| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2019/00120/э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 128
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан, Б.Хандмаа,
Шүүгдэгч Ч.Ж, Ө.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ч. Ж, ******* овогт Ө.З нарт холбогдох эрүүгийн 1826004820076 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт Ч. Ж
2. Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт Ө.З
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Ж, Ө.З нар нь бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж 10 грамм ашигт малтмал буюу алт олборлож, байгаль орчинд 20.601.009.81 төгрөгийн /алтны үнэлгээ 746.600 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирол 10.070.089.81 төгрөг, усны хохирол 9.784.320 төгрөг болно/ хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ө.З шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 23-ны үед ажил эхэлсэн. Ч.Ж-тэй ярьж чамд ажилчид байна уу? гэсэн. Би Ч.Ж-гээс цаана тусдаа наадмын үед “*******” аманд 1 экскаватор, 1 ковш, 1 машин аваачсан байсан юм. М ахтай гэрээ хийнэ гээд ярьчихсан байсан чинь тэр гэрээ хэлэлцээр нь бүтээгүй. 1 сар болоод буусан. 2018 оны 09 дүгээр сарын 23-ны үед Ч.Ж дээр очиход ажилчид байхгүй гэж байсан. Манайх бас цөөхөн хүнтэй 6-7 ажилчид л байсан. Тэгээд ажиллах гэсэн боловч техник хэрэгсэл нь дутаад. Би ахынхаа экскаваторыг түрээслэх санаатай ******* сумаас аваад очсон. Тэгээд тэр нь ус гоожоод сайн ажиллахгүй байсан. Өдөрт 1-2 цаг ажилладаг байсан. Ковш, дизель хоёроо дундаа түрээслэдэг байсан. Буу нь Ч.Ж-ийн буу байсан. Буугаа сүүлд газар хөлдсөн хойно авах гээд татаж байгаад эвдэлсэн...” гэв.
Шүүгдэгч Ч.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 23-ны үеэр гэр болон техник хэрэгсэлээ Өвөрхангай аймгийн ******* сумын “*******” гэдэг газар барьсан. Тэндээ тоног төхөөрөмжөө угсраад ажиллаж эхлэх гэхэд экскаватор эвдэрээд экскаватораа засаад шугамаа татаад ажил эхлэх гэсэн боловч ажилчид олдохгүй, ажилчид олдохоор ковш олдохгүй байсан. Нийтдээ 7 хоног ажилласан. Өдөрт 1-2 цаг л ажилладаг байсан цагийг нь тодорхойлох юм бол 48 цаг буюу 2 өдөр ажилласан. Гарсан алтаа өдөр өдөрт нь зараад хоол хүнс түлш шатахуундаа хэрэглээд дуусдаг байсан. Намар орой болоод ажил дуусаад буухад ковшоо нөгөө хүн нь өрөндөө аваад явсан. Дизелээ тэр хавийн хүмүүсээс түрээслэж байсан хүмүүст нь буцаагаад өгсөн. Эксковатораа сумын төв рүү оруулсан. Буугаа зарим нэг нь хөлдүү байсан болохоор хаяад заримыг нь авсан. энэ 8386УБ улсын дугаартай Daewoo Solar 280LC-III маркийн эксковатор нь “*******” ХХК-ний нэр дээр байдаг. Төмөрсүх гэж хүнд өр зээлэндээ өгчихсөн. Би өөрийн нэр дээр шилжүүлж авах гэхээр энэ компани нь өмнө шүүх дээр асуудалтай байсан бөгөөд битүүмжлэгдсэн эд хөрөнгө байсан учраас шилжүүлэх боломжгүй боломжгүй болчихоод байгаа юм. Иймд эксковаторыг өмчлөгчид нь өгч үнийг нь гаргуулж өгнө үү...” гэв
Хохирогч Х.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ч.Ж, Ө.З нар нь 2019 оны 09 дүгээр сарын 21-нээс 2019 оны 10 дугаар сарын 11-ийг хүртэл ******* сумын 6 дугаар багийн нутаг “*******” гэдэг газар ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр 20 хоногийн хугацаанд ашигт малтмал олборлосон зөрчил гаргасан. Үйл ажиллагаа явуулахдаа газар, газрын хэвлий хөрсний орчинд 1.070.989 төгрөгийн хохирол учруулж, усны нөөцөд 9.784.310 төгрөг нийтдээ 19.854.409 төгрөгийн хохирол учруулсан одоогийн байдлаар төлбөр төлөгдөөгүй. Уг 2 иргэн хохирол төлөхөө илэрхийлж 50 хувийг нь 1 жилийн дотор буюу 2020 оны 07 дугаар сарын 01-ны дотор үлдсэн 50 хувийг нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна гэсэн хүсэлт гаргасан байгаа. Энэ саналыг сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс боломжийн хугацаа юм гэж гэрээ хийсэн байгаа. Уг хохирлыг 2 жилийн хугацаанд төлөхөө илэрхийлсэн тул хохирлын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байна ...” гэв.
Хохирогч Х.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн "...Ч.Ж, Ө.З нар нь техникээ хамтруулж хамт нэг газар үйл ажиллагаа явуулж байсан. ...Иргэн Ч.Ж, Ө.З нар нь анх буухдаа үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хамтран ашигт малтмал олборлох үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн ******* сумын “*******” 6 дугаар багийн нутаг “Шар суваг”, “Бүргэдэй” гэх газруудын дунд “*******”-ийн гол дагасан талбайд зөвшөөрөлгүй газар хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан. Тухайн үед би ажилтай Улаанбаатар хотод уурхайн хэрэгт хохирогчоор оролцож яваад 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* сумын цагдаагийн хэсгийн алба хаагч нар болох Сугаржав, Хушхүү, олон нийтийн цагдаагийн ажилтан Мягмарбаатар нарын хамт явахдаа илрүүлж үйл ажиллагааг нь зогсоосон...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 17-18, 136-137-р хуудас/,
Гэрч Д.С-н мөрдөн байцаалтанд өгсөн "...2018 оны 07 дугаар сарын дундуур Ө.З нь ******* сумын “*******” 6 дугаар багийн “Шар суваг” гэх газар гэр болон техникээ буулгачихсан засвартай гээд ажилчид нь байсан. ...Тухайн газар нь хууль бусаар ашигт малтмал олборлох гэж байна гэж удаа дараа албан мэдэгдэл өгч байсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын дундуур албан ажлаар *******эд явахад гэр техник хэрэгслээ Ө.З буулгачихсан нүүсэн байсан. Үүнээс хойш анх байсан газраасаа доош Ч.Ж, Д.А, Ө.З нар нь нэг дор уурхайн кемпээ буулгачихсан байхаар нь ажиллаж болохгүй газрыг чөлөөл гэж удаа дараа мэдэгдэл өгч нүүхийг шаардсан. Тухайн үед үйл ажиллагаагаа эхлээгүй уурхайн гэр техникээ байрлуулсан байсан. Манай сумын байгаль хамгаалагч сүүлд нь шалгалтаар яваад ажиллаж байгаа зөрчлийг нь илрүүлж албан бичгээр цагдаагийн газарт гомдол, мэдээллийг шилжүүлсэн байсан. Би 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн одоо Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажлыг хийхгүй байгаа. ...Тухайн газар нь ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй талбай..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 139-140-р хуудас/,
Гэрч Э.О-н мөрдөн байцаалтанд өгсөн "... авто ачигч механизм нь /ковш/ манай “Хустын ургац” ХХК-ийн өмч. Ж гэдэг хүн нь 8.000.000 төгрөгөнд 6 сарын хугацаатай барьцаанд тавьсан сар бүр эргэн төлөгдөх хувиар тавьж зээл авсан боловч одоогоор эргэн төлөлтөө хийгээгүй. ...эргэн төлөлт хийгдээгүйн улмаас 11.306.000 төгрөг төлөх ёстой. Уг техник манай компанийн өмчлөлд байгаа. Уг эксковаторыг ******* сумын төвд байхад нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хураан авсан. ...Тухайн үед уг ковшыг Жигжидсүрэн ******* сумын төвд хашаанд байлгаж байхад нь бид нар очиж авч байсан юм " ... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 32-33, 202-р хуудас/,
Гэрч О.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн "...Би 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр одоо өдрийг нь санахгүй байна Ч.Ж, Ө.З нар намайг дуудаад *******эд хэд хоног түрээсээр ажиллаад өгөөч гэхээр нь би очсон. Намайг очиход Ө.З, ах Ундрахынхаа эксковаторыг авчирсан гээд ажиллуулах гээд эвдрээд ажиллаагүй зогсоод янзлах гэж байгаа гээд 2 хоноод тэгээд би ажилтай байна гээд буцаад явчихсан. Би тэнд өөрийн эзэмшлийн “Хино” маркийн ачааны автомашинтай очсон. Уг машин одоогоор “Транс капитал” Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа, би зээл аваад барьцаанд нь тавьчихсан зээл хэвийн төлөлттэй яваа. ...Ж-н 1 эксковатор байсан, тэр нь мөн л эвдэрсэн гээд ажилчид нь ухаад сууцгааж байсан. Тэрийг нь эвдэрсэн гээд Зэвгэ ах техниктэй байсан. ...Тусгай зөвшөөрөл байсан эсэхийг мэдэхгүй, хүрээд ир түрээсээр өдөр өдөрт нь өгнө гэхээр нь би очсон. ...эксковаторууд нь эвдрээд ажиллаагүй би буцаад явсан. ...хэд хоног ажилласныг мэдэхгүй" ... гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 37-38-р хуудас/,
Гэрч Т.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн "... эксковаторыг Ж надаас зээлж авсан мөнгөнийхөө өрөнд өгсөн байгаа. Өмнө нь Жигжидсүрэн надаас 30 гаран сая төгрөг зээлж авсан. Тэр мөнгөө төлж чадахгүй болохоор надад өгсөн. 2018 оны 10 дугаар сарын үед байх уурхай буухдаа надад өгчихөөд явсан. ...Энэ эксковатор албан ёсоор миний нэр дээр шилжсэн зүйл байхгүй. Ж надад өрөндөө өгчихсөн юм " гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-р хуудас/,
Гэрч Б.С-н мөрдөн байцаалтанд өгсөн "...Энэ ковш миний өөрийн эзэмшлийн техник байгаа юм. Жигжидсүрэн 2018 оны 03 дугаар сарын үед байх надаас 50.000.000 төгрөг зээлсэн байсан. Энэ өрөндөө ковш болон “Хово” маркийн тээврийн хэрэгслийг миний нэр дээр шилжүүлээд өрөндөө өгчихөөд өөрсдөө ашиглаж байсан юм. Эдгээр техник хэрэгслийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр миний нэр дээр шилжүүлж тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь гаргуулсан байгаа" гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 85-р хуудас/,
Гэрч Л.У-н мөрдөн байцаалтанд өгсөн "...Би ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Бор хошуу” гэх газар ажиллаж байгаад ажилд дуусаад буугаад ирсэн байхад Ө.З, Ч.Ж нар ирээд манай эксковаторыг түрээсээр ажиллуулах талаар надаас гуйгаад байсан юм. Тэгэхээр нь зөвшөөрөөд өгч явуулаад маргааш нь надруу экскэ чинь болохгүй байна гэсэн. Тэгээд очиж үзэхэд моторын илүүдлээр тос гойжоод байхаар нь би мотор нь цохих гээд байна гээд буцаагаад сумын төв рүү авч ирэх гэсэн боловч ачих машин олдоогүй болохоор хонуулаад маргааш нь сумын төвд авч ирсэн юм" ... гэсэн мэдүүлэг, / 1 дүгээр хх-ийн 143-144-р хуудас/,
МОНСЛОВ” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18/110 дугаартай албан бичигт дурдсан шинжээчийн... Иргэн Ө.З, Ч.Ж нар нь нийт 2684.64 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018.11.17-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбай нь хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. /АМГТГ-ын 2018.11,27-ны өдрийн 7/7983 тоот албан бичгийг хавсаргав./ Иргэн Ө.З, Ч.Ж нар нь нийт 2684.64 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 17- ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. ...Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр нь тооцож үзлээ. /Хохирлын нийт хэмжээ 4.107.834.02 төгрөг/ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, 5, 5 дахь хэсгийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг 10.070.089.81 төгрөгөөр тогтоосон. Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.З, Ч.Ж нарын хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөн журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай бүтэн давхцалгүй байна. БОАЖЯ-ны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 066/8356 дугаар бүхий албан тоотыг хавсаргав. ...гэсэн дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 48-62-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын усны нөөцийн ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн *******гийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан... Өвөрхангай аймгийн ******* 6 дугаар багийн нутаг Өвөрбүргэдэй хэмээх газарт Ө.З, Ч.Ж нар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа ус ашиглах зөвшөөрөлгүй, *******ийн голоос гадаргын ус ашиглан үйл ажиллагаа явуулсан болно. Ө.З, Ч.Ж нар тусгай зөвшөөрөлгүйгээр 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл /20 хоног/ үйл ажиллагаа явуулсан байна. Агаарын саатал, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл зэрэг шалтгаанаар ажиллаагүй хоногуудыг хасч 5 хоног ажилласнаар тооцож усны нөөцөд учруулсан хохирлын хэмжээг тогтоов. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А-388 дугаар тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг ашиглан тооцсон болно. ...Ө.З, Ч.Ж нар хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаандаа усны нөөцийг зөвшөөрөлгүй ашигласны улмаас усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ 9.784.320 төгрөг /есөн сая долоон зуун наян дөрвөн мянга гурван зуун хорин төгрөг/-ийн хохирол учруулсан гэж үзэж байна. /1 дүгээр хх-ийн 68-69-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №04/10 дугаартай үнэлгээний тайлан, “Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд олборлосон гэх 10 грамм ашигт малтмал болох байгалийн алт нь 746.600 төгрөгийн үнэтэй болохыг үнэлгээний тайланд тусгасан” /1-р хх-ийн 103-105-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 08-12 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 33-36/,
Эд мөрийн баримтаар хураан авах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 37 дугаар хуудас/,
“Монслов” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18/110 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 48-62 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /1 дүгээр хх-ийн 111-112-р хуудас/,
№01751663 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх-ийн 36 дугаар хуудас/,
№02296314 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар / 1 дүгээр хх-ийн 40 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаар албан бичиг /2 дугаар хх-ийн 21 дүгээр хуудас/
“*******” ХХК-ний 2019-06-05-ны өдрийн 06/42 дугаартай албан бичиг /2 дугаар хх-ийн 22 дугаар хуудас/
Шүүгдэгч Ө.З-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд / 1 дүгээр хх-ийн 224-241 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Ж-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд / 1 дүгээр хх-ийн 239 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ө.Зэвгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 дүгээр хх-ийн 224 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ө.З-н “Хаан банк” дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1 дүгээр хх-ийн 247-250 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Ж-ийн “Хаан банк” дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 2 дугаар хх-ийн 108-110 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Ж-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 дүгээр хх-ийн 1-14 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэх,
“Монгол санхүү бүртгэл” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэх,
“Монслов” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 12/09 дугаартай нэхэмжлэх,
Шүүгдэгч нар нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой тохиролцсон тухай тэмдэглэл зэрэг болно.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Ч.Ж, Ө.З нар нь бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж 10 грамм ашигт малтмал буюу алт олборлож, байгаль орчинд 20.601.009.81 төгрөгийн /алтны үнэлгээ 746.600 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирол 10.070.089.81 төгрөг, усны хохирол 9.784.320 төгрөг болно/ хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч 10 грамм алтны үнэ 746.600 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж хохирлоос хасч хохирогчид 19.854.409.81 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.З, Ч.Ж нь бүлэглэж бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаль орчинд /10.070.089.81 мөнгө, усны хохирол 9.784.320 төгрөг/ нийт 19.854.409.81 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ө.З, Ч.Ж нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Х.Л /1 дүгээр хх-ийн 17-18, 136-137-р хуудас/, гэрч Д.С/1 дүгээр хх-ийн 139-140-р хуудас/, гэрч Э.О /1 дүгээр хх-ийн 32-33, 202-р хуудас/, гэрч О.Г / 1 дүгээр хх-ийн 37-38-р хуудас/, гэрч Т.Т /1 дүгээр хх-ийн 44-р хуудас/, гэрч Б.С / 1 дүгээр хх-ийн 85-р хуудас/, гэрч Л.У / 1 дүгээр хх-ийн 143-144-р хуудас/ нарын мэдүүлгүүд, МОНСЛОВ” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18/110 дугаартай албан бичигт дурдсан шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 48-62-р хуудас/, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын усны нөөцийн ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн *******гийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 68-69-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №04/10 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 103-105-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 08-12 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 33-36/, Эд мөрийн баримтаар хураан авах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2 дугаар хх-ийн 37 дугаар хуудас/, “Монслов” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18/110 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-62 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол / 1 дүгээр хх-ийн 111-112-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзэв.
Шүүгдэгч ******* овогт Ч.Ж, ******* овогт Ө.З нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ч.Ж, Ө.З нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Ж, Ө.З нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хохирол нөхөн төлөхөө харилцан тохиролцсон тухай тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.Ж, Ө.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч Ч.Ж, Ө.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Ч.Ж-г долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар, ******* овогт Ө.З-г зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-д оногдуулсан долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял, Ө.З-д оногдуулсан зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 1 жил 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж, Ө.З нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ж-с 9.784.320 төгрөг, шүүгдэгч Ө.З-с 9.784.320 төгрөг тус тус гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт олгуулж тус байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Өвөрхангай аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт даалгаж,
Шүүгдэгч Ч.Ж нь 9.784.320 төгрөг, шүүгдэгч Ө.З 9.784.320 төгрөг тус тус хохирогчид 2021 оны 07 дугаар сарын 01-ны хооронд 2 хувааж нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.Ж-н өмчлөлийн Daewoo Solar 280LC-III маркийн эксковаторыг улсын орлогод оруулах, мөн ковшны үнэ 10.000.000 төгрөг, усан буу дизель моторын үнэ 6.000.000 төгрөг нийт 16.000.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 грамм алтны үнэ 746.600 төгрөг, нийт 16.746.600 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Ч.Ж-ээс 8.373.300 төгрөг, шүүгдэгч Зэвгээс 8.373.300 төгрөг гаргуулж улсын орлого болгохыг тус тус дурьдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн хөлс 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Ж-ээс 1.000.000 төгрөг, шүүгдэгч З-с 1.000.000 төгрөг гаргуулж “Монгол санхүү бүртгэл” ХХК-д 600.000 төгрөг “Лэндс” ХХК-д 400.000 төгрөг, “Монслов” ХХК-д 1.000.000 төгрөг тус тус олгохыг,
Шүүгдэгч Ч.Ж, Ө.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдолгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
Шүүгдэгч Ч.Ж нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...энэ 8386УБ улсын дугаартай Daewoo Solar 280LC-III маркийн эксковатор нь “О” ХХК-ний нэр дээр байдаг. Төмөрсүх гэж хүнд өр зээлэндээ өгчихсөн. Би өөрийн нэр дээр шилжүүлж авах гэхээр энэ компани нь өмнө шүүх дээр асуудалтай байсан бөгөөд битүүмжлэгдсэн эд хөрөнгө байсан учраас шилжүүлэх боломжгүй боломжгүй болчихоод байгаа юм. Иймд эксковаторыг өмчлөгчид нь өгч үнийг нь гаргуулж өгнө үү” гэж мэдүүлж байгаа ч Daewoo Solar 280LC-III маркийн эксковатор нь шүүгдэгч Ч.Ж-ийн өмчлөлийнх болох нь “О” ХХК-ний 2019-06-05-ны өдрийн 06/42 дугаартай “манай компани нь өөрийн эзэмшлийн Daewoo Solar 280LC-III маркийн эксковаторыг 2010 онд иргэн Ж-д худалдсан нь үнэн бөгөөд ямар нэгэн үлдэгдэл төлбөрийн тооцоогүй болно. Манай компанийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоолохгүй” гэсэн албан бичиг, шүүгдэгчийн өөрийнх нь тус эксковаторыг 2010 онд худалдаж авсан гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Мөн тус эксковаторыг битүүмжилсэн шүүгчийн захирамж болон энэхүү эксковатортой холбоотой маргаан байгаа талаарх нотлох баримт байхгүй байх тул 8386УБ улсын дугаартай Daewoo Solar 280LC-III маркийн эксковаторыг шүүгдэгч Ч.Ж-ийн өмчлөлийн эксковатор гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ч.Ж, Ө.З нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 1.8, 1.9, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ч.Ж, ******* овогт Ө.З нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Ч.Ж-г долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар, ******* овогт Ө.З-г зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-д оногдуулсан долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял, Ө.Зд оногдуулсан зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 1 жил 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж, Ө.З нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Ч.Ж, Ө.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ж-ээс 9.784.320 төгрөг, шүүгдэгч Ө.Зэс 9.784.320 төгрөг тус тус гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт /Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Өвөрхангай аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт даалгаж/ олгуулж, шүүгдэгч Ч.Ж нь 9.784.320 төгрөг, шүүгдэгч Ө.З 9.784.320 төгрөг тус тус хохирогчид 2021 оны 07 дугаар сарын 01-ны хооронд 2 хувааж нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж-н өмчлөлийн Daewoo Solar 280LC-III маркийн эксковаторыг улсын орлогод оруулах, мөн ковшны үнэ 10.000.000 төгрөг, усан буу дизель моторын үнэ 6.000.000 төгрөг нийт 16.000.000 төгрөг, 10 грамм алтны үнэ 746.600 төгрөг, нийт 16.746.600 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Ч.Ж-ээс 8.373.300 төгрөг, шүүгдэгч Зэвгээс 8.373.300 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн хөлс 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Ж-ээс 1.000.000 төгрөг, шүүгдэгч З-с 1.000.000 төгрөг гаргуулж “Монгол санхүү бүртгэл” ХХК-д 600.000 төгрөг “Лэндс” ХХК-д 400.000 төгрөг, “Монслов” ХХК-д 1.000.000 төгрөг тус тус олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ж, Ө.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Ж, Ө.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.