Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 587

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 2 дугаар хэсэг 6-26 тоотод оршин суух, эмэгтэй, 52 настай, одоо Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газарт нягтлан бодогч ажилтай Хиад боржигон овогт Алтангэрэлийн Энхжаргалын /МЭ-693122308/ нэхэмжлэлтэй

“Г.Баярсайханыг эрэн сурвалжлуулах тухай “ хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч А.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Баярсайхан нь Солонгос Улсад ажиллаж, амьдарч байхдаа 2016 оны 07 дугаар сард над руу утсаар ярьж “Та надад бага хүүтэй, мөнгө олж өгөөч, би энд байгаа мөнгөөрөө 2 машин авчихлаа, таньд Монголд очоод машинаа зарчихаад мөнгөө өгнө” гэхээр нь би түүнд дансаар 13.800.000 төгрөг шилжүүлсэн. Манай хүү “Г.Баярсайхан ах машин оруулж ирж байгаа юм бол нэг машин захья” гэхээр нь би түүнтэй ярьж 8.900.000 төгрөг шилжүүлж нийтдээ 22.700.000 төгрөг шилжүүлсэн. Г.Баярсайхан надруу “миний мөнгийг хүлээн авлаа” гэсэн мессеж ирүүлсэн.  Г.Баярсайхан Солонгос Улсаас ирээд над руу утсаар ярьж “Би бүтэлгүй зүйл хийчихлээ та намайг түр хүлээж байгаарай” гэсэн. Би ээж рүү нь утсаар ярихад тэр хүн надтай уулзаад “Түр хүлээж байгаарай, цагдаа шүүх болоод хэрэггүй шүү” гэхээр нь хүлээгээд л байж байсан. Гэтэл сүүлдээ ээж нь ч утсаа авахаа болиод аль аль нь сураггүй болсон. Г.Баярсайханы эхнэр нь Пүрэвсүрэн гэдэг хүн Хэнтий аймагт эхийгээ харж байгаа сурагтай. Би бодохдоо Багануурт ээжийндээ байж магадгүй эсвэл эхнэр лүүгээ явсан байх гэж бодож байна. Ээж нь гар бөмбөг тоглодог хүн гэсэн. Одоо Сэлэнгэ аймагт байдаг хаяг дээрээ 4-н сараас хойш ирээгүй гээд байгаа юм. Г.Баярсайхан нь дээрх хаягаасаа шилжээгүй боловч хаягтаа байхгүй хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болсон. Ээжийнх нь утас 95638008, УГ-79111113 регистрийн дугаартай. Галягийн Баярсайханыг эрэн сурвалжилж тодорхой оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэх.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч А.Энхжаргал нь шүүхэд  “Г.Баярсайханыг эрэн сурвалжлах тухай“ нэхэмжлэл гаргасныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Г.Баярсайхан нь А.Энхжаргалаас 22.700.000 төгрөг зээлж авчихаад                                    оршин суух хаягтаа байхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй болсон болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1253 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчээс зээл авах үедээ Г.Баярсайхан нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам 7 дугаар баг төмөр замын урт цагаан байрны 13-04 тоотод оршин сууж байсан, УГ-79111113 регистрийн дугаартай цахим үнэмлэхтэй одоо тухайн хаягаас шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байгаа хэдий ч оршин суух хаягтаа байхгүй,  оршин суух хаяг нь тодорхойгүй болсон учир эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

Г.Баярсайхан нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам 7 дугаар баг төмөр замын урт цагаан байрны 13-04 тоотод оршин сууж байсан, одоо Нийслэлийн Багануур дүүрэгт ээж Галягийндаа /ахмадын гар бөмбөг тоглодог, утас 95638008/ байж болзошгүй, УГ-79111113 регистрийн дугаартай болно.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Галягийн Баярсайханыг  эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Галягийн Баярсайханыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагаа хийхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, Нийслэлийн Багануур дүүргийн цагдаагийн тасагт тус тус үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА