Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 01340

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 07 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01340                                    Орхон аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

 завшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: 1970 онд төрсөн, 45 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-17-21 тоотод оршин суух Өндөр гоогоо овгийн Жамсранжавын Намнанбаярын /регистрийн дугаар ФМ70071472/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Өнөр хотхоны 102-39 тоотод оршин суух Доржпаламын Баярмаад холбогдох 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Намнанбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Миний бие Ж.Намнанбаяр нь Баярмаагийн гуйж хүссэний дагуу түүнд 250 000 төгрөг 2014 оны 8 сард зээлдүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл уг мөнгөө төлөөгүй тул 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Баярмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ж.Намнанбаярын нэхэмжилсэн 250 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Намнанбаяр нь хариуцагч Д.Баярмаад холбогдуулан 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Ж.Намнанбаярын улсын тэмдэгтийн хураажид төлсөн 8150 төгрөгийг төрийн санд хвээр үлдээж, төрийн сангаас 4075 төгрөг, хариуцагч Д.Баярмаагаас 4075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Намнанбаярын нэхэмжлэлийн шаардлага болох 250 000 төгрөгийг хариуцагч Д.Баярмаа төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 4075 төгрөг, хариуцагч Д.Баярмаагаас 4075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Намнанбаярт олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА