| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01336/И |
| Дугаар | 01341 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 01341
2016 оны 11 сарын 08 өдөр Дугаар 142/ШШ2016/01341 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: 1973 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-24-9 тоотод оршин суух, Мааньт овгийн Дагвын Жаргалсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар сургуульд холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 2,370,530 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Жаргалсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр, прокурор Б.Бүжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Жаргалсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: “Миний бие нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар шийдвэрийн дагуу 17 дугаар сургуульд нягтлан бодогч ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Батдулам нь Орхон аймгийн иргэний давж заалдах шатны шүүхэд давах өргөдөл өгснөөр миний бие нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хуацаанд ажилгүй байсан тул энэ хугацааны цалин 2100054 төгрөг, үр дүнгийн урамшуулал 270,476 төгрөг бүгд 2370530 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус сургуулийн нягтлан бодогч Дагвын Жаргалсүрэнгийн нэхэмжилсэн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг БСУГ болон Төрийн сан зөвшөөрсөн нөхцөлд олгоход татгалзах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Жаргалсүрэн нь хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар сургуульд холбогдуулан “Ажилгүй байсан хугацааны цалин 2,370,530 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч 17 дугаар сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр нь шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-д заасан зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцсон ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.Жаргалсайхны нэхэмжилсэн 2 370 530 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 52, 818 төгрөг гаргуулан төрийн санд оруулах үндэстэй байна.
Монгол улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Жаргалсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага 2,370,530 төгрөгийг хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар сургууль төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 52, 818 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА