| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 149/2026/00357/И |
| Дугаар | 208/МА2026/00031 |
| Огноо | 2026-06-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 208/МА2026/00031
П.Д******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 149/ШШ2026/00422 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч П.Д******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Б******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол 13,514,895 төгрөг гаргуулах тухай
Хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй П.Д******* нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Миний бие нь Д******* т нийт 42,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Одоо миний бие ямар ч орлогогүй Д******* төлбөрт өөрийн нэр дээрх 2 машин 1 хашаа бүгдийг зарж төлбөрт өгсөн ажилгүй орлогогүй болсон. Одоо надад төлбөр төлөх боломж байхгүй” гэжээ.
4.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 149/ШШ2026/00422 дугаартай шийдвэрээр:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагчаас 225524 төгрөг улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж төрийн орон нутгийн төрийн сангийн дансанд олгон, ... гардан авснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
5.Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
“...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэдэг. Гэтэл журамд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй 12,896,045 төгрөгийн хохирлыг хариуцагч Б.Б******* хариуцан төлөх боломжгүй” гэжээ.
6.Хэргийн үйл баримтын талаар:
Хариуцагч Б.Б******* нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “******* *******” маркийн ******* улсын дугаар бүхий машин жолоодон Сэлэнгэ аймгийн Мандал сумын * дүгээр баг төмөр замын ** дугаар байрны гадна талын зам дээр зорчин явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчин явган зорчигч Г.Д мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон торгуулийн ялаар шийтгэгдсэн үйл баримт тогтоогджээ.
Дээрх хэргийн хохирогч Г.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр авто машинд мөргүүлж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсны улмаас тасралтгүй эмчилгээ хийлгэн эмчлүүлж байгаад 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бие нь сайжрахгүй байсаар нас барсан байна.
Энэхүү хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* тоот шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн ба уг тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтаар хохирогч Г.Д нь энэ гэмт хэргийн улмаас эмчлүүлсэн зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.
7.Хэргийг судлан дүгнэн үзэхэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож байсан түүний хүү Д.Д******* ээжийнхээ 2025 оны 07 дугаар сарын 22-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл эмчлүүлсэн эмчилгээний зардал 618,850 төгрөг, П.Д******* 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан 3 сар 18 өдрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 2,772,045 төгрөг, Г.Дийн оршуулга зан үйлийн зардал 10,124,045 төгрөг нийт 13,514,895 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Иймд хохирогч Г.Д эмчлүүлэхтэй холбоотой 618,850 төгрөгийн зардал гарсан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн эм тариа худалдан авсан баримтуудаар нотлогдсон, нэхэмжлэгч 3 сар 18 хоногийн хугацаанд ээжийгээ зайлшгүй асарч сувилах шаардлагатай болж ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй болох нь түүний тайлбар болон холбогдох үйл баримтаар нотлогдож байх тул тухайн үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 төгрөгөөр тооцож 2,772,045 төгрөгийг гаргуулан олгосон анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан “....хохирогчийг шууд үхэлд хүргээгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж оршуулахтай холбоотой зардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлын зарим хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.
Учир нь: Хариуцагч Б.Б*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Дийн эрх мэндэд хүндэвтэр хохирол буюу баруун атгаал ясны толгойн хүзүү, зүүн чөмөгт ясны их бага төвлөрлийн доогуур, баруун дунд чөмөгний толгойн хүзүүний далд хугарал, нуруу бүсэлхий, баруун ташаа, хоёр мөр, шагайн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн шуунд зулгаралт гэмтэл учирсан бөгөөд хохирогч дээрх гэмтлүүдийн улмаас тасралтгүй 10 сар 18 хоног эмчлэгдсэн боловч бие нь сайжралыг авалгүй нас барсан болох нь тогтоогдсон.
Хохирогчийн нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр нас барсан оношийг зүрхний шигдээс гэж тодорхойлсон байгаа боловч хохирогч Г.Д 1942 онд төрсөн, нас барах үедээ 83 настай байсан бөгөөд гэмтлийн улмаас хэвтэрт орж, эмчлүүлсэн боловч эдгэрээгүй, улмаар биеийн байдал доройтож, нас барсан үйл баримтыг зохигчид маргаж, үгүйсгээгүй.
Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч Б.Б*******ийн үйлдлийн улмаас шууд үхэлд хүрээгүй гэж үзэх үндэслэлтэй боловч түүний гэм буруутай үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, түүнчлэн хохирогч бусдын асаргаанд хэвтэрт орсон, түүнээс хойш нас барах хүртлээ энэ байдал нь сайжраагүй, эдгэрээгүй, улмаар хохирогчийн амьдралын чанарт нөлөөлж, нас барсан үйл явцад шууд бусаар шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан нийт нэхэмжилсэн 10,124,045 төгрөгийн оршуулгын зардлын 60 хувь буюу 6,074,427 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 40 хувь буюу 4,049,618 төгрөгт ногдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 149/ШШ2026/00422 дугаартай шийдвэрийг тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудад хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулав.
8. Анхан шатны шүүх тус хэргийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1 дүгээр зүйлийн 751.1.4-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн байх бөгөөд 759 дүгээр зүйлийн 759.2-т: “Энэ хуулийн 759.1-д заасан шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байх бөгөөд үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, шийдвэрийн үндэслэлийн товч агуулгыг дурдана” гэж заажээ.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх хуульд заагаагүй тодорхойлох хэсэг нэмж бичиж, шүүхийн шийдвэрийн бүтцийг хуульд зааснаас өөрөөр бичсэн байгаа боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин цаашид шүүхийн шийдвэрийг боловсруулахдаа дээрх хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.4-т зааснаар Монгол Улсын дээд шүүхээс баталсан шийдвэр, магадлалын бүтэц, боловсруулах аргачлалыг баримтлахыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 149/ШШ2026/00422 дугаартай шийдвэрийг тогтоох хэсгийн
1 дэх заалтанд:
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Б*******ээс 9,465,277 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Д******* т олгож, үлдэх 4,049,618 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай“ гэж,
2 дахь заалтыг:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б.Б*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 166,394 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 221,287 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж зааснаар гомдол гаргахгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД М.ОЮУНЦЭЦЭГ
Б.ЭРДЭНЭХИШИГ