| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 316/2025/01214/И/Т |
| Дугаар | 208/МА2026/00030 |
| Огноо | 2026-06-10 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 208/МА2026/00030
Б.О*******, Д.Д******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 316/ШШ2026/00078 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.О*******, Д.Д*******
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Э******* ******* *******, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Э******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 8 дугаар сарын цалинг үндэслэлгүй буруулсныг тогтоолгох, цалин, н******* даатгалын шимтгэл, э******* ******* даатгал гаргуулах,
Хэргийг нэхэмжлэгч Д.Д******* ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга:
“Миний бие Сэлэнгэ аймгийн э******* ******* газрын Н******* э******* ******* төвд С тандалт сэргийлэлт хариуцсан албан хаагчаар 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан ажиллаж байна. Гэтэл надад ямар ч хэлж мэдэгдсэн зүйлгүйгээр 8 дугаар сарын цалин 2025 оны 8 дугаар сарын 21-ны өдөр 7 хоногийн цалин буюу 437,642 төгрөгийн-цалин олгосон. 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр э******* ******* газрын бичиг хэргийн ажилтан Б.Б “Газрын даргын түр орлон гүйцэтгэгч У.Э******* тантай уулзъя гэнэ” гэж залгахад би “Е-мэйл хаягаар маань ирсэн цалингийн мэдээллээ хараад хөдөлмөрийн харилцаа дуусгаж байгааг ойлголоо, уулзах шаардлага байхгүй. Тушаал шийдвэр гарсан бол е мэйлээр авъя” гэдгээ хэлсэн. Үүнээс хойш надад албан ёсоор нэг ч удаа мэдэгдээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал ирээгүй байна.
Мөн бид цалингийн асуудлаа шийдвэрлүүлэхээр Э******* ******* газрын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөдөл гаргасан боловч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар шийдвэрлэхээс татгалзсан хариуг тус сарын 22-ны өдөр бидэнд и*******сэн.
2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст өргөдлөө өгөөд э******* ******* ******* дээр явж байхад хүний нөөцийн мэргэжилтэн таарч “Гарын үсэг зуруулах гэсэн юм” гээд мэдэгдэх хуудас харуулахад хуудастай танилцсаны дараагаар гарын үсэг зурахгүй гэж би хэлсэн.
Иймд хариуцагч Э******* болон Сэлэнгэ аймгийн Э******* ******* газраас 8 дугаар сарын цалингийн үлдэгдэл 676.912 төгрөг, 9 дүгээр сарын цалин болох 1.171.579 төгрөг н******* даатгалын төлөлтөө хийлгүүлэх, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.
Хариуцагч У.Э******* нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
“Миний бие Сэлэнгэ аймгийн Э******* ******* газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар томилогдож ажилласан.
Нэхэмжлэгч Д.Д******* нь газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр тушаалаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэх тухай” тушаалаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 07 дугаар сарын 26- ны өдрийн 120 дугаар тогтоолоор батлагдсан “С арга хэмжээний 2023-2026 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах зорилгоор Н******* э******* ******* төвийн С тандалт, сэргийлэлт хариуцсан албан хаагчийн үндсэн орон тоон дээр гэрээгээр ажиллахаар томилогдож 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан ...Д.Д******* ийн ажил үүргээ гүйцэтгэсэн, гүйцэтгээгүйгээс үл хамаарч 2025 оны 07 дугаар сард тушаалд тусгагдсан ажлын хоногийг 100% бодож цалинг олгосон, аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар “Э******* ******* газрын бүтэц, орон тоонд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” захирамжаар батлагдсан бүтэц, орон тооноос хэтэрсэн гэрээт ажилтан ажилд томилгоожуулсан, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т тусгагдсан батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах заалтыг зөрчсөн тул 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж цалинг түр зогсоож тухайн сард ажлын 7 хоног ажилласнаар тооцож цалинг олгосон.
Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын *******т 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 608 дугаар албан тоотоор байгууллагын санхүүд хөндлөнгийн хяналт хийлгэх хүсэлтийг хүргүүлж, тус газраас 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 413 дугаар албан тоотоор Хянан шалгах түр хорооны шийдвэр болон хуульд заасан үндэслэлээр төлөвлөгөөт бус аудит хийж гүйцэтгэдэг тул хяналт шалгалт хийх боломжгүй гэсэн хариуг и*******сэн.
Монгол Улсын Э******* ******* сайд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Засаг даргатай байгуулсан 2025 онд хамтран ажиллах гэрээний 4 дүгээр хэсгийн 4.8-т тусгагдсан заалтын хэрэгжилтийг хангуулж Засаг даргын эрхлэх асуудлын ******* болох Санхүүгийн хяналт, дотоод аудитын *******т Э******* ******* газрын санхүүгийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг холбогдох хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан журмын дагуу хийлгэх чиглэл өгөх хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 630 дугаар албан тоотоор аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид хүргүүлж, эрхлэх асуудлын *******т асуудлыг шийдвэрлэх албан тоотоор чиглэл хүргүүлсэн боловч тайлбар гаргах хүртэл хугацаанд хариуг манай байгууллагад и*******ээгүй байна.
Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны санхүүгийн тайланд хийсэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаар дүгнэлт нь “Өөрчлөлтгүй дүгнэлт” гарсан боловч Санхүүгийн тайлангийн тодруулга Албан шаардлага 5.2 дугаар хэсгийн 5.2.2-т аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар батлагдсан бүтэц, орон тоог хэт*******сэн буюу төсвийн төлөвлөгөөгөөр батлагдаагүй гэрээт ажилтан ажиллуулж, цалин урамшууллын зардалд нийт 10.716.100 (арван сая долоон зуун арван зургаан мянга нэг зуун) төгрөгийг зарцуулсан байна гэж тусгагдсан, баталсан орон тоог мөрдөн, төсвийг үр ашигтай, арвилан хэмнэлттэй зарцуулж байхыг тус шаардлагад тусгасан байна.
Э******* ******* газрын даргын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдлыг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан боловч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар шийдвэрлэхээс татгалзсан хариуг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр и*******сэн гэсэн нь тус газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар “Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх комисс байгуулах тухай” батлагдсан, тус комисст Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.4 дэх заалтыг зөрчиж захиргааны бүрэлдэхүүнд багтах удирдах албан буюу Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга байсан нэхэмжлэгч Д.Д******* ийг гишүүнээр томилсон, тус тушаалд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалт, Засгийн газрын 2022 оны 153 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан нь Э******* ******* асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагч буюу Засгийн газрын гишүүн, Э******* ******* сайдын бүрэн эрхэд хамаарах заалтыг, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний ******* бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийг үндэслэл болгож гаргуугүй, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.4 дэх заалтыг зөрчиж захиргааны бүрэлдэхүүнд багтах удирдах албан тушаалтан байсан нь захиргааны актын хувьд чадамжгүй тушаал гэж үзэж байна.
Засаг даргын эрхлэх асуудлын ******* болох Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас хариу ирээгүй байгаа тул ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй, хэрэв тухайн байгууллагын санхүүгийн хяналт шалгалтаар холбогдох хууль тогтоомж зөрчигдөөгүй гэж үзсэн тохиолдолд 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс хойш цалинг олгохоор хүлээгдэж байгаа болно.
Миний бие аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар “Э******* ******* газрын бүтэц, орон тоонд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” захирамжаар батлагдсан бүтэц, орон тооноос хэтэрсэн гэрээт ажилтан ажилд томилгоожуулсан, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т тусгагдсан батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах заалтыг зөрчсөн тул 2025 оны 09 дүгэр сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Д.Д*******т хүлээлгэн өгөх үүргийг хүний нөөцийн мэргэжилтний үүргийг хариуцан гүйцэтгэж буй Н.Нарангэрэлд үүрэг өгсөн боловч хүлээж авахаас татгалзсан гэсэн тайлбар бичсэн хуулбар бүхий мэдэгдлийг өгсөн.
Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны санхүүгийн тайланд хийсэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаар дүгнэлтийн албан шаардлага 5.2 дугаар хэсгийн 5.2.2-т аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар батлагдсан бүтэц, орон тоог хэт*******сэн буюу төсвийн төлөвлөгөөгөөр батлагдаагүй гэрээт ажилтан ажиллуулсан гэдэг нь орон тооноос хэт*******ж үндсэн орон тоон дээр гэрээт албан хаагч ажиллуулахгүй байх, дүгнэлтэд тусгагдсан нэр бүхий 3 гэрээт ажилтныг чөлөөлж зөрчлөө арилгаад өөр нэмж гэрээт ажилтанг үндсэн орон тоон дээр тушаалаар гэрээ байгуулж томилгоожуулсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т тусгагдсан батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах заалтыг зөрчсөн, дээрх зөрчил нь тус хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь заалтад тусгагдсан хариуцлага тооцогдох тул холбогдох мэргэжлийн байгууллагаар хяналт шалгалт хийсний дараа шийдвэр гаргахаар хүлээгдэж байна.
Э******* ******* газрын “Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх комисс”- оос 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хариуг хүргүүлэхдээ хөдөлмөрийн маргаантай холбогдох Д.Д*******, У.Э******* нар нь тус комиссын бүрэлдэхүүнд багтсан 4 гишүүний 2 тул шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн байхад нэхэмжлэлд ирц бүрдээгүй гэх шалтгаанаар шийдвэрлэхээс татгалзсан хариуг өгсөн гэж худал тусгагдсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т ”Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус хуулийн 48.4-т энэ хуулийн 48.2-т заасныг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3 дахь заалтад тусгагдсан шийтгэлийн арга хэмжээг авна гэж заасан.
Иймд нэхэмжлэгч Б.О*******, Д.Д******* нарын гаргасан нэхэмжлэлд тусгагдсан гомдол үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй, миний бие төсвийн шууд захирагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж үзэж байгаа тул нэхэмжлэлд тусгагдсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 316/ШШ2026/00078 дугаартай шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 104 дүгээр зүйлийн 104.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Д******* ийн 2025 оны 8 дугаар сарын цалинг үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох, тухайн сарын дутуу олгосон цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, үндэслэлгүй цалин бууруулсны улмаас н******* даатгалын шимтгэл, э******* ******* даатгал төлөгдөөгүй тасарсныг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдан, ...гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Д******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Д.Д******* миний бие “байгууллагынхаа удирдах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болсон зүйл байхгүй, ажил олгогчоос надад хандаж үүрэг даалгавар өгөөгүй, намайг огтоос байхгүй мэтээр, ажиллах ёсгүй тул чамд үүрэг даалгавар, хугацаатай чиг үүрэг өгөх шаардлагагүй гэдэг байдлаар хандсан. Ямар үүрэг даалгавар өгч, би түүнийг биелүүлээгүй нь энэ хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаар огт яригдаагүй. Мөн Д.Д******* миний бие ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан зүйл огт байхгүй. Энэ талаар хариуцагч талаас болон нэхэмжлэгч надаас шүүх хуралдаанд тайлбарлаагүй, шүүх ямар баримтыг үндэслэж ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан юм байна гэж үзэж байгааг ойлгохгүй байна.
Хариуцагч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан үндэслэл нь “ажилтан Д.Д******* ажилласан, ажиллаагүй гэх талаар огт дурдаагүй бөгөөд тухайн үед ажиллаж байсан удирдах албан тушаалтан өөрөө энэ цалинг төлөх ёстой, байгууллага тушаал шийдвэр гараагүй тул ямар ч байдлаар хариуцлага хүлээхгүй” гэдэг л татгалзал байсан. Мөн хариуцагч У.Э******* ын хувьд “анхнаасaa ажиллуулах ёсгүй байсан албан хаагчийг би залруулан, төсвийн шууд захирагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн цалинг тохируулан олгож, зогсоосон” гэж татгалздаг.
Шүүх хуралдаанаар Д.Д******* хариуцагч байгууллагад ажилласан, ажиллаагүй, ажил үүргээ зүй ёсоор биелүүлсэн эсэх, цалингийн хэмжээ, ажилласан хугацаа, үүрэг даалгаврын зохих түвшний биелэлт зэрэгт зохигч огт маргаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын огт маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийг хэрхэн, ямар хугацаанд ажилласан талаар шүүх тодруулаагүй, ямар ажил үүрэг гүйцэтгэх ёстой байсан, түүнээс ямар ажил үүргийг биелүүлсэн байдал, одоо ямар ажил үүргийг гүйцэтгээгүй дутуу гэж үзэж байгаа буюу ажлын байрны тодорхойлолтыг хэрхэн биелүүлээгүй гэж үзэж байгаа байдлыг огт тодруулаагүй байтлаа “гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлс олгосон” гэж байгаа нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон.
Байгууллага өөрөө “хөдөлмөрийн гэрээгээр ажиллах” санал тавьсныг ажилтан зөвшөөрч ажил үүргээ гүйцэтгэсэн, байгууллагын дарга солигдож “ажиллах ёсгүй ажилтан” гэдэг байдлаар намайг ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй, нэг ёсондоо гэрээний үүргээ ажил олгогчоос биелүүлээгүй байдлаас хамааран Д.Д******* би ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, шүүх хуралдаанд ажил олгогчийн зүгээс “шаардлагатай учраас бид Д.Д******* ийг ажиллуулсан” гэдэг тайлбараа хэлсээр байтал иргэн Д.Д******* надад хариуцлагыг хүлээлгэж, миний хөдөлмөрлөж, цалин хөлс авах хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй учраас гомдолтой байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны 2026 оны 01 сарын 09-ний өдрийн 316/ШШ2026/00078 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг харвал тухайлбал дүгнэсэн асуудлыг харахаар хариуцагч байгууллагаас Д.Д******* ийг бид шаардлагатай болоод ажиллуулсан гэх тайлбарыг хэлдэг. Гэтэл ажилласан эсэх нь тодорхойгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэлт хийж цалин олгох боломжгүй байна гэдэг асуудал гарсан. Тухайн үед ажиллаж байсан удирдах албан тушаалтан нь өөрөө та өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллах ёсгүй хүн байсан байна гэх байдлаар маргадаг. Гэтэл үндсэн байгууллагаас татгалзал огт ирдэггүй. Энэ байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. ... Д.Д******* ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 42.1.6, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү хэмээн давж заалдах шатны шүүхээс хүсэж байна” гэв.
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...2025 оны 9 сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулъя, э******* ******* даатгал, н******* даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагыг э******* ******* *******т холбогдуулж гаргаад байна гэж ойлгохоор байгаа. Э******* ******* газраас уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр У.Э******* Э******* ******* газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд У.Э******* нь ямар нэгэн тушаал шийдвэр гаргуулалгүйгээр тухайн үед ажиллаж байсан Б.О******* болон Д.Д******* нарыг ажлаас чөлөөлсөн байсан. .... Э******* ******* ******* Д.Д******* ийн өмнө ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Тийм учраас Э******* ******* газрыг уг нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлүүлэх нь зохистой гэсэн байр суурьтай байна. ...ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр уг хоёр ажилтныг ажлаас халж байгаа нөхцөл байдал нь Э******* ******* *******тай холбоогүй гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Д.Д******* нь 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Э******* ******* газрын дарга Одтой бүтэн бус ажлын цагаар ажиллах гэрээ байгуулсан байдаг. Бүтэн бус ажлын цаг юу вэ гэдгийг Хөдөлмөрийн хуулийн 66 дугаар зүйлд тодорхой заасан. Энд хөдөлмөрийн гэрээнд хичнээн цаг ажиллах вэ, үндсэн цагаас бага цагаар ажиллахыг ойлгоно. Ажлын байр дээрээ хаана, хэрхэн яаж ажиллах талаар хөдөлмөрийн гэрээ дээр тодорхой байх ёстой. Гэтэл уг гэрээ тодорхой бус. Бүтэн цагаар цалин олгох гэрээтэй мөртлөө ажлын байр дээр нэг ч удаа ирдэггүй. Бүтэн бус ажлын цаг нь ажлын байр дээр ирж ажиллах тухай байсан. ... Ажил олгогч ямар шаардлага тавьсан бэ гэхээр бүтэн бус ажлын цагаар та ажиллана гэх шаардлага тавьсан. Ажилласан цагийн хөлсийг төлнө гэсэн шаардлагыг тавьсан. ... Тухайн ажилтан маань өөр ******* ажил эрхэлдэг. Үндсэн ажил нь Сэлэнгэ аймгийн эмнэлэгт байдаг. Энэ талаар өөрөө хүлээдэг. Зэрэгцэн ажиллах гэрээг байгуулж байгаа тохиолдолд ажлын бус цагаар зэрэгцэн ажиллах гэрээ байгуулж болно. Тийм учраас ажлын бус цагаар хэдээс хэдний хооронд ажиллаж байсан бэ гэдэг байдал огт байхгүй. Цагийн бүртгэлээр гарч ирдэггүй. Тийм учраас уг ажилтан үндсэндээ давхар цалин авч завшсан үйлдэл болоод өөрөөр хэлбэл төсвийн захиран зарцуулалтыг үнэгүйдүүлсэн, давуу байдал бий болгосон болчихож байгаа юм. Тухайн байгууллагад огт ажил үүрэг гүйцэтгэдэггүй атлаа цалин хөлсийг бүтэн цагаар ажилласан ажилтны цалин авдаг. Энэ асуудал нь хоёр төрийн байгууллагад зэрэгцэн ажлын байр дээр Д.Д******* нь ажиллаж байна гэсэн маш ойлгомжгүй зүйл байсан учраас ажил олгогчийн зүгээс уг шаардлагыг тавьж гэрээний асуудлыг шийдвэрлэх гэж зорьсон. Тийм учраас анхан шатны шүүх шийдвэртээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Ажил үүрэг гүйцэтгээгүй гэдэг дээр маргаагүй гэж ярьж байна. Бид хамгийн их маргаж байгаа зүйл нь энэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...анхнаасаа төрийн жинхэнэ албан хаагч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс нэгэн зэрэг нэхэмжлэл гаргачихсан байсан. Хариуцагчаа нэг тодорхойлоод ороод ирчихсэн. Бид нар Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг баримталж тайлбар гаргаж шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг тусгаарласан. Төрийн албан хаагч яагаад хөдөлмөрийн гэрээгээр ажилд орсон хүнтэй нэг нэхэмжлэл гаргаад нэг хариуцагчийг татаад байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн гэж анхан шатны шүүх тодорхой тайлбарлаж хэлсэн. Тийм учраас Б.О*******д холбогдуулж гаргасан маргааныг эцэслэн шийдвэрлэгдсэн байгааг дурдаж хэлье гэж бодож байна гэв.
Хариуцагч У.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...би өөрийнхөө хувьд төрийн өмнөөс хуулийн хэрэгжилтийг хангуулахыг зорьж ажилласан. Нэхэмжлэгч болон Э******* ******* газрын өмгөөлөгчийн хэлж байгаа шиг ямар нэгэн байдлаар ажлын байранд ялгаварлан гадуурхалт үүсгээгүй. Ямар нэгэн байдлаар захиргааны акт гаргаагүй. Би Д.Д******* тэй уулзъя гэж залгасан ч утсаа аваагүй. Зурвас бичсэн, хүний нөөцөөр залгуулсан, сүүлд нь бичиг хэргийн ажилтнаар дамжуулж холбогдоход уулзах шаардлага байхгүй гээд уулзаагүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан байна. Хоёр өмгөөлөгчтэйгөө байр суурь нэг байна гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Э******* ******* *******, Сэлэнгэ аймгийн Э******* ******* газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Э******* нарт холбогдуулан “...2025 оны 8 дугаар сарын цалинг үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох, тухайн сарын дутуу олгосон цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, үндэслэлгүй цалин бууруулсны улмаас н******* даатгалын шимтгэл, э******* ******* даатгал төлөгдөөгүй тасарсныг нөхөн төлүүлэх” тухай гомдлыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нараас нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.О******* нь төрийн жинхэнэ албан хаагч болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Б.О******* ийн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 218 дугаартай захирамжаар тус хэргээс тусгаарласан шийдвэрлэсэн байна.
Ингэснээр Д.Д******* ийн гомдол бүхий хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 78 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Э******* ******* *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байхдаа ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэсэн үндэслэлээр түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Д.Д******* болон түүний өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргажээ.
3.Хэргийг судлан үзвэл:
Сэлэнгэ аймгийн Э******* ******* газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэх тухай” тушаалаар “С ” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор нэхэмжлэгч /их эмч/ Д.Д******* тэй Н******* э******* ******* төвийн С тандалт, сэргийлэлт хариуцсан албан хаагчийн үндсэн орон тоон дээр гэрээгээр ажиллахаар 1 жилийн хугацаагаар гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан ба Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Э******* ******* газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгчээр У.Э******* томилогдсоноор тухайн байгууллага орон тооноос хэтэрсэн гэрээт ажилтан ажилд томилсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлснээр нэхэмжлэгч Д.Д******* нь ажил үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдал үүссэн байна.
Хариуцагчаас нэхэмжлэгч Д.Д******* тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон эрх зүйн ямар нэгэн акт гаргаагүй, нэхэмжлэгч Д.Д******* нь мэдэгдэл хүргүүлсэн гэх хугацаанаас хойш ажил үүргээ гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгээгүй шалтгаанаа ажил олгогчоос ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангаагүй гадуурхсан гэж тайлбарладаг бол ажил олгогч нь батлагдсан орон тооноос хэтэрсэн, түүний үүргийг өөр ажилтнаар гүйцэтгүүлсэн гэж тайлбарлажээ.
4.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Д******* нь 2025 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байх ба 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох мэдэгдлийг хүргүүлж түүнийг үүрэгт ажлаа хийх боломжийг олгоогүй болох нь тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т зааснаар гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн 2025 оны 08 дугаар сарын дутуу авсан цалин 822,358 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул хариуцагч Сэлэнгэ аймгийн Э******* ******* газраас дутуу олгосон цалинг гаргуулж нэхэмжлэгч Д.Д******* т олгох үндэслэлтэй гэж үзлээ.
5.Ажил олгогч Сэлэнгэ аймгийн Э******* ******* ******* нь Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хурлын 120 дугаартай тогтоолоор баталсан “С ” арга хэмжээ батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар Э******* ******* хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж хяналт тавих үүргийг хүлээлгэсэн байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Э******* ******* газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэх тухай” тушаалаар “С ” арга хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор /их эмч/ Д.Д******* тэй Н******* э******* ******* төвийн С тандалт, сэргийлэлт хариуцсан албан хаагчийн үндсэн орон тоон дээр гэрээгээр ажиллахаар 1 жилийн хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэж хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Тухайн үед нэхэмжлэгч Д.Д******* нь Сэлэнгэ аймгийн эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Э******* ******* *******тай Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан “Зэрэгцсэн” хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.
Тус гэрээний онцлог нь ажилтан болон нэмэлт ажил олгогч харилцан тохиролцож гэрээг хэдийд ч дуусгавар болгож болох бөгөөд гэрээнд заасан хугацаа дуусснаар талууд үүргээ биелүүлж дуусгавар болдог.
Хэргийн зохигчийн хооронд байгуулсан “Зэрэгцсэн” хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болсон эсэх талаар маргаж байгаа бөгөөд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ нь хоорондын үл ойлголцлоос болж ажилтан гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж чадаагүйн улмаас тодорхой хугацаанд үргэлжлээгүй, гэрээг талууд дүгнээгүй боловч “С ” арга хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс өөр эмч ажилуулсан талаар хариуцагчаас гаргасан тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.
Тодорхой зорилго бүхий хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан төдийгүй тухайн гэрээний зорилго биелэгдсэн байх тул ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан гэрээний талаар эрх зүйн ямар нэгэн акт гараагүй боловч дээрхи гэрээ нь дуусгавар болсон гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж нэхэмжлэгчийн 2025 оны 09 сараас шүүхийн шийдвэр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тухайн хугацааны н******* даатгалын болон э******* ******* даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч Б.О*******, Д.Д******* нар нь хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэлээ хамтран гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс захирамж гарган Б.О******* ийн нэхэмжлэл бүхий хэргийг тусгаарласан байх ба энэ талаар хэргийн зохигчид маргаагүй тул давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тодорхой дүгнэлт хийгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 316/ШШ2026/00078 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
“Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 104 дүгээр зүйлийн 104.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сэлэнгэ аймгийн Э******* ******* газраас Д.Д******* ийн 2025 оны 8 дугаар сарын дутуу олгосон цалин 822,358 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас 2025 оны 09 дүгээр сараас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар цалин гаргуулж, н******* даатгалын шимтгэл, э******* ******* даатгал төлөгдөөгүй тасарсныг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг :
“Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Сэлэнгэ э******* ******* газраас тэмдэгтийн хураамжид 24,287 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийн хангасугай.
2.Нэхэмжлэгч Д.Д******* нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН