогч Ч.Г/2хх-69-70, 72-73/, гэрч Э.Э /2хх-117-118/,  гэрч Б.Н /2хх-119/, гэрч Д.Л /2хх120-121/ нарын мэдүүлгүүд,  Г.Уын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-172/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5-10/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-30-41/, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1хх-59/, Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 201715000094 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /2хх-131/, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 348 дугаартай “яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /3хх-85-86/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн криминалистикийн шинжээчийн 04/057 дугаартай дүгнэлт /1хх-32/,  Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №53, 55 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүд /2хх-98-104, 109/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, ломбардны бичгүүд /2хх-114-115/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /2хх-212/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-213/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №04/03, №04/02 дугаартай үнэлгээний тайлангууд /2хх-87-89, 91-94/, шүүгдэгч Г.Уын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр /1хх-165-166, 2хх-133-134, 3хх-89-91/ тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Нийслэлийн ******* дүүргийн прокуророос шүүгдэгч Г.Уод холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.У-г давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.У нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөгүй болох нь Нийслэлийн ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 270 дугаартай албан бичиг /1хх-38/, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 419 дугаартай албан бичиг /2хх-143/, Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/132 дугаартай албан бичиг /2хх-146/, Өвөрхангай аймаг дахь Хаан банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк, Капитал банкны албан бичгүүд /2хх-148-154/,

Шүүгдэгч нь урьд 2 удаа ял шийтгүүлж байсан болох нь Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-102-107/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-167-168/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Уод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдалд харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэм хор арилаагүй зэргийг тал бүрээс нь харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан “согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн”, 56.1.12-т заасан “ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хуульчлагдаагүй байх тул шүүгдэгч Г.Уод эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй..

Шүүгдэгч Г.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж  түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.У нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 08 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл,  2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 384 хоног цагдан хоригдсон болох нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, сэжигтнийг баривчилсан тэмдэглэл /1хх-60-62/, ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 276 дугаартай “прокурорын саналыг хүчингүй болгох тухай” шүүгчийн захирамж /1хх-65-66/,  ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дугаартай “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж /1хх-164/, тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 361 дугаартай “яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж /1хх-187/, тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1280 дугаартай “таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж /1хх-227/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ЦХШЗ/34 дугаартай “яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж /3хх-76-78/, ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 319 дугаартай “цагдан хорих хугацаа сунгах тухай” шүүгчийн захирамж /3хх-1101-102/, тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 96 дугаартай “яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж /3хх-119/ зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийн цагдан хоригдсон 384 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Х.Н нь 5000 төгрөгийн үнэлгээ бүхий хүүхдийн цүнхийг, хохирогч Ч.Г нь 1200000 төгрөгийн хээтэй 5 ширхэг товруутай мөнгөн хазаар 1 ширхэг, 2000000 төгрөгийн эмээлийн мөнгөн тоноглол, 1600000 төгрөгийн 6 инчийн, үндсэн тагштай, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 700000 төгрөгийн 6 инчийн, модон тагштай, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 500000 төгрөгийн 5 инчийн, үндсэн тагштай мөнгөн аяга 1 ширхэг, 100000 төгрөгийн 4 инчийн, үндсэн тагш 1 ширхэг, 160000 төгрөгийн 5 инчийн, хуванцар тагштай мөнгөн аяга 2 ширхэг, 800000 төгрөгийн даваа толгойтой, гуулин нуухтай, ясан халбагатай, дунд гарын хаш хөөрөг 1 ширхэг буюу нийт 7060000 төгрөгийн эд зүйлийг тус тус буцааж авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-114-115/, гэрч Б.Наранбаатар /2хх-119/, Д.Лхагвасүрэн /2хх-120-121/, хохирогч Ч.Г /2хх-72-73/ нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ хохирогч Х.Нд учирсан хохирлоос буцааж олгосон цүнхний үнэ болох 5000 төгрөгийг, хохирогч Ч.Гд учирсан хохирлоос буцааж олгосон эд зүйлийн үнэ болох 7060000 төгрөгийг тус тус хасч тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.У-с 8122500 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Нд 1302500 төгрөгийг, хохирогч Ч.Гд 6820000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нас барсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б нь хохиролд 600000 төгрөг авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 406/004325 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б, хохирогч Б.Б, шүүгдэгч Г.У нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.У нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Бад 600000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул  түүнд төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,  хохирогч Х.Нд 5000 төгрөгийн, хохирогч Ч.Гд 7060000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг буцааж өгсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйдвэрлэсэн төмөр
цоож 3 ширхэг, ногоон өнгийн хуванцар гэр бүхий ажлын хэсэг нь 70 мм, өргөн нь 20 мм, нийт 245 мм урттай молдокны хошуу 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Уод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд   шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Уод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлж òóñ òóñ øèéäâýðëýõ íü ç¿éòýé áàéíà.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн Г.У-г давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******* овгийн Ганболдын Уыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уод оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Уын цагдан хоригдсон 384 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Г.У нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-д 600000 төгрөг төлсөн,  гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Х.Н-д 5000 төгрөгийн, хохирогч Ч.Г-д 7060000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг буцааж өгсөн болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Уоос 8122500 төгрөг гаргуулж, хохирогч Х.Н-д 1302500 төгрөгийг,  хохирогч Ч.Гд 6820000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйдвэрлэсэн төмөр цоож 3 ширхэг, ногоон өнгийн хуванцар гэр бүхий ажлын хэсэг нь 70 мм, өргөн нь 20 мм, нийт 245 мм урттай молдокны хошуу 1 ширхгийг тус тус устгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Уод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.