Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 602

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам  3 дугаар хэсэг х4-1 тоотод оршин суух, 59 настай, эмэгтэй, Худалдаачин овогт Дулмаагийн Даваадуламын /МЬ-57110707/ нэхэмжлэлтэй:

 “Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйэцэцэг оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Д.Даваадулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Даваадулам миний бие тухайн үеийн нэрээр Сэлэнгэ аймгийн Урчуудын эвлэлийн салбарт дагалдан зураачаар ажилд орсон ба 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байгаад биеийн эрүүл мэндийн байдлын улмаас ажлаас чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1979 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Урчуудын эвлэлийн салбараас олгосон хөдөлмөрийн дэвтэр дэх ажлын тухай мэдээ хэсэгт бичигдсэн 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болон 1981 оны 09 дүгээр 15-ны өдрийн бичилтийн тамга бүдэг гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэрийг тогтоолгох боломжгүй болж эрх ашиг минь зөрчигдөж байх тул Д.Даваадулам миний биеийг 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Сэлэнгэ аймгийн Урчуудын эвлэлийн салбарт дагалдан зураачаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Даваадулам нь “...миний биеийг 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Сэлэнгэ аймгийн Урчуудын эвлэлийн салбарт дагалдан зураачаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү.” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 Д.Даваадулам нь 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Сэлэнгэ аймгийн Урчуудын эвлэлийн салбарт дагалдан зураачаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

1979 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн  “Хөдөлмөрийн дэвтэр”  дэх ажлын тухай мэдээ хэсгийн 4-5-р талд бичигдсэн Д.Даваадуламыг 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгчийн 013 тоот шийдвэрээр дагалдан зураачаар ажилд томилсон, 1981 оны 09 дүгээр 15-ны өдрийн 012 тоот шийдвэрээр биеийн эрүүл мэндийн байдлын улмаас ажлаас чөлөөлсөн талаарх бичилтүүд, 1980 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нээлгэсэн Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний 752679 дугаартай бат илэрхийлэх зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Иймд Д.Даваадуламыг Сэлэнгэ аймгийн Урчуудын эвлэлийн салбарт дагалдан зураачаар 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дулмаагийн Даваадуламыг Сэлэнгэ аймгийн Урчуудын эвлэлийн салбарт дагалдан зураачаар 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ажилласан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА