| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2019/0027/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2019-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 30
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Шүүгдэгч М.Ж,
Хохирогч Ч.А
Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М-ын Жд холбогдох эрүүгийн 1824000820008 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, өндөр настны тэтгэвэрт, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. За******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, ******* овогт Мын Ж нь 2018 оны 7 дугаар сарын 14-ний оройн 20 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг Хожуулын голын гүүрний ойролцоо иргэн М.Эгийн эзэмшлийн “Hаirer” маркийн 39-06 УНТ улсын дугаартай автомашин дотор Ч.Атай маргалдан нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч М.Ж нь 2018 оны 7 дугаар сарын 14-ний оройн 17-19 цагийн хооронд М.Б, М.Э, М.Э нарын хамт Ч.А гэрийнх нь гадна ирж уулзаад, М.Эгийн эзэмшлийн “Hirer” маркийн 39-06 УНТ улсын дугаартай автомашинд түүнийг суулгаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг МСҮТ-ийн дадлагын хашааны зүг явах замдаа буюу Хожуулын голын гүүрний ойролцоо явж байхдаа машин дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан Ч.Аын нүүрэн тус газарт нь гарынхаа ар хэсгээр 2 удаа цохиж, тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хацарын дээд хэсэгт цус хуралт, хамрын нурууны баруун хэсэгт зулгаралт буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хууль заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Хохирогч Ч.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагийн үед Хас банкны эрхлэгч Ж миний намайг хаана байна гэхээр нь гэртээ байна гэтэл 14 цагийн үед миний Скайтелын 90099077 дугаар луу Ж өөрийн мобикомын 99027173 дугаарын утсаар 2 удаа залгасан байсан. Чатаар хаана байна гээд бичсэн байхаар нь яасан талаар асуутал Улаанбаатар хотоос М.Э эгч ирсэн чамтай уулзмаар байна гэж хэлэхээр нь утсаар ярьж болохгүй юм байлгүй гэтэл заавал биеэрээ уулзана гэсэн гэхээр нь тэгвэл миний утсыг өгчих гэж мсж-р хариу явуулсан. 17 цагийн үед Ж чатаар дахиад хаана байна гэхээр нь би гэртээ байна гэтэл М.Э эгч танайд яваад очъё гэж байна гэсэн. Удалгүй М.Э эгч 99011443 дугаарын утсаар залгаад гэрийн чинь гадаа байна гараад ир гэж хэлэхээр нь би хоол хийж байна ороод ир гэтэл би айлд ормооргүй байна гээд байхаар нь гэрийнхээ цонхоор хартал манай урд зам дээр “Hаirer” маркийн 39-06 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан. Би гэрээсээ гараад машинаа асаагаад машиных нь хажууд очоод зогстол М.Ж, М.Б, М.Э, М.Э дөрвүүлээ бууж ирээд миний машины дөрвөн хаалгаар зэрэг орж ирээд М.Б, М.Э 2 араас үсдэж дараад М.Э нь зүүн гараас татаад М.Ж нь жолооч талын хаалганаас орж ирээд толгой нүүр хэсэг рүү 10-20 удаа гараараа цохисон. Мөн араас М.Б, М.Э нар толгойн тус газар цохисон. Энэ үед замын хөдөлгөөн ихтэй машинууд явж байсан болохоор тусламж хүсэн сигналаа тохойгоороо 2-3 удаа дарсан. Миний мэдэхээр Хас банкинд ажилладаг , 1 дүгээр цэцэрлэгийн нягтлан нар энэ байдлыг харсан. Мөн тухайн үед М нь ээжийг яваад аваад ирье гээд машинаа унаад явсан. Буцаж ирэхдээ манай гэрийн урд замын урсгал булан дээр машинаа тавьсан. Миний машин замын нөгөө талын эсрэг урсгалд байсан. Энийг ер нь хээр аваачаад алаад хаяя гээд машинаас 4- лээ чирч буулгаад өөрсдийн унаж явсан машиндаа намайг чихэж суулгаад Хожуулын гүүр гараад аваад явсан. Хожуулын гүүрний наана хэсэг хүмүүс зогсож харагдсан, сайн хартал оёдолчин П эгч байсан. Хожуулын гүүр орох замд чамайг архичид дунд орхиж хүчиндүүлнэ, шатааж ална, усанд живүүлнэ, нөхөр, хадам аав, ээжийг хүүхдийнхээ биеийг үнэлүүлж мөнгө олуулдаг эд нар ингээд сурсан хүмүүс гэж байсан. Ийм байдалтай байсан учраас П эгчийг сонсох байлгүй гэж бодоод амь авраарай цагдаа дуудаарай гэж орилсон. Гэтэл хойноос Ж, М.Б, М.Э нар үсдэж дараад Ж нь нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. Тэгээд хоорондоо инээлдээд МСҮТөвийн дадлагын хашааны баруун хойд буланд ирээд машинаасаа чирч буулгаад үргэлжлүүлээд М.Ж, М.Б, М, М.Э нар тойрч зогсоод тал талаас гараараа хөлөөрөө зодож эхэлсэн. Гэтэл ээж******* нь наад хүнийхээ хувцсыг нь тайлаад шатаагаад алаад өг гэхэд М.Ж, М.Э хоёр дахиад М.Б гэдэг хүнтэй уулзах юм бол ална шүү хүүхдүүдийг чинь усанд живүүлж ална, гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ гээд орилоод байсан. Анх намайг машиндаа чихэж суулгаад явж байхдаа М.Б ах алаад ир гэж явуулсан гэж ярьж байсан. Ажил хийлгэхгүй янз бүрээр дарамтлаад болохгүй байна гэж хэлсэн гэсэн. Намайг тэд нар зодож байхад М.Бын эхнэр Д ирсэн байсан. Д нь тэд нарт А М.Боос байр, мөнгө нэхэж суулгадаггүй гэж ярихад манай ахаас мөнгө нэхдэг чи хэн юм гэж хэлээд нь миний толгой, нуруу, нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. М.Ж нь чи яасан өндөр үнэтэй биеэ үнэлэгч вэ? гээд мөн адил толгой, нүүр, хөл рүү гар хөлөөрөө хэд хэдэн удаа цохисон. Ингэж байхдаа намайг газар унагаагаад дэвсээд миний өмсөж явсан хувцсыг 4 талаас хүчээр тайлж чирч босгож ирээд дөрвүүлээ зодож эхэлсэн. Тухайн үед бороо орж чамайг хүйтэн бороонд намайг хоёр цаг гаруй нүцгэн зогсоогоод хоорондоо ярилцаж байхдаа М.Э нь Ж ирж байгаа ирээд ална гэсэн гэхэд, одоо больё гэж М.Б нь хэлтэл чи юундаа өмгөөлөөд байгаа юм гэж Ж загнаж байсан. Энэ үед М.Б миний гадна талаар өмсөж явсан ногоон куртикийг нөмөргөсөн. Хоорондоо ярилцаж байх хойгуур элс рүү зугтаж орсон. Миний хойноос М.Б, М.Э хоёр гүйсэн боловч гүйцээгүй. Тэд нараас холдож нь куртикны хармаанд байсан утсаар цагдаа болон нөхөр, ээж, нагац ах лүү утсаар ярьсан. Тэгээд байж байтал нөхөр маань ирээд араас нь цагдаа нар ирээд тэд нарыг хаана байгаа талаар асуухаар нь байгаа газрыг нь зааж өгтөл машинаа асаагаад хөдөлж байсан. Тухайн үед миний өмсөж явсан хувцаснуудыг машинаасаа гаргаж хаяж байхад нь би цагдаа нартай тэд нар дээр очоод тэгээд тэр хүмүүстэй цагдаа дээр ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 87-89-р хуудас/
Гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байтал 19 цагийн үед манай охин А миний жимобайлын 98709669 номер луу өөрийн 90099077 дугаарын номероор залгаад намайг Бын дүү нар намайг манай гэрийн гаднаас үсдэж хүчээр машинд суулгаж авч ирээд Хожуулын голын эрэг МСҮТөвийн үржүүлгийн хашаан нүцгэлж зодлоо туслаарай ээжээ гэсэн. Тэгэхээр хүргэн болох хамт машинаар нь мөн хамт Бын зуслан болох гэрт нь очтол бөөн машинтай хүмүүс байсан, гэтэл охины нөхөр болох миний утас руу залгахаар нь хаана байгаа талаар нь асуутал Хожуулын гүүрний цаад хонхорт байна.Ч.А нүцгэн байна хувцас өмсүүлмээр байна гэхээр нь яваад очтол цагдаа очсон байсан. Манай охинд хөх хувцас нөмөргөсөн доогуураа шалдан байсан. Тэгээд би охин Ч.Ад өөрийнхөө өмсөж явсан ногоон цамцаа нөмөргөөд би өөрөө машинд байсан куртикээ өмсөөд цагдаа нарт гийн машин харагдаж байсан зүгийг зааж өгсөн. Цагдаа нар г машинтай нь Аыг мөн аваад цагдаагийн байгууллага дээр ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92-р хуудас/
Гэрч С.Жын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би 17 цагийн үед Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг дээр тариа хийлгээд байж байтал М.Э эгч миний мобикомын дугаар луу залгаад Ч.Аын дугаар байна уу? уулзах ажил байна гэхээр нь би Ч.Аын дугаар луу залгатал авахгүй байсан. Утсаа авахгүй байхаар нь дугаар руу нь чат бичээд хариу бичихээр нь залгаад М.Э эгч чамтай уулзмаар байна гэнэ, чиний номерыг асуугаад байна гээд хаана байгаа талаар нь асуутал гэртээ байна гэхээр нь М.Э эгч рүү утасных нь дугаарыг залгаж хэлсэн. Тийм л зүйл болсон. Би Аын гэрт очоод уулзсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94-р хуудас/
Гэрч М.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би М.Э эгч С.Ж руу яриад Аын номерыг аваад утас руу нь залгаад очиж уулзахаар болоод гэрт нь М.Ж, М.Э бид гурав эхэлж очсон, уулзаад байж байгаад би М.Б руу яриад М.Б ирсэн. Аын машин дотор М.Ж, М.Э эгч гурав сууж байгаад машинаас нь буугаад Аыг хоёр талаас нь сугадаад миний “Hаirer” маркийн 39-06 УНТ улсын дугаартай машинд суулгаад Бын зуслангийн гэр рүү явсан. Зуслангийн гэр рүү явах болсон шалтгаан нь Дтэй уулзуулж учрыг нь олох гэж явсан. Гэтэл Хожуулын гүүрэн дээр явж байтал машины цонхоор замд явж байсан хүмүүс рүү цагдаа дуудаарай, эд нар намайг хүчээр авч явж байна гэхээр нь Ж эгч хажууд нь сууж явж байсан болохоор чамаар яадаг юм, юу гэж солиороод байгаа юм бэ гээд зүүн гарын алганы ар хэсгээр хоёр удаа савж нүүрэн тус газар нь цохисон. Боогийн гэрт очоод Дг дуудаад гэрээс зайдуу гараад ярилцаад чамд ичих нүүр алга хүнийг боддоггүй юмаа гэхэд үр хүүхдээ бодооч үйлсийг нь түймэрдлээ, эхнэр нь хардаагүй байхад хүн хардаж зодоон цохион хийдэг гээд дээр үед бол ийм хүүхнийг нүцгэлээд шалдлаад хаядаг байсан гэж хэлтэл Ч.А тэгвэл яадгийн та нар тайлчих гээд өөрөө өмдөө тайлаад шидсэн. Дээд талын хувцасаа тайлах гэхээр нь М.Б доош нь дараад тайлуулаагүй. Тэгтэл дээгүүрээ хувцастай доогуураа шалдан элс рүү гүйгээд явчхаар нь М.Б, М.Э эгч хоёр араас нь явсан. М.Б араас явах гэхээр нь Энхмаа наана нь зогсож байгаад өмдийг нь өгөөд явуулсан. Удалгүй М.Б хүрээд ирсэн. Олдохгүй байна гэхээр нь элсний хоёр талаар нь хайгаад олоогүй. Тэгээд явж байтал Аын төрөл Дүгэрээ машинтайгаа М.Бтай таараад А дуудаад явж байна гээд өнгөрсөн гэсэн. Бид хэд сүүлдээ М.Бг олохоо байгаад хайгаад явж байтал цагдаа нар ирээд хамт цагдаагийн байгууллага дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 93- 94-р хуудас/
Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би жижүүрээс буугаад орой 18 цаг 00 минутаас 00 цаг 00 минутын хооронд томилгоот эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд цагдаагийн хэлтсийн жижүүрээс Хожуулын голын гүүрний дээд талд иргэн Ч.А хүнд зодууллаа гэх мэдээлэл ирлээ. Гомдол мэдээллийн дагуу дуудлагад очих талаар үүрэг чиглэл аваад цагдаагийн ахлагч Б.ДагваЖ, Б.Дагвадорж нарын хамт очиход Ч.А хүнд зодуулсан байдалтай бороонд норсон хөл нүцгэн, доогуураа өмд гуталгүй байсан, нөхөр нь болох Ц.Батбаяр хамт байсан. Очоод юу болсон талаар Ч.Ааас асуухад М.Б гэгч хүний эгч, дүү нар намайг гэрт байхад дуудаж гаргаж ирээд машиндаа хүчээр чирч суулгаж авч яван хөдөө голын захад авчран М.Бын гэрийн хаяанд зодож бие эрх чөлөөнд халдсан талаар ярихаар нь Ч.Аыг дагуулан М.Бын гэрт очих гээд явж байтал хойд талын замаар саарал өнгийн “Hаirer” маркийн машинтай зодож цохин бие эрх чөлөөнд нь халдсан хүмүүсийн машин явж байна гэж Ч.Аыг хэлэхээр нь араас дагаад явтал саарал өнгийн “Hаirer” маркийн машин зогсоод дотроос нь М.Ж гэгч бууж ирээд Ч.Аын хар өнгийн өмдийг газар хаяхаар нь очоод шалгасан. Тэгээд Ч.А, М. Ж, М.Энх- Амгалан, М.Б, М.Э нарыг цагдаа дээр авчиран ерөнхий жижүүрт хүлээлгэн өгч ерөнхий жижүүрээс үүрэг чиглэл аван Ч.А, М.Ж, М.Э, М.Б, М.Э нарыг нэгдсэн эмнэлэг дээр аваачин үзүүлж тодорхойлолт авсан. Мөн цагдаагийн байгууллага дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар цагдаа нартай шалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98-р хуудас/
Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр би томилгоот ээлжинд үүрэг гүйцэтгэж байтал 18 цаг өнгөрч байхад манай эхнэр Ч.А өөрийн 90099077 дугаарын утсаар миний 96665516 дугаарын утас руу залгаад чи намайг ирээд аваач би Хожуулын гүүрний цаад талд байна гэхээр нь хоёр гүүр гараад очтол гүүрний цаад талд нь ганцаараа зогсож байсан. Очоод юу болсон талаар нь асуухад Ч.А хүнтэй утсаар яриад байсан. Тэгээд минут орчмын дараа манай хадам ээж Бүддагий, Бүжинлхам, нөхөр нь болох хамт мөн цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд нүүрэн хэсгийнх нь зургийг аваад цагдаагийн машинд суулгаад аваад явсан. Тэгэхээр нь би ажилдаа ирж ээлжиндээ үргэлжлүүлэн гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-р хуудас/
Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед би гэртээ байж байтал Ч.А миний скайтелын 90093977 дугаарын номер луу 90099077 дугаараар залгаад танай нөхөр М.Б Бг өдөржингөө дагуулж хамт явж байгаад сая буулгалаа би Б-ийн үүдийг нүдэж байгаад цонхийг нь хагалсан та хүрээд ир одоо энд байна гэж ярихаар нь чи яахаараа Быг дан мөрдөж миний өмнөөс явдаг юм. Олон удаа худлаа ярилаа гэхэд уучлаарай миний хоёр бага хүүхэд Бын хүүхэд та хоёр ийм болтлоо холбоотой байсан юм уу? гэж асуухад бид хоёр холбогдоод олон жил болж байна гэхээр би цөхөрсөн. Чи одоо надад бүх зүйлээ яриад өг гэтэл нилээн зүйл ярьсан. Би судалж үзэхэд 70-80 хувь нь худлаа байсан. Энэ тухай би нөхрийнхөө төрсөн дүү Жд ярьсан. Ахын чинь хоёр хүүхэд Аын бага хүүхэд гэнэ олон жил гэр бүлийн харилцаатай байгаа гэнэ гэж хэлтэл удалгүй гийн машинтай Аыг аваад ирлээ гэхээр нь би өөрийн эзэмшлийн Тугсон маркийн 97-94 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн үржүүлгийн хашааны цаана очиход араас машинтайгаа дагаж ирээд зэрэгцэж зогссон. Би машинаасаа буугаад очиход Бын дүү М.Ж, М.Б, М.Э, М.Э, Ц.Д, Ч.А нар байсан. Би юу болсон талаар Ч.Аын хэлсэн зүйлийг бүгдийг нь хэлсэн. Хэлээд би тухайн үед машиндаа орж суугаад хаалгаа дутуу онгойлгосон. Тухайн үед рашаанд орсон байсан учраас даарч болохооргүй байсан. Энэ үед тэд нар миний машины ард зогсож байсан учраас би толиндоо хартал Ч.А өөрөө өмдөө тайлж байгаа харагдсан мөн дээгүүрээ өмссөн пудволкоо тайлах гэхээр нь М.Б куртик өмсүүлсэн. Ч.Аын талаар ямар яриа үүссэн гэхээр миний ахын нэр хүндэд халдлаа, 30, 40 жил болсон гэр бүл үймүүллээ чи нөхөртэй байж юун хүүхэд яриад байгаа юм гэдэг үг л дуулдсан. Ч.Аын бие эрх чөлөөнд халдсан зүйл болоогүй. Тухайн үед Ч.А доогуураа ямар ч хувцасгүй, дээгүүрээ куртик нөмөрсөн байдалтай зогсож байхаар нь би машинаа асаагаад шууд гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103-р хуудас/
Гэрч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байтал 17 цагийн үед миний утас руу Ч.А залгаж яриад ахаа та хүрээд ир гэхээр нь яасан хаана байна гэтэл Амарсайхан ахын ногооны хашааны энд байна гэхээр нь өөрийн Везард маркийн 45-25 УБЗ маркийн авто машинаа асаагаад ганцаараа яваад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн үржүүлгийн хашааны баруун талаар нь тойроод цаанаас нь элсэн дундуур явж байтал баруун урд өнцөгт М.Бын дүү М.Бтай таараад түр зогсоод чи юу хийж яваа юм бэ? гэтэл ахындаа ирээд явж байна гэсэн. Тэгээд өнгөрөөд М.Бын гэрийн араар явж байхад нилээн олон машин байсан. Тэгээд элсэн дундуур явж байтал элсэн дотор цагаан өнгийн машин харагдсан. Машины хажууд нэг хүн гарч ирээд юм хараад зогсож байсан. А-ны хашааг тойроод хартал хүмүүс харагдахгүй байсан. Буцаад эргээд прокурорын байшингийн хажуугаар гараад явж байтал цагдаагийн машин араас дохио өгөхөөр нь зогссон. Гэтэл Ч.А дотор нь суусан байсан. Цагдаа нар та цагдаа дээр яваад оч, ирэхдээ Бүддагий эгчийг аваад ирээрэй гэж хэлэхээр нь эгчийн гэрт нь очтол цагдаа дээр ирсэн байсан болохоор би цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр байж байгаад Аыг эмнэлэг рүү аваад явахаар нь би араас нь очтол С.Ж, М.Б, М.Э, М.Ж, М.Э нар байсан. М.Б манай эхнэртэй хамт ажилладаг болохоор нэг их юм яриагүй Болормаад та нар яав даа гэхэд бид нар ахыгаа өмөөрсөн юм гэхээр нь хуулийн дагуу шийдэгдэх байлгүй гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105-р хуудас/
Гэрч М.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би Ж руу яриад Аын номерыг аваад утас руу нь залгаад очиж уулзахаар болоод гэрт нь М.Ж, М.Э бид гурав эхэлж очсон. Уулзаад байж байгаад М.Б руу яриад М.Б ирсэн. Ч.Аын машин дотор Ж, бид гурав сууж юу, болоод байгаа талаар нь ярилцаад Д, Б хоёрыг чи их дарамталдаг гэсэн. Сумын төвд хэрүүл хийж байхаар эндээс холдоод уулзъя гээд машинаас нь буулгах гэтэл буухгүй байхаар нь хоёр талаас нь сугадаад өөрсдийн унаж очсон “Hаirer” маркийн машиндаа суулгаад Бын зуслангийн гэр рүү явсан. Зуслангийн гэр рүү явах болсон нь Дтэй уулзуулж учрыг нь олох гэж явсан. Гэтэл Хожуулын гүүрэн дээр явж байтал машины цонхоор замд явж байсан хүмүүс рүү цагдаа дуудаарай эд нар намайг хүчээр авч явж байна гэхээр нь Ж хажууд нь сууж явж байсан болохоор чамаар яадаг юм, юу гэж солиороод байгаа юм бэ? гээд зүүн гарын алганы ар хэсгээр хоёр удаа савж нүүрэн тус, газар нь цохисон. Чамд ичих нүүр алга хүнийг боддоггүй юмаа гэхэд үр хүүхдээ бодооч үйлсийг нь түймэрдлээ, эхнэр нь хардаагүй байхад хүн хардаж зодоон цохион хийдэг гээд дээр үед бол ийм хүүхнийг нүцгэлээд шалдлаад хаядаг байсан гэтэл тэгвэл яадгийн та нар тайлчих гээд өөрөө өмдөө тайлаад шидсэн. Дээд талын хувцсаа тайлах гэхээр нь М.Б доош нь дараад тайлуулаагүй. Тэгтэл дээгүүрээ хувцастай доогуураа шалдан элс рүү гүйгээд явчхаар нь М.Б, бид хоёр араас нь явсан. М.Б араас явах гэхээр нь би наана нь зогсож байгаад өмдийг нь өгөөд явуулсан. Удалгүй М.Б хүрээд ирсэн. Олдохгүй байна гэхээр нь хоёр талаар нь хайгаад олоогүй. Тэгээд явж байтал Аын төрөл Дүгэрээ машинтайгаа М.Бтай таараад Амараа дуудаад явж байна гээд өнгөрсөн гэсэн. Бид хэд сүүлдээ М.Бг олохоо байгаад хайгаад явж байтал цагдаа нар ирээд хамт цагдаагийн байгууллага дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/
Гэрч Д.О-ийн “... 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр үдээс өмнө гэрээсээ гараад төв замаар явж байгаад тойргоор тойртол Ч.А эгч машинтайгаа зам голлох маягтай зогсож байсан. Жолоочийн эсрэг талынх нь хаалга онгорхой нэг******* хүн зогсож байсан. Цаад талд нь М.Б эгч бас байсан. Жолооч талын хаалга нь хаалттай байсан. Тэгээд би цааш явсан.Тухайн үед хоорондоо маргалдаж, муудалцах болон бие биенийхээ хувцаснаас зууралдаж байсан зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг,
Завхан аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 182087 дугаартай: “Ч.Аын биед баруун нүд орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Уг гэмтэл нь шинээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ч.Аын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 115-116-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 936 дугаартай: Ч.Аын биед гэмтэл тогтоогдлоо, Ч.Аын биед тархи доргилт. баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нурууны баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын 182087 дугаартай дүгнэлт үндэслэлгүй..” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай: “Аын биед тархи доргилт. баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт хамрын нурууны баруун хэсэгт зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь 2018.07.14-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн, 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Ч.Аын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 3авхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Тосонцэнгэл сум дахь Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн гаргасан 2018.07.18-ны өдрийн 182087 дугаартай дүгнэлт үндэслэлгүй,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан 2018.08.29-ний өдрийн 936 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. Хэргийн материалд ирүүлсэн фото зургийг үзэхэд нийт 6 ширхэг тус бүрдээ огноотой Ч.Аын нүүр хэсгийн зурагнууд байх ба 2018.07.14 гэсэн огноотой 2 ширхэг фото зурагт хамрын нурууны баруун хэсэгт зулгаралттай, уг зулгаралтаас цус мэт хүрэн улаан зүйл урссан байдалтай. Мөн хамар дээд уруул орчмоос зүүн завьж эрүүний товгорын зүүн талаар цус мэт хүрэн улаан өнгийн зүйл урссан байдалтай. Баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсгээр хөх өнгийн цус хуралттай харагдана, 2018.07.17 болон 2018.07.19 гэсэн огноотой зурагт хамрын баруун хэсгийн зулгартал нь тавшсан, баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсгийн цус хуралт нь шимэгдэж шаргал туяатай өнгөний хувирал өгсөн, 2018.07.23 болон 2018.07.26 гэсэн огноотой зурагт хамрын баруун хэсгийн зулгаралт нь эдгэрч нөсөөжсөн, баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсгийн цус хуралт нь шимэгдэж арилж байгаа харагдана. Урьд үзсэн эмч нар нь Ч.Аын биед баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсгийн цус хуралт гэмтлийн байрлалыг өөр өөрийн байршил, нэршлээр тодорхойлж бичсэн...” гэх дүгнэлт /хх-ийн 127-129-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаартай: “Аын биед тархи доргилт. баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт хамрын нурууны баруун хэсэгт зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал бол-.он гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн, 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Ч.Аын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 3авхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Тосонцэнгэл сум дахь Шүүх шинжилгээний хэсгийн 182087 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 936, 14 дугаартай дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 138-140-р хуудас/,
Хүний их эмч Л.Д-гийн 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Ч.Аын биед үзлэг хийсэн тодорхойлолт, түүнийг гэрчээр асуусан тухай тэмдэглэл, /хх-н 12-р, 2-р хавтасны 2-р хуудас/,шинжээчийг асуусан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, М.Б, М.Э, М.Ж, М.Э нарын согтуурлыг шалгасан магадалгаа, Ч.Аын 2018 оны 7 дугаар сарын 23- ний өдөр Гранд мед эмнэлэгт нээж эмчилгээ хийсэн талаар бичилт бүхий Ч.Аын өвчний түүхийн хуулбар, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх гэрч Н.Б-ы “ ...Миний хадам ээж М.Ж нь бусдад тусархуу, цайлган цагаан сэтгэлтэй аливаа ажил үйлсийн манлайлалд явдаг. Бусдад өөрийн мэдэх зүйлээ зааж сургаж өгөх дуртай нэгэн. Дээд боловсролтой багш мэргэжилтэй ярьсан хэлсэндээ байдаг үнэнч шудрага сайхан зантай...”, гэсэн мэдүүлэг,
Гэрч А.Н-ын “...М.Ж нь нутаг усандаа нэр хүндтэй ямар нэг зүйлд амархан баярлаж гомддог, бусдад тусархуу, цайлган цагаан сэтгэлтэй аливаа ажил үйлсийн манлайд явдаг. Бусдад өөрийн мэдэх зүйлээ зааж сургаж өгөх дуртай нэгэн. Дээд боловсролтой багш мэргэжилтэй ярьсан хэлсэндээ байдаг үнэнч шударга сайхан зантай ...”, гэсэн мэдүүлэг,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзэн үнэлж шийдвэрлэсэн болно.
Иймд М.Жы үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Жд холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул М.Жсайхныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн яллагдагч М.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад: “..гийн “Hаirer” маркийн 39-06 УНТ тээврийн хэрэгсэлтэй би, , М.Э бид гурав Ч.Аын гэрийнхэн гадаа очоод гараад ирэхээр нь Аын машинд М.Э бид 2 хамт суусан. Суугаад юу болсон талаар нь асуутал А дуугарахгүй байсан. Аыг авч яваад гийн машинаар Дтэй уулзъя гээд Хожуулын голын гүүрэн дээр явж байтал машины онгорхой цонхоор намайг баривчлаад явж байна. Цагдаа дуудаарай гээд гүүрэн дээр зогсож байсан хүмүүс рүү орилохоор нь битгий маяглаад бай чамаар яадаг юм гээд гарын алганы хойд талаар цохитол бөгж таараад хамраас нь цус гарсан. Боогийн гэрт очоод Дг дуудаад гэрээс зайдуу гараад ярилцтал чамд ичих нүүр алга. Хүнийг боддоггүй юм аа гэхэд үр хүүхдээ бодооч үйлсийг нь түймэрдлээ, эхнэр нь хардаагүй байхад хүн хардаж зодоон цохион хийдэг гэтэл дээр үед бол ийм хүүхнийг нүцгэлээд шалдлаад хаядаг байсан гэсэн гэтэл тэгвэл яадгийн та нар тайлчих гээд өөрөө өмдөө тайлаад шидсэн. Дээд талын хувцсаа тайлах гэхээр нь М.Б доош нь дараад тайлуулаагүй. Тэгтэл дээгүүрээ хувцастай доогуураа шалдан элс рүү гүйгээд явчихлаа гээд М.Э наана нь зогсоод байсан. Удалгүй М.Б хүрээд ирсэн. Олдохгүй байна гэхээр нь хоёр талаар нь хайгаад олоогүй. Тэгээд явж байтал Аын төрөл Дүгэрээ машинтайгаа таараад Амраа дуудаад байна гээд өнгөрсөн гэхээр нь М.Б хайгаад явж байтал цагдаа ирээд хамт цагдаагийн байгууллага дээр ирсэн. Би санамсаргүй байдлаар Аыг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй байгаа...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч М.Ж нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч М.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрллээ. Хохирогч нь хавтас хэрэгт хохиролтой холбогдуулан нотлох баримтууд ирүүлж, шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас биедээ гэмтэл авч эмчлүүлсэн, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар эмчид үзүүлж, шинжилгээ өгөхөөр явсан, ирсэн унааны зардал болох нийт 1.930.310 төгрөгийг нэхэмжилжээ. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “ ... Цахир шатахуун түгээх станцын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АИ-92 шатахууны 30,000 төгрөгийн зарлагын падаан, “Грандмед” фармаас Мидокалм 150 мг-г 9100 төгрөгөөр худалдан авсан 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн баримт, 2018 оны 07 дугаарын сарын 19- ний өдрийн 45.000 төгрөгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн орлогын ордерын баримт, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Грандмед фармд ор хоногийн төлбөр болох 1.406.210 төгрөг төлсөн баримт, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн үзлэгийн төлбөрт 40,000 төгрөг, мөн 20,000 төгрөг төлсөн баримтууд, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнд зөвлөгөө авсны төлбөрт 45.000 төгрөг төлсөн баримт, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Гранд мед” эмнэлэгт эмчилгээний төлбөрт 5000 төгрөг төлсөн баримт, 2018 оны 8 дугаар сарын 17- ны өдрийн “Шардугуй” ХХК-нд зураг угаалгасны төлбөрт 4200 төгрөг төлсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан дээрх хэрэгт хамааралтай нотлох баримтууд тул шүүх үнэлж, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 1.600.310 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Харин хохиролтой холбогдуулан Ч.А нь эмчлүүлэхээр болон шинжээчийн дүгнэлт гаргуулахаар эмчид үзүүлж, шинжилгээ өгөхөөр явсан, ирсэн унааны шатахууны зардал болох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл хэн, хэзээ, юунд зориулж, юу худалдан авсан нь тодорхойгүй баримтууд байх тул 330.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрллээ. Харин хохирогч нь шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заасан байна.
Хуулийн дээрх заалтуудаас дүгнэхэд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар түүнд холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М. Жд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож М.Жыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Мын Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.Жд холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт битүүмжилэгдсэн эд хөрөнггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай,
4. Иргэний хэргийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жаас 1.600.310 /нэг сая зургаан зуун мянга гурван зуун арав/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ад олгож, 330.000 / гурван зуун гучин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Хохирогч Ч.А нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ