| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01140/И |
| Дугаар | 01321 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 01321
2016 оны 11 сарын 02 өдөр Дугаар 142/ШШ2016/01321 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1939 онд төрсөн, 77 настай эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 02 дугаар гудамжны 08 тоотод оршин суух Халхачууд овгийн Гончигийн Хишигдаваагийн /регистрийн дугаар ФБ39090194/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1961 онд төрсөн, 55 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн зүүн дэнжийн 01 дүгээр гудамжны 21 тоотод оршин суух Баасангийн Энхтуяад /регистрийн дугаар ШД61112060/ холбогдох мод, суулгацны үнэ 1 198 000 төгрөг, ажлын хөлс 225 000 төгрөг, нийт 2 210 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Хишигдаваа, гэрч Ж.Ургамал, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Хишигдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Хишигдаваа би Ч.Энхтуяагийн хүсэлтээр тохиролцон 2016 оны 06 дугаар сарын 30-.ы өдөр тарьц суулгацын модонд падан бичиж 13 төрлийн мод, суулгац өгсөн. Гэтэл мод, суулгацны үнэ 1 985 000 төгрөг, ажлын хөлс 250 000 төгрөгийг Ч.Энхтуяа өгөхгүй байгаа тул гаргуулж өгч хохиролгүй болгож өгнө үү. Нийт 2 210 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2015 оны 06 дугаар сард би Г.Хишигдаваагаас мод бут тарьж, одоо төлбөргүй, тооцоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Хишигдаваа хариуцагч Б.Энхтуяагийн гарын үсэг бүхий зарлагын баримтыг үндэслэн хариуцагчаас мод, суулгацны үнэ 1 985 000 төгрөг, ажлын хөлс 225 000 төгрөг нийт 2 210 000 төгрөг нэхэмжилж байгаа.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...би Ч.Энхтуяагийн хүсэлтээр 2016 оны 06 дугаар сарын 20-диор нийт 13 төрлийн 1 985 000 төгрөгийн үнэ бүхий мод, бут, суулгацыг Булган аймгийн Дашинчилэн суманд очиж суулгаж тарьж өгсөн.Би 2 хүний хамт очсон.1 хүний ажлын хөлсийг өдөрт 25 000 төгрөгөөр тохиролцсон.Бид бараг 4 хоног ажиллаж тарьж дуусгасан.Гэтэл Ч.Энхтуяа нь мод, суулгацны үнэ болон ажлын хөлс өгөхгүй байгаа.Тиймээс Ч.Энхтуяагаас модны үнэ 1 985 000 төгрөг, ажлын хөлс 225 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн тайлбараа дэмжиж оролцсон.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зарлагын баримтыг үндэслэн хариуцагч Б.Энхтуяагаас модны үнэ 1 985 000 төгрөг болон ажлын хөлс 225 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зарлагын баримтанд хүлээн авсан “Энгаб” ХХК гээд тус ХХК-ийн тамга дарагдсан байна.
Дээрхи нотлох баримтанд үндэслэн нэхэмжлэгч Г.Хишигдаваа “Энгаб” ХХК-ийн хооронд мод, суулгац зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч нь иргэнд биш хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй, иргэн Ч.Энхтуяа Г.Хишигдаваа нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байна гэж үзэж хариуцагч Ч.Энхтуяад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Г.Хишигдаваагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь “Энгаб” ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Хишигдаваагийн 2 210 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Б.Энхтуяад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА