Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 114/2017/0045/З

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би нэхэмжлэгч Ж.Насанжаргалаас Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын дарга Р.Батжаргалын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/35 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт  2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зарласныг хүчингүй болгох” тухай шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Р.Батжаргал шүүхэд ирүүлсэн  хүсэлтэндээ:  Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/35 тоот тушаалыг гаргах болсон үндэслэл нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор батлагдсан журмын 1.4.3 дахь заалтыг зөрчиж явагдсан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу дээрх Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/35 тоот тушаалыг дараах шалтгааны улмаас хүчингүй болгож байна . Үүнд:

-Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчиж “Сонсгох үйл ажиллагаа явуулаагүй:

- Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/35 тоот тушаалыг нэг жилийн дараа гаргасан.

Дээрх  тушаалыг хүчингүй болгосноор Төрийн албаны зөвлөлд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 301 тоот албан бичгээр зарласан Дархан сумын Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтыг мөн хүчингүй болгосноо хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч Ж.Насанжаргал “Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын дарга Р.Батжаргалын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/35 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт  2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зарласныг хүчингүй болгох”  шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Р.Батжаргал нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” гэж заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгч Ж.Насанжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухайгаа шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бичгээр ирүүлсэн Боловсрол, Соёл, Урлагийн газрын даргын  2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/52 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Боловсрол, Соёл, Урлагийн газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/35 тоот тушаалыг хүчингүй болгосон, Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр явуулаагүй байна.

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Насанжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Ж.Насанжаргалын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Р.Батжаргалын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/35 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зарласныг хүчингүй болгох” тухай шаардлагыг хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Насанжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНЧИМЭГ