| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01324/И |
| Дугаар | 01349 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 01349
2016 оны 11 сарын 09 өдөр Дугаар 142/ШШ2016/01349 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч 1987 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-3-68 тоотод оршин суух Боржигон овгийн Мядагсүрэнгийн Эрдэнэтуулд /регистрийн дугаар ФА89071961/ холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 1,778,135.64 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батзориг, хариуцагч М.Эрдэнэтуул, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Эрдэнэтуул 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ4015005564 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөг, 24 сарын хугацаатай сарын 1,8 хувийн хүүтэй цалингийн зээл, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗГ 4015005564-А тоот нэмэлтээр цалингийн зээлийн гэрээ байгуулан 2,664,419 төгрөг, 24 сарын хугацаатай сарын 1,8 хувийн хүүтэй цалингийн зээл авсан болно. М.Эрдэнэтуул нь ажлаас гарч цалингийн орлогогүй болсон шалтгааны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байгаа. ЗГ4015005564-А тоот зээл нь 2016-09-19-ний өдрийн байдлаар 269 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 1,604,921.60 төгрөг, хүү 161,526.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,687.33 төгрөг нийт 1,778,135 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд М.Эрдэнэтуул нь цалингийн орлогогүй болсон ба зээл төлөх эх үүсвэр тодорхой бус байгаа юм. Иймд М.Эрдэнэтуул нь дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 1,778,135.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Эрдэнэтуул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Мядагсүрэн овогтой Эрдэнэтуул нь Голомт банкнаас 2,664,419 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үүний үлдэгдэл 1,778,135.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ үлдэгдэл төгрөгийг 6 сарын дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь хариуцагч М.Эрдэнэтуулд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 1,778,135.64 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч М.Эрдэнэтуул шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарын нэхэмжилсэн 1,778,135.64 төгрөгийг нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарын нэхэмжлэлийн шаардлага 1,778,135.64 төгрөгийг хариуцагч М.Эрдэнэтуул нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 43,700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Эрдэнэтуулаас 43,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА