| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/37500/И |
| Дугаар | 210/МА2026/00333 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00333
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/18615 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нар,
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5,600,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2.Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ....шүүхийн шийтгэх тогтоолын дагуу нэхэмжлэгчийн гар утасны дэлгэц хагалсан хохиролд 380,000 төгрөг төлсөн, 5 сар гаруй хугацааны дараа хамрын хагалгаа хийлгэх төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй... гэх агуулгаар тайлбарлаж маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3.1.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...*******д зодуулснаас үүдэн хамрын гэмтлээ эмчлүүлэхээр хагалгаанд орох шаардлагатай болсон тул эмчилгээний төлбөрийг урьдчилан гаргуулна... гэх агуулгаар тайлбарласан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзахдаа ...5 сарын дараа хамрын хагалгаа хийлгэх төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй... гэх агуулгаар тайлбар гаргаж, талууд мэтгэлцсэн.
3.2.Нэхэмжлэгч *******, ******* нар нь Бриллиант эмнэлэгт 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үзүүлсэн томографын шинжилгээ, Бриллиант эмнэлгийн ...*******ын хамрын таславч нөхөх, хамрын хугарал засах мэс засал шийдвэрлэх., ...мэс заслын өртөг 5,000,000 төгрөг... гэсэн онош, үзлэгийн баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Дээрх Бриллиант эмнэлгийн баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЕГ0725/4850 дугаар шинжээчийн дүгнэлт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2040 дугаар шийтгэх тогтоолоос өмнө үйлдэгдсэн байна.
Иймд талууд нэхэмжлэгч *******т учирсан гэмтлийн талаар маргаж байгаа тохиолдолд, Бриллиант эмнэлгийн томографын шинжилгээгээр уншиж заасан гэмтлүүд нь эрүүгийн хэргийн явцад үүссэн гэмтэл үү, эсхүл эрүүгийн хэргээс өмнө, дараа үүссэн гэмтэл үү гэдгийг тогтоох шаардлагатай байжээ.
Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос эрх, үүрэг тайлбарлах замаар тодруулж тогтоогоогүй байна.
3.3.Энэ ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс үйл баримтыг тогтоож, зөвтгөн дүгнэж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.
4.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/118615 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ч.МӨНХЦЭЦЭГ