Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 290

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нэхэмжлэгч: Хаан банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,

Отгондэмбэрэлийн Мөнхбаяр, Чогсонжавын Отгонцэцэг нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарангэрэл нар оролцов                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:           

Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд дэх салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Отгондэмбэрэл овогтой Мөнхбаяр, Чогсонжав овогтой Отгонцэцэг нар нь 2015 оны 03-р сарын 12-ны өдөр тус банкнаас 12.936.048/ арван хоёр сая есөн зуун гучин зургаан мянга дөчин найман / төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан бөгөөд 2016.11.02-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 9.067.496 төгрөг, хүүгийн төлбөр 1.057.584 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 39.940 төгрөг нийт 10.165.020 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа болно. О.Мөнхбаяр, Ч.Отгонцэцэг нар нь Замын-Үүд Петровис ХХК-д түгээгчээр ажиллаж байгаад ажлаасаа халагдан алга болсон бөгөөд зээлээ төлөхгүй өнөөдрийн байдлаар 271 хоног хугацаа хэтэрч байна. О.Мөнхбаяр, Ч.Отгонцэцэг нар нь байнгын хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй оршин суух хаяг нь тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.

О.Мөнхбаярын регистрийн дугаар НФ84050116 Ч.Отгонцэцэгийн регистрийн дугаар AЭ80042168 Өөрийн утасны дугаар 91560086 Эхнэр Ч.Отгонцэцэгийн утас 96634136 гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Отгондэмбэрэл овогтой Мөнхбаяр, Чогсонжав овогтой Отгонцэцэг нар нь 2015 оны 03-р сарын 12-ны өдөр тус банкнаас 12.936.048 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан бөгөөд 2016 оны 11 сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 9.067.496 төгрөг, хүүгийн төлбөр 1.057.584 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 39.940 төгрөг нийт 10.165.020 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. О.Мөнхбаяр, Ч.Отгонцэцэг нар нь Замын-Үүд Петровис ХХК-д түгээгчээр ажиллаж байгаад ажлаасаа халагдан алга болсон бөгөөд зээлээ төлөхгүй өнөөдрийн байдлаар 271 хоног хугацаа хэтэрч байна. О.Мөнхбаяр, Ч.Отгонцэцэг нар нь байнгын хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй оршин суух хаяг нь тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж өгнө үүгэв.

Хавтаст хэргийн материалаас:

-Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн баримт

-Б.Нарангэрэлд шүүхэд байгууллагыг төлөөлөх эрх олгосон итгэмжлэл

-Барьцаат зээлийн гэрээний хуулбар

-Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар

-О.Мөнхбаяр, Ч.Отгонцэцэг нарын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу О.Мөнхбаяр, Ч.Отгонцэцэг нар нь нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 03-р сарын 12-ны өдөр тус банкнаас 12.936.048 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан байх ба О.Мөнхбаяр, Ч.Отгонцэцэг нар нь Хаан банкинд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, 271 хоног зээлийн төлөлтөө хийгээгүй хугацаа хэтрүүлсэн, утас нь холбогдохгүй, зээл авах үеийнхээ хаяг дээр оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд өгсөн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь зэргээр тогтоогдож байна.

Иймд О.Мөнхбаяр, Ч.Отгонцэцэг нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Отгондэмбэрэлийн Мөнхбаярын РД:НФ84050116, утас:91560086, Чогсонжавын Отгонцэцэгийн РД: AЭ80042168, утас 96634136 гэсэн дугаарын утас эзэмшдэг,  зээл авах үедээ   Замын Үүд сумын 2 дугаар баг, Бос 2-19 тоотод оршин сууж байсан, О.Мөнхбаярын иргэний үнэмлэх дээр Төв аймаг Эрдэнэсант, 4-р баг Угалзат гэсэн оршин суух хаягийн тэмдэглэгээтэй байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Хаан банкны Замын Үүд салбарын хүсэлтээр Боржигон овогт Отгондэмбэрэлийн Мөнхбаяр РД:НФ84050116, Цорс овогт Чогсонжавын Отгонцэцэг РД: AЭ80042168 нарыг эрэн сурвалжилсугай.

2. О.Мөнхбаяр, Ч.Отгонцэцэг нарыг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. О.Мөнхбаяр, Ч.Отгонцэцэг нарын хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Хаан банкны Замын Үүд салбарт нэн даруй мэдэгдсүгэй.

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД