| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01389/И |
| Дугаар | 01279 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 01279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу багийн 4а дугаар гудамж 07 тоотод оршин суух, Боржигон овгийн Пүрэвдоржийн Ариунтунгалагаас гаргасан
“Хамтын амьдралтай байсан”-ыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016-09-26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Ариунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Ариунтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие 2012 онд М.Мягмаржавтай гэр бүл болж хамтран амьдраад 2015 онд хүү М.Даваажаргал төрж 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нөхөр минь зуурдаар нас барсан. Бидний хамтран амьдарч байсныг мөн хүү М.Даваажаргалын эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт 208 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрэл зураг, П.Ариунтунгалаг, М.Мягмаржав нарын иргэний үнэмлэхний хуулбар, М.Даваажаргалын эрүүл өсөн бойжиж буй “Энхжин мандариваа” ӨЭМТөвийн эмчийн тодорхойлолт, М.Даваажаргалын 6101001416 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав..
ҮНДЭСЛЭХ нь:
П.Ариунтунгалаг, М.Мягмаржав нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулахгүйгээр 2012 оноос эхлэн нэг гэрт хамтран амьдарч энэ хугацаанд 2015-07-27-ны өдөр хүү М.Даваажаргалыг төрүүлсэн бөгөөд М.Мягмаржав нь 2016-08-15-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн хэлтэсийн 2016-08-16-ны өдрийн 208 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, М.Даваажаргалын 6101001416 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,хоорондоо зөрүүгүй дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач хологдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.14-т заасныг баримтлан П.Ариунтунгалаг, М.Мягмаржав нар нь хамтын амьдралтай байсан бөгөөд М.Мягмаржав нь 2015-07-27-ны өдөр төрсөн хүү М.Даваажаргалын төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д заасаныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН