Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 01277

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж

             Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 5 дугаар байрны 66 тоотод оршин суух, Хөрхүүд  овгийн Мөнх-Очирын Банкын нэхэмжлэлтэй  

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг 2016-10-04-ний өдөр хүлээн авч, 2016-10-05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Банк, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Банк шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие М.Банк нь 1980 оноос 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Булган аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хооронд зааварлагч, Спорт үйлдвэрлэлийн төвийн багшаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрхи үеийн ажилласан байдлын архивын лавлагаа баримт олдохгүй ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул Булган аймгийн ХЗЭ-ийн хороо, сургалт үйлдвэрлэлийн төвд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, 1985-09-11-ний өдрийн баярын бичиг, 1982-07-10-ны өдрийн баярын бичиг, 1984-12-30-ны өдрийн баярын бичиг, 1984-02-04-ний өдрийн Дурсамж, 1981-01-17-ны өдрийн дурсамж, 1987-03-09-ний өдрийн баярын бичиг, зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Хөрхүүд овгийн Мөнх-Очирын Банк нь Булган аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны сургуульд 1980 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Пионерийн зааварлагчаар, 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Залуу техникчдийн станцын эрхлэгч багшаар, 1987 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Хүүхэд Залуучуудын сургалтын төвийн эрхлэгч багшаар, 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Булган аймгийн сургууль дундын сургалт үйлдвэрлэлийн төвийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, 1985-09-11-ний өдрийн баярын бичиг, 1982-07-10-ны өдрийн баярын бичиг, 1984-12-30-ны өдрийн баярын бичиг, 1984-02-04-ний өдрийн Дурсамж, 1981-01-17-ны өдрийн дурсамж, 1987-03-09-ний өдрийн баярын бичиг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

             Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хөрхүүд овгийн Мөнх-Очирын Банк нь Булган аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны сургуульд 1980 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Пионерийн зааварлагчаар, 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Залуу техникчдийн станцын эрхлэгч багшаар, 1987 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Хүүхэд Залуучуудын сургалтын төвийн эрхлэгч багшаар, 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Булган аймгийн сургууль дундын сургалт үйлдвэрлэлийн төвийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН