| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1762 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 1762
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа
улсын яллагч: Б.Алтанцэцэг
шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Ганбат
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Э.М
шүүгдэгч: С.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Х овогт С М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906026862025 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт С М, 19 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 169 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулин тусгай ангийн 181.1 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
С.М нь 2019 оны 4 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байралх Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар төвд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч гагнуурын аппарат, наадаг багажны ком, Резва ртатагч, завсарчины иж бүрэн багаж, дамартай уртасгагч зэргийг хулгайлан авч 491.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай засварчин хулгай орсон байна гэж мэдэгдээд цагдаагийн байгууллагад хэлсэн. Камерын бичлэгээс харахад шөнийн 00.00 цагаас өглөөний 04:00 цагийн хооронд гэрч Н хамт тухайн эд зүйлсийг машинд хийгээд авч явж байсан. Тухайн үед дамартай уртасгагч, гагнуурын аппарат, резва татагч, наадаг багаж, хоёр засварчны цүнхтэй иж бүрэн багаж байхгүй болсон байсан. Нэг хүн аваад явах боломжгүй. Шүүгдэгч С.М нь Н хамтарч үйлдсэн гэж үзэж байна. Манай байгууллага 491.640 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-9/
Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчидэд үйлчлэх төв 2-т хэсгийн инженерээр ажилладаг бөгөөд миний хувьд 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 94 дугаартай албан бичгийг үндэслэн байгууллагаа төлөөлөн эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Болсон хэргийн тухайд 2019 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их сургуулийн зүүн талд байрлах манай байгууллагын ажилчдын багаж хэрэгсэлээ хадгалах, ажлын цагаар байрладаг байрны хаалганы цоожийг эвдэж, дотроос нь гагнуурын аппарат, наадаг багажны ком, резва татагч, засварчны иж бүрэн багаж, дамартай уртасгагч гэсэн эд зүйл хулгайд алдагдсан байсан ба хамгийн эхэнд манай байгууллагад засварчнаар ажилладаг Н.Т хулгай орсоныг мэдээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Гагнуурын иж бүрэн аппарат 570.000 төгрөг, наадаг багажны ком 75.000 төгрөг, резва татагч 50.000 төгрөг, засварчны иж бүрэн багаж 2 ширхэг нь 170.000 төгрөг, дамартай уртасгагч 40.000 төгрөг гэсэн үнэлгээтэй байгаа. С.М гэж хүнийг танихгүй. Миний хувьд 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус байгууллагад ажиллаж байгаа юм гэжээ. /хх-н 21-24/
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 26-ны орой 00.00 цагт хоногийн засвартай байхдаа дуудлага ирэхгүй болохоор нь РС тоглоомын газарт орж тоглох гээд Панда РС тоглоомын газарт ганцаараа ортол уг газарт М гэх манай найз байсан ба түүнтэй юм ярьж сууж байгаад хамт тоглохоор болсон. Уг газарт тоглож байхад М намайг хамт яваад манай эхнэрийг зуун айлаас аваад буцаагаад кино үйлдвэрт хүргээд өгөөч манай эхнэр согтчихсон байгаа надад таксины мөнгө байхгүй байна гэсэн. М өөрөө бага зэрэг архи уучихсан байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд шөнийн 02.00 цагийн орчим М хамт гараад эхнэрийнхээ нэр дээр байдаг Тоёота Пассо 36-70ХЭА маркийн машинтай зуун айл явсан. Зуун айл ороод эхнэрийг нь авах гэсээр байтал 30 орчим минут болсон ба эхнэрийг нь аваад гартал М намайг ганц шил архи аваад өгөөч гээд гуйгаад байхаар нь би Буудай гэх архи аваад өгтөл М одоо кино үйлдвэрт айлд хүргээд өгчих гэхээр нь би за гээд явтал ЦТП-н 8 дугаар төв дээр ирээд зогсчих гээд намайг хойноос архиа аваад ир гэж хэлээд ганцаараа алхаад ЦТП-8 дугаар төв рүү алхаад явсан. Би хойноос нь гараад явтал эхнэр нь миний хойноос алхаад явсан ба очиход ЦТП-н 8 дугаар төвийн хаалганы цоожийг эвдсэн байдалтай цагаан өнгийн цоожийг бариад зогсож байсан. Тэгэхээр нь би яагаад эвдчихэж байгаа юм гэсэн чинь өмнө нь татхаар онгойчихдог л байсан харин шинэ цоож хийсэн байхаар нь би эвдчихлээ гэхээр нь би өнөөдөр 24 цаг гарч байгаа би асуудалд орно гэж хэлтэл зүгээр маргааш эндээс гарахдаа шинэ цоож авч хийгээд түлхүүрийг нь Тэмүүжинд өгчихий чамайг асуудалд оруулахгүй гэж хэлсэн. Тэгээд уг газар луу ороод авсан архи, ундааг М эхнэртэйгээ хувааж уусан. Би явья дуудлага ирж магадгүй гэхэд намайг гарч бай араас чинь би архиа ууж дуусчихаад гарья гэхээр нь би гараад машиндаа суугаад 10 минут орчим хүлээгээд буцаж ороод хаалгыг нь татхад хаалгаа дотроосоо түгжчихсэн байсан. Би хаалгыг нь нүдээд онгойлгоогүй. Тэгээд би хэсэг хүлээж байгаад дахин хаалгыг нь нүдхэд мөн л онгойлгохгүй байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа эхнэр нь хаалгаа онгойлгохоор нь би явж ороод ундаанаас нь уутал эхнэр нь намайг тамхинд яваад өгөөч гэхээр нь би эхнэртэй нь хамт 1000 оюутны байрны автобусны буудал дээр байдаг ТҮЦ-нээс тамхи аваад буцаад ЦТП-н 8 дугаар байрны хойно очтол эхнэр нь одоо би М аваад харилаа гэж хэлсэн. Би тэндээс шууд амралтын байрлуугаа явсан. Намайг амрах байрандаа очиход өглөөний 06.00 цаг болж байсан. Анх бид гурвыг ЦТП-н 8 дугаар байранд ороход хайрцагтай өрөөтэй багаж, гагнуурын аппарат байсан. Би М тоглоомын газарт нэг сарын өмнө танилцаж байсан юм гэжээ. /хх-н 25-28/
Шүүгдэгч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 26-ны орой 23.00 цагийн орчимд би архи уугаад нилээн согтуу Сансарт байрладаг Панда РС тоглоомын газарт ороод тоглож байхад Н орж ирээд бид хоёр хамт тоглосон. Тэгээд байж байтал миний өмнө нь танилцаж байсан А гэх охин залгаад би согтуу байна ирж аваач гэхээр нь Н хэлээд хамт машинтай нь явж 100 айлаас очиж авсан. Буцаж явах замдаа Буудай буудлаас нэг шил архи авсан. Тэгээд кино үйлдвэрт байдаг ЦТП-н байранд очоод Н овтерка авч байгаад цоожийг нь хөшин хөшиж эвдээд дотор нь орсон. Тэнд ороод архи ууж байгаад тасарсан байсан. Тэгээд өглөө нь сэрэхэд Н байхгүй, харин А үлдсэн байж байсан. Би тэндээс гараад ажил дээрээ иртэл согтуу байна ажлаас хална гэхээр нь буцаж ЦТП-н байранд ирээд гагнуурын аппарат, цүнхтэй багаж зэргийг авч гараад замын хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөөрөө тэр өдөржингөө архи уусан. Тэгээд Нарантуулийн хойно сэртэл халаасандаа 25000 төгрөгтэй л байхаар нь шууд гэрлүүгээ явсан. Би тухайн үед согтуу байсан болохоор зарим багажыг ямар багаж болохыг мэдээгүй гэжээ. /хх-ийн 30/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 32/
Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: /хх-н 33-34/, 491.640 төгрөгөөр үнэлсэн.
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 35-36/
С.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24,30/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 35/,оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 25/, ажлын тодорхойлолт /хх-н 29/,шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 38-340/
С.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 40/, прокурорын тогтоол /хх-н 41-42/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 43-44/
С.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 50-51/ зэрэг болно.
С.М нь 2019 оны 4 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар төвд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч гагнуурын аппарат, наадаг багажны ком, Резва татагч, завсарчины иж бүрэн багаж, дамартай уртасгагч зэргийг хулгайлан авч 491.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай байгууллагын ажилчдын багаж хэрэгсэлээ хадгалах, ажлын цагаар байрладаг байрны хаалганы цоожийг эвдэж, дотроос нь гагнуурын аппарат, наадаг багажны ком, резва татагч, засварчны иж бүрэн багаж, дамартай уртасгагч гэсэн эд зүйл хулгайд алдагдсан байсан ба хамгийн эхэнд манай байгууллагад засварчнаар ажилладаг Н.Т хулгай орсоныг мэдээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Гагнуурын иж бүрэн аппарат 570.000 төгрөг, наадаг багажны ком 75.000 төгрөг, резва татагч 50.000 төгрөг, засварчны иж бүрэн багаж 2 ширхэг нь 170.000 төгрөг, дамартай уртасгагч 40.000 төгрөг гэсэн үнэлгээтэй байгаа гэх мэдүүлэг /хх-н 21-24/
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... очиход ЦТП-н 8 дугаар төвийн хаалганы цоожийг эвдсэн байдалтай цагаан өнгийн цоожийг бариад зогсож байсан. Тэгэхээр нь би яагаад эвдчихэж байгаа юм гэсэн чинь өмнө нь татхаар онгойчихдог л байсан харин шинэ цоож хийсэн байхаар нь би эвдчихлээ гэхээр нь би өнөөдөр 24 цаг гарч байгаа би асуудалд орно гэж хэлтэл зүгээр маргааш эндээс гарахдаа шинэ цоож авч хийгээд түлхүүрийг нь Тэмүүжинд өгчихий чамайг асуудалд оруулахгүй гэж хэлсэн. Тэгээд уг газар луу ороод авсан архи, ундааг М эхнэртэйгээ хувааж уусан. Би явья дуудлага ирж магадгүй гэхэд намайг гарч бай араас чинь би архиа ууж дуусчихаад гарья гэхээр нь би гараад машиндаа суугаад 10 минут орчим хүлээгээд буцаж ороод хаалгыг нь татхад хаалгаа дотроосоо түгжчихсэн байсан. Би хаалгыг нь нүдээд онгойлгоогүй. Тэгээд би хэсэг хүлээж байгаад дахин хаалгыг нь нүдхэд мөн л онгойлгохгүй байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа эхнэр нь хаалгаа онгойлгохоор нь би явж ороод ундаанаас нь уутал эхнэр нь намайг тамхинд яваад өгөөч гэхээр нь би эхнэртэй нь хамт 1000 оюутны байрны автобусны буудал дээр байдаг ТҮЦ-нээс тамхи аваад буцаад ЦТП-н 8 дугаар байрны хойно очтол эхнэр нь одоо би М аваад харилаа гэж хэлсэн. Би тэндээс шууд амралтын байрлуугаа явсан гэсэн мэдүүлэг /хх-н 25-28/
Шүүгдэгч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. кино үйлдвэрт байдаг ЦТП-н байранд очоод Н овтерка авч байгаад цоожийг нь хөшин хөшиж эвдээд дотор нь орсон. Тэнд ороод архи ууж байгаад тасарсан байсан. Тэгээд өглөө нь сэрэхэд Н байхгүй, харин А үлдсэн байж байсан. Би тэндээс гараад ажил дээрээ иртэл согтуу байна ажлаас хална гэхээр нь буцаж ЦТП-н байранд ирээд гагнуурын аппарат, цүнхтэй багаж зэргийг авч гараад замын хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөөрөө тэр өдөржингөө архи уусан гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/ зэрэг болно.
С.М нь өөрийн урьд нь ажиллаж байсан ЦТП-н байранд очоод хаалганых нь цоожийг эвдэн орж архи ууж хоноод гарахдаа агнуурын аппарат, наадаг багажны ком, резва татагч, засварчны иж бүрэн багаж, дамартай уртасгагч гэсэн эд зүйлийг хулгайлан авч явсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд С.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч Э.М нь 491.640 төгрөг нэхэмжилсэнийг С.М гаргуулан төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэргийн улмаас С.М 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 52 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх С.М ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овогт С М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхийн орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар С.М 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар С.М оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, С.М гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 491.640 төгрөгийг гаргуулж ОСНАА УГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв 2-д олгосугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН