| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2419000000203 |
| Дугаар | 2025/ХШТ/37 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 12.1.2.4., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2025/ХШТ/37
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/233 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ДШМ/07 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол А.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
Д.БАТБААТАР
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ