| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01324/И |
| Дугаар | 01350 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 01350
2016 оны 11 сарын 09 өдөр Дугаар 142/ШШ2016/01350 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч 1982 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 7 дугаар хороолол 5 дугаар байрны 04 тоотод оршин суух Цээнэ овгийн Маамхүүгийн Эрдэнэбаяр /регистрийн дугаар ФА82121711/
Хариуцагч 1977 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 7 дугаар хороолол 5 дугаар байрны 04 тоотод оршин суух Мянгад овгийн Оюунбаатарын Цэрэнжаргал /регистрийн дугаар ИО77010201/ нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 47,432,613 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэлмаа, хариуцагч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нар нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ4025100340 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулан 39,600,000 төгрөг, 120 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй орон сууцны зээл, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ4025100664 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 14,000,000 төгрөг, 36 сарын хугацаатай сарын 1,3 хувийн хүүтэй цалингийн зээл тус тус авсан. М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нар нь ажлаас гарч цалингийн орлогогүй болсон шалтгааны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байна. ЗГ4025100340 тоот зээл нь 2016-09-12-ны өдрийн байдлаар 262 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл нь 36,304,780 төгрөг, хүү 2,095,213 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,783 төгрөг, нийт 38,411,778 төгрөг, ЗГ4025100664 тоот зээлийн хугацаа нь 2016-09-12-ны өдрийн байдлаар 127 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 8,644,805 төгрөг, хүү 368,519 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,510 төгрөг, нийт 9,020,835 төгрөг тус тус үлдэгдэлтэй байна.
М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нар нь цалингийн орлогогүй болсон ба зээл төлөх эх үүсвэр тодорхой бус байгаа юм. Иймд М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нарын дээр дурьдсан хоёр зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 47,432,613 төгрөг, тэмдэгтийн хураамж 395,113 төгрөг тус тус дээрхи зээлийн барьцаанд тавьсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11 дүгээр баг, Цагаанчулуут 7 дугаар хороолол 5 дугаар байр, 04 тоот 40 метр квадрат Ү-2101018015 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгөнөөс гаргуулж богино хугацаанд хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: М.Эрдэнэбаяр миний бие нь 2014 оны 09 дүгээр сард 7 дугаар хороололын Хопе таун хотхонд 2 өрөө бүхий 40 метр квадрат орон сууц худалдан авахдаа орон сууцны зээлийг голомт банкнаас авахаар болж тус байрны урьдчилгаа мөнгө болох 16,900,000 төгрөгийг голомт банкинд байршуулж төлбөрийн үлдэгдэл болох 39,600,000 төгрөгийг орон сууцны зээлээр авсан. Мөн 2015 оны 01 дүгээр сард цалингийн зээл болох 14,000,000 төгрөгийг авсан. Дээрхи зээлүүдийн эргэн төлөлтийг 2015 оны 12 дугаар сард хүртэл төлж байсан. Миний бие нь 2015 оны 12 дугаар сард Эрдэнэт үйлдвэрээс ажиллаж байгаад халагдсаны улмаас уг зээлүүдээ төлөх чадваргүй болсон. Голомт банкнаас зээл авсны дараа О.Цэрэнжаргал бид 2 нь тодорхой шалтгааны улмаас салж тус тусдаа амьдрах болсон. Иймээс дээрхи 2 зээлийн төлбөрийг өөрийн биеэр хариуцах нь зөв юм аа. О.Цэрэнжаргал нь төлбөрийн чадваргүй учраас хамтран эзэмшиж буй үл хөдлөхөөсөө татгалзаж байгаа тул Ү-2101018015 дугаартай үл хөдлөхийн гэрчилгээнээс хамтран өмчлөгчөөс хасаж уг нэхэмжлэхийг хариуцагчаас түдгэлзүүлж өгнө үү. мөн түүнчлэн дээрх зээлүүдийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй байна. Тус банкинд үндсэн авсан зээлийн үлдэгдэл болон түүнд харгалзах дүн л төлөх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч М.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.Байрыг зарж борлуулсан үнээс зээлийг төлөхийг зөвшөөрнө” гэсэн тайлбар гаргасан.
Хариуцагч О.Цэрэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.Байрыг зарж борлуулсан үнээс зээлийг төлөхийг зөвшөөрнө” гэсэн тайлбар гаргасан.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ4025100340 тоот орон сууцны зээлийн гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ4025100664 тоот цалингийн зээлийн гэрээнүүдийг үндэслэл болгон хариуцагч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 47,432,613 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.
Зээлдэгч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нар нь Голомт банкны Орхон салбараас 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ4025100340 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулан 39,600,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан нь,
хариуцагч М.Эрдэнэбаяр нь Голомт банкны Орхон салбараас 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ4025100664 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 14,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1,3 хувийн хүүтэй зээлсэн нь, орон сууцны зээлийн барьцаанд барьцааны гэрээнд нэрлэн заасан хөрөнгийг барьцаалсан нь ЗГ 4025100340 тоот орон сууцны зээлийн гэрээ, ЗБ 4025100340 тоот ипотекийн гэрээ, ЗГ4025100664 тоот цалингийн зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...хариуцагч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 47,432,613 төгрөг гаргуулна.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна” гэсэн шаардлагаа дэмжиж оролцсон.
Хариуцагч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нар шүүх хуралдаанд “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Байрыг зарж борлуулсан үнээс зээлийг төлөхийг зөвшөөрнө“ гэсэн тайлбар гаргасан.
Хариуцагч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Голомт банкны Орхон салбараас зээлсэн орон сууцны зээлийн үлдэгдэл 38 411 778 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11 дүгээр баг, Цагаанчулуут 7 дугаар хороолол 5 дугаар байр, 04 тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнээс хангахыг хүлээн зөвшөөрч маргаагүй.
Хариуцагч М.Эрдэнэбаяр өөрийн авсан цалингийн зээлийн үлдэгдэл 9 020 835 төгрөгийг мөн төлөхөөр хүлээн зөвшөөрч маргаагүй.
Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбараас хариуцагч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нараас орон сууц болон цалингийн зээлийн үлдэгдэл 47,432,613 төгрөг гаргуулах, дээрх үүргийг бүхэлд нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11 дүгээр баг, Цагаанчулуут 7 дугаар хороолол 5 дугаар байр, 04 тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнээс хангахаар шаардлага гаргасан.
Талуудын хооронд байгуулагдсан зээл болон ипотекийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээл болон барьцааны гэрээ байгуулсан тухайд болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй.
Иймд дээрхи хүчин төгөлдөр гэрээнүүдийг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нараас орон сууцны зээлийн үүргийг барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахаар шаардах эрхтэй.
Харин нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ4025100664 тоот цалингийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч О.Цэрэнжаргалаас шаардах, мөн цалингийн зээлийн үүргийг Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11 дүгээр баг, Цагаанчулуут 7 дугаар хороолол 5 дугаар байр, 04 тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнээс төлүүлэхээр шаардах эрхгүй.
Учир нь Голомт банкны Орхон салбар нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ4025100664 тоот цалингийн зээлийн гэрээг хариуцагч М.Эрдэнэбаяртай байгуулсан, хариуцагч О.Цэрэнжаргал нь цалингийн зээлийн гэрээний 1 тал биш, түүнчлэн цалингийн зээлийн барьцаа хөрөнгө нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11 дүгээр баг, Цагаанчулуут 7 дугаар хороолол 5 дугаар байр, 04 тоот 2 өрөө орон сууц биш байна.
Иймд ипотекийн зээлийн гэрээний барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс цалингийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй.
Дээрхи үндэслэлээр хариуцагч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нараас орон сууцны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 38 411 778 төгрөг, хариуцагч М.Эрдэнэбаяраас цалингийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 9 020 835 төгрөг гаргуулан Голомт банкны Орхон салбарт олгож, зээлдэгч нар орон сууцны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 38 411 778 төлбөрийг сайн дураараа эс төлбөл Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11 дүгээр баг, Цагаанчулуут 7 дугаар хороолол 5 дугаар байр, 04 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 113 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нараас 350 009 төгрөг, хариуцагч М.Эрдэнэбаяраас 45 104 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нараас орон сууцны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 38 411 778 төгрөг, хариуцагч М.Эрдэнэбаяраас цалингийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 9 020 835 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгосугай.
2.Хариуцагч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нар нь нэхэмжлэгчид төлөх орон сууцны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 38 411 778 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сум 11 дүгээр баг, Цагаанчулуут 7 дугаар хороолол 5 дугаар байр, 04 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
3.Иргэний Хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн Тухай Хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 395 113 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нараас 350 009 төгрөг, хариуцагч М.Эрдэнэбаяраас 45 104 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ4025100340 дугаартай орон сууцны зээлийн гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ4025100664 тоот цалингийн зээлийн гэрээнд үндэслэн зээлдэгч нар гэрээгээр төлөх төлбөрөө хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрсэн тул мөн хариуцагч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нар нь цалингийн орлогогүй болсон ба зээл төлөх эх үүсвэр тодорхой бус байгаа гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 47,432,613 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжиж оролцсон болно.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд маргаагүй хүлээн зөвшөөрдөг боловч хамтран хариуцагч О.Цэрэнжаргалыг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлж өгөх тухай хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүсэлтийг эс зөвшөөрч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д нэхэмжлэгч хариуцагчийг ...солихыг зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж заасан байх тул хамтран хариуцагч О.Цэрэнжаргалыг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх боломжгүй байна.
Хариуцагч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нар нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ4025100340 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулан 39,600,000 төгрөг, 120 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй орон сууцны зээл, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ4025100664 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 14,000,000 төгрөг, 36 сарын хугацаатай сарын 1,3 хувийн хүүтэй цалингийн зээл тус тус авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 7 дугаар хороолол 5 дугаар байрны 04 тоот нийтийн орон сууцны зориулалттай 40 метр квадрат 000321637 гэрчилгээний дугаартай, Ү-2101018015 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууц, 36 сарын цалинг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул хариуцагч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нараас үндсэн зээлийн төлбөрт 44,949,585 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,463,732 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,293 төгрөг, нийт 47,432,613 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлөхийг шаардах, зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй талаар талууд тохирсон байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 395,113 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 395,113 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар Голомт банкны Орхон салбар болон М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нарын хооронд байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ4025100340 тоот орон сууцны зээлийн гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ4025100664 тоот цалингийн зээлийн гэрээ тус тус хугацаанаас өмнө цуцалж нараас үндсэн зээлийн төлбөрт 44,949,585 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,463,732 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,293 төгрөг, нийт 47,432,613 төгрөгийг хариуцагч М.Эрдэнэбаяр, О.Цэрэнжаргал нараас гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгосугай.
2.Монгол Улсын Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1,175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р баг, 5 дугаар байрны 04 000321637 гэрчилгээний дугаартай, Ү-2101018015 тоот улсын бүртгэлийн дугаартай 40 метр квадрат 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тогтоосугай.
3. Албадан дуудлага худалдаа явуулах этгээдээр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА