| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01291/И |
| Дугаар | 01275 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 01275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 15 дугаар гудамж, 22 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ТЕ69120464/ Булган овгийн Лувсандоржийн Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт багийн 1 дүгээр гудамж, 1а тоотод оршин суух, /регистрийн дугаар: ФБ70092005/, Бат-Очир овгийн Жамбалын Амараад холбогдох 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016-09-07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Түмэндэмбэрэл, хариуцагч Ж.Амараа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Ж.Амараа нь захиргаанд тойргийн хэсгийн газар хариуцсан мэргэжилтэн ахлах байцаагчийн ажил хийдэг. Засаг дарга Дангаасүрэн 2015-05-01-ний өдрийн 1/760 албан тоот бичгийг үндэслэн нэгдсэн журмаар газар олголт хийж байна гээд Дэнжид очиж хүнд газар хэмжиж 2 айлын газар өгсөн билээ. Үүнээс үндэслэн газар олголт хийж байгаа юм байна гэж үнэмшсэн. Нөөцийн газар гэж 50*60 алхам хэмжилт хийж 500,000 төгрөгөөр зарсан билээ. И.Даваа гуайг шон дайгаа өөрөөсөө гаргаж хурдан зоож бэлэн болгоод надад хэлээрэй би цагаан бичиг зөвшөөрлийн нь бичиж өгнө гэсэн билээ. Гэвч газрын албаныхан ирж албадан буулгалт хийж шон дайг хурааж улсын орлого болгосон. Ж.Амараа нь Баян-Өндөр сумын өмнөөс Дэнж, Яргуйт, хабитат, их залуу багийн газрыг зарж идэж дуусгаж байгаа хүн юм аа гэж хэлж ярьж байлаа. Цагаан бичиг болон зөвшөөрлийн хуудсыг нь одоохон өгнө гэж явсаар сүүлдээ утасаа авахаа больж хаана байгаа нь тодорхой бус болж зугтсан. Ж.Амараа нь энэ мэтээр маш олон хүнийг заллин мэхлэж хохироосоор явна. Ж.Амарааг Ч.Даваа гуай гэрчлэн болно. Ж.Амараа нь нэрээ хүртэл Ж.Амаржаргал гэж худлаа хэлж явнаа. Ж.Амараагаас 500,000 төгрөг болон шон дайнаас 300,000 төгрөг нийт 800,000 төгрөгийг гаргуулж хохиролыг мминь барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Түмэндэмбэрэлийн өргөдөлтэй танилцлаа. Л.Түмэндэмбэрэл нь Даваа гэдэг хүнд 2 айлын газрыг 500,000 төгрөгөөр худалдсан гэж надаас энэ мөнгийг шон дайны мөнгө гэж 300,000 төгрөг бүгд 800,000 төгрөг нэхжээ. Л.Түмэндэмбэрэл Даваа гэж хүмүүсийн хооронд ямар яриа юу болсныг би мэдэхгүй. Би Даваа гэдэг хүнээс мөнгө аваагүй. Л.Түмэндэмбэрэл нь яахаараа Даваагийн өмнөөс мөнгө нэхдэг юм бэ. Л.Түмэндэмбэрэл нь намайг зодож биед минь хөнгөн гэмтэл учруулаад одоо шүүх хурал болох гэж байгаа болохоор надад уурлаж хорсоод энд тэнд элдэв өргөдөл өгөөд намайг шалгуулаад байгаа. Надад хүнийг залилан мэхэлж мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Л.Түмэндэмбэрэл нь энэ тухай өргөдлийнхөө нэг хувийг Орхон аймгийн Цагдаагийн газарт өгөөд би яг энэ асуудлаар мөрдөн байцаагч Болд-Эрдэнэ гэдэг хүн дээр шалгагдаж байна. Тийм учраас шүүх цагдаа хоёрын аль шалгах ёсто юм бэ гэдгийг ялгаж салгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Л.Түмэндэмбэрэл нь хариуцагч Ж.Амараагаас газар зарна гэж авсан 500.000 төгрөг, хашааны шон дайны мөнгө 300.000 төгрөг, нийт 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг шаардаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэжлэлийн шаардлагын үндэслэлээ: “.........Нэгдсэн журмаар газар олголт хийж байна гээд Дэнжид очиж хүнд газар хэмжин 2 айлын газар өгсөн. Нөөцийн газар гэж Ч.Даваа гуайд 2 айлын газар 50х60 алхан хэмжилт хийж 500.000 төгрөгөөр зарсан. Ч.Даваа гуайг шон дайгаа өөрөөсөө гаргаж хурдан зоож бэлэн болгоод надад хэлээрэй би цагаан бичиг зөвшөөрлийг нь бичиж өгнө гэсэн билээ. Гэвч газрын албаныхан ирж албадан буулгалт хийж шон дайг хурааж улсын орлого болгосон. Цагаан бичиг зөвшөөрлийн хуудасыг нь олгож өгнө гэж явсаар сүүлдээ утасаа авахаа больж хаана байгаа нь мэдэгдэхээ больсон” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь “ .....Нэхэмжлэгч Түмэндэмбэрэл Даваа гэдэг хүнд 2 айлын газрыг 500.000 төгрөгөөр худалсан гэж надаас энэ мөнгийг шон дайны мөнгө гэж нийт 800.000 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.Түмэндэмбэрэл Даваа гэх хүмүүсийн хооронд ямар яриа юу болсоныг би мэдэхгүй. Даваа гэж хүнээс мөнгө аваагүй, яахаараа нэхэмжлэгч Даваагийн өмнөөс мөнгө нэхдэг билээ” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 800.000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байх бөгөөд хариуцагч Ж.Амараа түүнээс 500.000 төгрөг авч мөн 300.000 төгрөгний хохирол учруулсан гэдэг нь нотлогдохгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч шүүхэд ямар нэгэн бичгийн нотлох баримт ирүүлээгүй болно.
Харин хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор И.Даваа гэдэг хүн мэдээллийн бирж телевизээр явуулсан зарыг үндэслэн Л.Түмэндэмбэрэлээс 2 айлын хоосон газрыг 500.000 төгрөгөөр худалдан авч, хашаа татах, нүх ухах зэрэг ажлыг хийж холбогдох зардал гаргасан боловч худалдан авсан газрын бичиг баримтыг Л.Түмэндэмбэрэл гаргаж өгөөгүйн улмаас талуудын хооронд маргаан үүссэн байх бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-01-06-ны өдрийн 52 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Түмэндэмбэрэлээс 800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Даваад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 490.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Л.Түмэндэмбэрэл нь хариуцагч Амараагийн, И.Даваа гэдэг хүнд төлөх ёстой 800.000 төгрөгийг өмнөөс нь төлсөн гэж үзэж дээрх шийдвэрийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч Л.Түмэндэмбэрэл, И.Даваа нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагч Ж.Амараа ямар холбоотой болон хариуцагч нь Л.Түмэндэмбэрэлд дээрх мөнгийг төлөх ёстой, харилцан хамааралтай болох нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Түмэндэмбэрэлийн хариуцагч Ж.Амараагаас 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН