Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 175

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, 

Улсын яллагч: Ч.Энхжаргал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: П.Өнөрболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,

Шүүгдэгч: У.А, Л.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн У.А, ******* овгийн Л.Ж нарт холбогдох 1926001360186 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн У.А

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Л.Ж

Шүүгдэгч У.А, Л.Ж нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2019 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ******* гэх газраас хохирогч *******, ******* нарын өмчлөлийн 2 тооны адууг хулгайлан 2000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч У.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Би ******* сумаас 2 морь авсан. Нэгийг нь амьдаар нь буцаан өгсөн. Нэгнийх нь мөнгийг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Л.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би ******* сумаас 2 адуу авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч П.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газраас хул, бор зүсмийн хоёр тооны морь хулгайд алдсан юм. 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би Өвөрхангай аймаг руу өөрийн төрсөн дүү болох Т-г эмнэлэгт үзүүлэх гээд явсан юм. Явахдаа М гэх дүүдээ малаа захиад үлдээсэн юм. Тэгээд тухайн өдөр 14 цагийн үед харахад бүрэн байсан гэсэн. Би 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр адуугаа харахад манай адуунаас хул, бор зүсмийн морьд байхгүй байсан. Тухайн морьд нь манай унаган адуу болохоор тасраад явахгүй учир хулгайд алдлаа гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Миний алдсан бор, хул зүсмийн морьд нь нас бие гүйцсэн бүдүүн морьд байсан юм. Хул морь нь миний өөрийн унаган адуу байгаа юм. Борь морь нь манай хадам ах *******ийн эзэмшлийн адуу байгаа юм. Хавар тэдний адуутай манай адуу хамт бэлчдэг байсан юм. Хохиролд 1000000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. / хх-ийн 26-29 хуудас/,

Хохирогч Г.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт байх манай хүргэн дүү Г-н адуун дотроос хул морь мөн өөрийн бор морь 2 адуу алдагдсан. Манай адуу Г-н адуутай хавар хамт бэлчиж байсан юм. Адуу алдсанаас хойш 2019 оны 05 дугаар сарын үед өдрийг нь санахгүй байна адуу хулгайлсан А, Ж нар өөрсдөө морь авчирч өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. / хх-ийн 36-37, 40 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, үнэлгээ, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №03/49, дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч У.А, Л.Ж нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 6, 12, 14-18, 60, 36-65, 66, 69-71 хуудас/,

Шүүгдэгч У.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 79 хуудас/,

Шүүгдэгч Л.Ж эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 86 хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч У.А, Л.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.А, Л.Ж нар нь бүлэглэн, мотоцикль ашиглан 2019 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ******* гэх газраас хохирогч П.Г-н өмчлөлийн 1,  Г.Н-н өмчлөлийн 1 тооны адууг тус тус хулгайлан хохирогч нарт нийт 2000000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч У.А, Л.Ж нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2019 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ******* гэх газраас хохирогч П.Г-н өмчлөлийн 1, Г.Н-н өмчлөлийн 1 тооны адууг тус тус хулгайлан хохирогч нарт нийт 2000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч У.А, Л.Ж нараас үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Г-н 2019 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газраас хул, бор зүсмийн хоёр тооны морь хулгайд алдсан. Хохирогч Г.Н-н 2019 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт байх манай хүргэн дүү Г-н адуун дотроос хул морь мөн өөрийн бор морь 2 адуу алдагдсан гэх мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, үнэлгээ, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №03/49, дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч У.А, Л.Ж нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч У.А, Л.Ж нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч У.А, Л.Ж нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч У.А, Л.Ж нарт оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,

Шүүгдэгч У.А, Л.Ж нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч У.А, Л.Ж нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугааргүй, 162 FMJCE062855 моторын дугаартай, LXYPCKL09EO202063 арлын дугаартай “Мустанг-5” маркийн урд дугуйгүй, урд талын гэрэл дохионууд байхгүй, жолоодох руль байхгүй, судрын хамгаалах төмрүүд эвдэрч салсан, хуучин мотоцикль нь шүүгдэгч Л.Жы өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Л.Ж, У.А, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Жы өмчлөлийн улсын дугааргүй, 162 FMJCE062855 моторын дугаартай, LXYPCKL09EO202063 арлын дугаартай “Мустанг-5” маркийн урд дугуйгүй, урд талын гэрэл дохионууд байхгүй, жолоодох руль байхгүй, судрын хамгаалах төмрүүд эвдэрч салсан, хуучин мотоцикль 1 ширхгийг улсын төсөвт шилжүүлж, 

Шүүгдэгч У.А, Л.Ж нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг, 

Мөн шүүгдэгч У.А, Л.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирол төлбөрт хохирогч *******т 1000000 төгрөг төлсөн, хохирогч *******ид 1 тооны адууг нь буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг, 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.А, Л.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн У.А, ******* овгийн Л.Ж нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн У.А, ******* овгийн Л.Ж нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч У.А, Л.Ж нарт оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч У.А, Л.Ж нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А, Л.Ж нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах, шүүгдэгч У.А, Л.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Г-д 1000000 төгрөг төлсөн, хохирогч Г.Н-д 1 тооны адууг нь буцаан өгсөн, хохирогч нар нь, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Л.Жы өмчлөлийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.А, Л.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.А, Л.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.