Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 597

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг  Боргүвээ 4 дүгээр хэсэг 104 тоотод оршин суух, 54 настай, эмэгтэй, Боржигон овогт Бавуудайгийн Цэнд-Аюушийн /МЮ-62042466/ нэхэмжлэлтэй:

 “Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уншин сонсгосон нэхэмжлэгч Б.Цэнд-Аюушийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие Б.Цэнд-Аюуш нь 1980 оны 02 дугаар сард УБТЗ-ын харъяа Дархан дохиолол холбооны Сэлэнгэ дэх салбарт мэдээ зөөгч, заргагч зай хураагуурын үйлчлэгч зэрэг ажлуудыг хийж байсан юм. Төмөр замын архив болон бусад архиваас хайлгахад миний ажилд орсон тушаал олдохүй байгаа ба би эдгээр ажлуудыг 1992 шоны 10 сар хүртэл хийж байсан юм. Иймд надад байгаа нотлох баримтуудыг үндэслэн миний төмөр замд ажиллаж байсан он жилүүдийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “...Миний бие Б.Цэнд-Аюуш нь 1980 оны 02 дугаар сард УБТЗ-ын харъяа Дархан дохиолол холбооны Сэлэнгэ дэх салбарт мэдээ зөөгч, заргагч зай хураагуурын үйлчлэгч зэрэг ажлуудыг хийж байсан. Төмөр замын архив болон бусад архиваас хайлгахад миний ажилд орсон тушаал олдохгүй байгаа ба би эдгээр ажлуудыг 1992 оны 10 сар хүртэл хийж байсан юм. Иймд надад байгаа нотлох баримтуудыг үндэслэн миний төмөр замд ажиллаж байсан он жилүүдийг сэргээн тогтоож өгнө үү.” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  Учир нь:

 Б.Цэнд-Аюуш нь УБТЗ-ын харъяа Дархан дохиолол холбооны Сэлэнгэ дэх салбарт мэдээ зөөгч, заргагч зай хураагуурын үйлчлэгч зэрэг ажлуудыг 1980 оны 02 дугаар сараас 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайлбал 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилласан жилийг тогтоож, 1980 оны 02 дугаар сараас 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Б.Цэнд-Аюуш нь УБТЗ-ын харъяа Дархан дохиолол холбооны Сэлэнгэ дэх салбарт мэдээ зөөгч, заргагч зай хураагуурын үйлчлэгч зэрэг ажлуудыг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

1982 оны  цалингийн тооцооны карт, 1991 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх ажилласан жилийн амралтын цалингийн тооцооны  карт, Улаанбаатар төмөр замын Дохиолол холбооны 1 дүгээр ангийн даргын 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б-250 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” гэрч Д.Батноров, Р.Насанжаргал, М.Лханзмаа нарын шүүхэд Б.Цэнд-Аюушийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Иймд Б.Цэнд-Аюушийг Улаанбаатар төмөр замын харъяа Дархан дохиолол холбооны Сэлэнгэ дэх салбарт мэдээ зөөгч, заргагч зай хураагуурын үйлчлэгчээр  1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож,  1980 оны 02 дугаар сараас 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болох нь тогтоогдохгүй, ажилласан талаарх нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бавуудайгийн Цэнд-Аюушийг Улаанбаатар төмөр замын харъяа Дархан дохиолол холбооны Сэлэнгэ дэх салбарт мэдээ зөөгч, заргагч зай хураагуурын үйлчлэгчээр  1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож,  1980 оны 02 дугаар сараас 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болох нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА